x

Б.Саруултай, О.Анужинтай, Э.Маралтай 11 дэх жилийн "ЦӨМӨӨХЭЙ"

П.И.Чайковскийн “ЦӨМӨӨХЭЙ” балет Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр (УДБЭТ)-ын тайзнаа нээлтээ хийлээ. Дуурийн театрын бүх шилдгүүд олон арван хүүхэд багачуудын хамтран бүтээсэн “Цөмөөхэй” балет ийн 11 дэх жилдээ Монголын үзэгчдэд хүрч, сонгодог урлагаар хичээллэгч, сонирхогч хүүхдүүд, үзэгчдэд урам зориг, баяр баясал, гүн сэтгэгдэл, хариуцлага, мэдрэмж нэмэн, хөшгөө нээлээ. 
 

"Цөмөөхэй” балетын гол дүрд
 

  • Клара охин - Э.Марал
  • Цөмөөхэй - Балетын гоцлооч Х.Галтулга (МУСТA)
  • Амттаны дагина - Тэргүүн гоцлооч Б.Саруул (МУГЖ)
  • Хатагтай Сильберхаус - Балетын гоцлооч Б.Халиунаа
  • Ноён Сильберхаус - М.Од (МУСТА
  • Дроссельмайер - Э.Эрдэнэжаргал
  • Баавгай - Балетын бүжигчин Г.Дөлгөөнням
  • Хүүхэлдэй - Б.Ундралсайхан
  • Харлекүйн - О.Хувьтөгөлдөр
  • Цасан хатан - Тэргүүн гоцлооч О.Анужин (МУГЖ)
  • Цасны хаан - Б.Дөлгөөн
  • Шүүдрийн дусал - Б.Марал (МУСТА) нар тоглолоо.
     

"Цөмөөхэй" хэрхэн өрнөх вэ?

1835 оны шинэ жилийн баярын өмнөх орой: Цасан бударсан өвлийн үдэш, цахим хүйтэн шинэ жилийн өмнөх орой Дросселмайер уран дарханы газартаа Цөмөөхэй хүүхэлдэйн сүүлийн будгийг түрхэж дуусна. Харин гадаа жиндүүхэн гудамжаар хотын иргэд шуугилдан холхилдоно.

Нэгдүгээр үзэгдэл

Ноён Сильберхаусын гэр бүл шинэ жилийн баярын үдэшлэгтээ найз нөхөд, хамаатан саднаа хүлээж авахад бэлдэцгээнэ. Эцэг эх нь шинэ жилийн гацуур чимэглэж байх хооронд гэрийн асрагч ахайтан Сильберхаусын хүүхдүүд болох Клара, Фриц хоёрт анхаарал тавина.Сильберхаусын гэр бүл уригдсан зочидтой мэндчилж, үзэсгэлэнтэй чимэглэсэн гацуурынхаа гэрэлтүүлгийг асаана. Баяр цэнгээн үргэлжилж, Сильберхаус зочдоо бүжигт урина. Гэнэт оройтож ирсэн нэгэн зочныг зарласан нь цугларсан зочид, ялангуяа хүүхэд, багачуудыг сэргээнэ. Кларагийн загалмайлсан эцэг, Сильберхаусын гэр бүлийн дотны найз, авга ах Дросселмайер ирсэн нь тэр ажээ. Тэрээр хурэлцэн ирсэн зочдыг өөрийн бүтээсэн гар урлал, механик бүжигчин хүүхэлдэйнүүдээрээ алмайруулан баясгана. Клара бүжигчин болох мөрөөдөлтэй тул бүжигчин хүүхэлдэйд маш ихээр дурлах аж.Дросселмайер Кларад өөрийн тусгай бэлэг болох цэрэг хувцастай ер бусын Цөмөөхэй хүүхэлдэйг бэлэглэнэ. Фриц эгчдээ атаархаж, хүүхэлдэйг хулгайлж авахаар найзуудтайгаа хуйвилдана. Тэрээр зальтай нь аргагүй сэмхэн гэтэж, байгаад Кларагаас Цөмөөхэйг булааж авахыг оролдоно. Хүүхдүүд хүүхэлдэйг булаацалдан тэмцэлдсэн ч эцэст нь Фриц ялж, Цөмөөхэйг аван газар шиднэ. Клара маш их харамсан гутрахад ноён Сильберхаус хүүгээ зэмлэнэ. Дросселмайер Цөмөөхэйн гэмтлийг шинжээд илбэ шид бүхий хэд хэдэн хөдөлгөөн хийсний дараа хүүхэлдэйг Кларад эргүүлэн өгнө.Сильберхаус зочиддоо бүжиглэхийг санал болгосноор бүгд түүнтэй нэгдэнэ. Цаг орой болж, зочид ч салах ёс гүйцэтгэн явцгаана. Гэрэл унтарч, Сильберхаусын гэр бүл өвлийн урт шөнө амрахаар хэвтэцгээнэ.


Шөнө дунд ойртох үед Клара хайрт Цөмөөхэйгөө харахаар өлмий дээрээ гишгэн өрөөнд чимээгүйхэн орж ирнэ. Хүүхэлдэйг аюулгүй байгааг хараад сэтгэл амарч, буйдан дээр нойрсохоор хэвтэнэ. Клараг нүдээ анимагц нэгэн хулгана гарч ирнэ. Тэр мөчид хуучин өвөөгийн цаг 12 цохиж Клара цагийн чимээгээр сэрээд өрөөгөөр нь олон хулгана гүйлдэж байхыг харан гайхна. Тэрээр Цөмөөхэйгөө тэврээд буйдан дээр суун хорогдоно. Гэнэт Дросселмайер гарч ирэн Клараг тайвшруулж, хулгануудыг үргээнэ. Гэвч адал явдал үүгээр дууссангүй. Өрөөний хананууд өөрчлөгдөж эхлэн шинэ жилийн гацуур мод аварга том болж хувирна. Үүнтэй ижил Цөмөөхэй ч гэсэн өсөн том болж хувиран Клараг гайхшрууллаа.Хулганы хаан гарч ирэн Цөмөөхэйг тулаанд дуудна. Хулганы хаан давамгайлж эхлэх шиг болоход Клара шаахайгаа тайлан түүний толгой руу шиднэ. Цөмөөхэй ч боломжийг ашиглаж, хорон санаат Хулганы хааныг устгана. Дросселмайер дахин гарч ирж, сүүлийн илбэ шидээ хийж, Цөмөөхэйг сэтгэл татам Ханхүү болгон хувиргана. Ханхүү Клараг дагуулан Цасны оронг гаталж, Амттангуудын хаант улсыг зорихоор аялалд гарна.

Хоёрдугаар үзэгдэл

Дросселмайерын илбэ шид үйлчилсэн хэвээр.., Клара, Ханхүү хоёр Амтатны дагины захирдаг чамин тансаг Амттаны хаант улсад ирнэ. Ханхүү Амтатны дагинад хулгануудтай хийсэн тулааныг дүрслэн үзүүлж, Клараг хэрхэн зоригтойгоор Хулганы хааныг хашраасныг ярьж өгнө. Хаант улсын иргэд Кларагийн зоригийг гайхан биширч, түүнд зориулж олон янзийн гайхамшигт аялгуут бүжиг хийцгээх бөгөөд Амтатны дагина, сэтгэл татам Ханхүү хоёрын хослон бүжгээр оргилдоо хүрнэ. Тэдний бүжиг дууссанаар Кларагийн адал явдал өндөрлөсөн ч, Кларагийн зүүд үргэлжилсээр...
 

  • Дэглэн найруулсан: Д.Алтанхуяг (МУГЖ)
  • Удирдаач: Т.Гэрэлцэцэг (СТА)
  • Хөтлөх найруулагч: Т.Ганбаяр
  • Симфони найрал хөгжим
  • Оролцон тоглосон: Шалгаруулалтад тэнцсэн хүүхэд, багачууд
     

УДБЭТ-ын уран бүтээлчид болон авьяаслаг хүүхэд багачуудын хамтран толилуулж байгаа “Цөмөөхэй” балетын зүгээс Үзэгчдийн хүсэлтээр нэмэлт тоглолтууд зарлахаар болсныг дуулгахад таатай байна. 

Тасалбарыг ticket.mn болон УДБЭТ-ын кассаар худалдаалж байна. 
 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 3 цаг 22 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 3 цаг 25 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 3 цаг 37 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 4 цаг 29 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 5 цаг 47 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 5 цаг 52 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 5 цаг 58 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 6 цаг 18 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 6 цаг 24 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 6 цаг 31 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 6 цаг 37 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 6 цаг 45 мин "Нарны илч” төслийн явцтай танилцлаа 6 цаг 50 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай үргэлжилж байна 6 цаг 56 мин Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа 7 цаг 1 мин “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хуралын үеэр зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана 7 цаг 8 мин Г.Занданшатарын гурван засуул, бас… 7 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан, бороо орохгүй 7 цаг 33 мин Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар, цагаан цас гуйж байна Өчигдөр 11 цаг 49 мин Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэдийг цайлж байна Өчигдөр 11 цаг 25 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг 200 са... Г.Занданшатарын гурван засуул, бас… Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы...
Top