x

Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа!

Даваа гаригт хуралдсан АН-ын бүлгийн хуралдааны “дуулиан” гурав дахь өдрөө үргэлжилж байна. TV9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгээр өчигдөр орой “Хаалттай хуралдааны бичлэгийг бүлгийн дарга О.Цогтгэрэл санаатайгаар хэвлэл мэдээллийнхэнд тараасан нь улс төрийн ёс зүйгүй үйлдэл юм. Тараасан бичлэг нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын яриа байна. АН дотор үргэлжилж байгаа намын даргын төлөөх зодоонд О.Цогтгэрэл нь Л.Гантөмөрийгөө дэмжиж байгаа учраас Х.Баттулгыгаа харлуулахын тулд бичлэгийг нь сэтгүүлчдэд өгчээ” хэмээн "халав".

Хачирхалтай нь “Монгол коммент”-ийн энэ мэдэгдэлтэй зэрэгцэн телевизүүдийн оройн мэдээгээр бүлгийн хуралдаанд үг хэлсэн бараг бүх хүний яриаг цацав. Зөвхөн Х.Баттулгын бичлэгийг “задалсан” гэдэг нь худлаа болов.

Нэг зүйлийг тодруулахад, УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан нээлттэй болж байсан түүх байхгүй. Бүлгийн хуралдаан хаалттай явагддаг, хаалга үүдэн дээр нь хамгаалалт гардаг гэдгийг ордонд ажилладаг бүх сэтгүүлч мэднэ. Тэгэхээр “аймаар хаалттай хуралдаанаас аймаар нууц мэдээлэл алдагдлаа” гэдэг худлаа байх нь.

Хоёрдугаарт Х.Баттулгыг чадах гэж бичлэг задалсан гэдэг бүр худал болов. Гуравдугаарт, бүлгийнхээ хуралдааны мэдээллийг хэвлэлд өгөх, эсэх нь ёстой тухай намын бүлэг, бүлгийн даргын асуудал байх. Хэрэвзээ бүлгийн хуралдаанд мэдээлэл хийсэн Ерөнхий сайд нь “Хаалттай мэдээлэл хийнэ, нийтэд мэдээлэхгүй шүү” гэж хэлээгүй бол шүү дээ.

За тэгээд, “Ерөнхийлөгч асанг харлуулсан” гээд байгаа бичлэг нь зүгээр л Х.Баттулгын өөрийнх нь хэлсэн үг. Хятадын талтай төмөр замаа холбохоор болчихлоо, тохиролцоонд хүрлээ. Одоо царигийн асуудлыг хаая аа” л гэсэн байна. Үүнд нэг их “харлаад, бараантаад” байх юм юу ч алга. Нэг үе гялгар уутанд элс хийж хадаасаар хатгаад “Төмөр замтай болчихвол, боомтуудаа нээчихвэл Монголын баялаг ингээд урсаад гарчихна. Хятадууд төмөр замаар орж ирээд Монголыг эзэлнэ” гэж манипуляци /тархи угаалт/ хийж байсан хүний хувьд оройтсон ч гэсэн ухаан орсон л байна. Эсвэл “Нэгэн биеэр эсэргүүцэн зогсох нь утгагүй боллоо” гэдгийг ойлгосон ч байж болно. Энэ бол тэр хүний асуудал.

Харин үүнээс илүү “ноцтой” мэдэгдэл хийсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн талаар бүр хэн ч тоож ярьсангүй. Ерөнхий сайдтан АН-ын бүлгийн хурал дээр мэдээлэл хийхдээ “Тухайн үеийн хэлцэл ёсоор Тавантолгой компанийн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжээд явсан бол “Чалько”-гийн үнээс хэд дахин их хохирол амсч болох байсан. Тийм учраас өнөөдөр буулт хийгээд, ийм агуулга дээр ирээд хоёр талын төмөр замаа холбоё гэдэг нь манай талд үүссэн улс төрийн тэмцэл буруу биш байсныг харуулж байна” гэжээ.

Нэгдүгээрт, 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газраас Тавантолгойн орд дээр хийсэн, УИХ-д өргөн барьсан гэрээнд Тавантолгойн 49 хувийг Хятадын компанид өгөх тухай асуудал байгаагүй. Гэсэн ч байсан гэж гүтгээд гэрээ боловсруулсан сайдыг нь шоронд хийсэн. Үүнд Х.Баттулга гэдэг хувь хүн, Монголын төрийн тэргүүн гол үүрэг гүйцэтгэснийг монголчууд нийтээрээ биш юм гэхэд нэг хэсэг нь мэднэ. Ялангуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Үнэн гэвэл тухайн үед Тавантолгойн ордод гурван улсын хамтарсан консерциум хөрөнгө оруулахаар, Тавантолгойн цахилгаан станц, коксын үйлдвэрийг барихаар тохиролцсон байсан. Засгийн газар гэрээгээ боловсруулаад УИХ-д өргөн барьчихсан байсан. Гэтэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулга Л.Оюун-Эрдэнэ сайдын дээр хэлсэн "Хятадуудад зарах гэж байсан" гэдэг үгийг хэлээд, УИХ-аар хэлэлцээгүй, батлаагүй байсан гэрээний төслөөр М.Энхсайханыг шоронд хийсэн. “Эх орноосоо урвасан, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулсан” хэмээн нийтийн өмнө цовдолж байгаад үнэн хэрэгтээ албан хэрэгцээндээ унаж байсан автомашиных нь үнийн зөрүүгээр нь ялласан. 130 саяар авсан автомашиныг сайдын албан тушаалаас буухдаа 75 саяар зарсныг нь /үнэн хэрэгтээ төсөл хэрэгжүүлж байсан нэгжид нь шилжүүлсэн/ “улсад 55 сая төгрөгийн хохирол учруулсан” гээд үндэслэлээр шүүхээс ял оноосон. 

М.Энхсайхан шоронд явж, МАН Засгийн газар гэрээг хүчингүй болгосон. Тэрнээс хойш учирсан хохирлыг /Хятад, Монголын талд/ бол МАН-ын Засгийн газруудтай ярих ёстой гэсэн үг.

Тухайлбал, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед өмнөд хил рүү тавих нүүрс тээврийн төмөр замыг нарийн царигаар барихаар УИХ-аар тогтоол гаргуулсан. 2020 онд МАН Засгийн газар төмөр замын ажлыг эхлүүлэхдээ өргөн царигаар барьсан. Үүний тулд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж, УИХ-ын тогтоолыг хүчингүй болгуулсан хүн нь МАН-ын гишүүн Н.Удаанжаргал. Хожим “Тавантолгой төмөр зам” компанийн захирлаар ажиллаж байгаад нүүрсний хулгайн хэрэг дэгдсэний дараа гадаадад гарч зугтсан.

Тэгээд хамгийн ноцтой нь Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг өргөн царигаар барих тухай УИХ, Засгийн газрын ямар ч шийдвэр гараагүй гэдгийг даваа гаригт болсон АН-ын бүлгийн хуралдаан дээр Ерөнхий сайд асан Н.Алтунхуяг хэлсэн лээ. Уг нь 2010 онд баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д “Хөндлөн болон босоо чиглэлд барих төмөр замын царигийг УИХ-аар батлуулна” гээд заачихсан. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам дээр царигаа батлуулалгүй ажлаа эхлүүлсэн /өмнөх тогтоолыг нь Цэц хүчингүй болгосон/, ийм л юм болсон. Үүний хариуцлагыг ҮАБЗ-ийн гурван гишүүний  нэг нь, Х.Баттулга гэдэг хүн ганцаараа хүлээх ёстой гэдэг ч бас эргэлзээтэй. Аюулгүйн зөвлөлийн гурван гишүүн /хоёр нь МАН/ хамтдаа шийдвэр гаргаад, “УЛСЫН НУУЦ”-ад авч байгаад хийчихсэн ажил шүү дээ.

Одоо хамгийн гол зүйл нь төмөр замын хилийн холболтын цэг яагаад зөрсөн бэ? гэдэг асуулт. Төмөр замын ажлыг гүйцэтгэсэн “Бодь интернэшнл” группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан ингэж хариулсан байна. 

"Гашуунсухайтын төмөр зам Монгол Улсын хилээс 3 км-ын наана очоод зогссон. Биднийг төсөл эхлүүлэхэд БНХАУ-тай хил, боомтын цэгээ эцэслэн тохироогүй байсан. Төмөр зам баригдаад 2021 оны сүүлээр Гашуунсухайтын өртөөг барьж эхлэхэд хоёр тал ажиллаж эхэлсэн. Хаагуур аль цэгээр төмөр замаа холбох вэ гээд. Хятадын тал 703 буюу хилийн баганаар холбоё гэдэг саналтай байсан. Тэр цэгээр холбохоос өөр арга байхгүй. Ганцмод боомт руу Хятадын талаас төмөр зам ирээд манай Монголын хил дээр тулаад зогссон байгаа, түүгээр холбогдохоос өөр ямар ч арга байхгүй. /Хятадын тал 2016 онд төмөр замаа бариад дуусчихсан/ Инженерүүд алдаа гаргачихсан, эсвэл албаар хятадууд өндөрлөг газар төмөр зам барьчихсан юм биш.

Ганц мод хот нь өндөрлөг газар байдаг, төмөр зам нь уулыг сэтэлж тавигдсан, Монголын хил рүү орж ирэхдээ сайр болдог. Монголчууд тэр төмөр замтай холбогдохын тулд хүссэн хүсээгүй гүүр барьж таарна. Тэр хэн нэгний алдаа ч биш, зохиомол зүйл ч биш” гэсэн байдаг.

Ингээд төмөр замын суурь бүтцийг ашиглалтад өгснөөс хойш хоёр жилийн дараа хилийн холболтын асуудал дээр арай гэж зөвшилцөлд хүрлээ. Хятадын тал “Хоёр талын сайн харилцаа, хамтын ажиллагааны төлөө өмнөх хохирлыг нэхэмжлэхээ больё. Хэрвээ энэ удаа дахин хэлэлцээрээс буцвал Монголын хил рүү тавьсан төмөр замын өртөг болон сул зогсолтоос үүссэн хохирлыг олон улсын арбитраар нэхэмжилнэ шүү” гэсэн. Ийм л тохироотойгоор Гашуунсухайт-Ганц модны боомтын хилийн холболтын асуудал урагшаа алхаж байна. Тийм байтал “Өнгөрсөн хугацаанд Монголын талаас хийсэн улс төрийн тэмцэл зөв байсан учраас Хятадын тал манайд буулт хийсэн” гэвэл жинхэнээсээ худал үг, хоёр улсын харилцаанд "том асуудал” болно.

Хэрэвзээ АН-ын бүлгийн хуралдаан дээр яригдсан асуудалтай холбоотой нууцлах зүйл хэн нэгэнд байсан бол тэр үгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө хэлсэн байна. Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг юм шүү, Ерөнхий сайд аа!!!

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Mikhail Group Programmer Cyber Security (16.54.246.168)
    Bitcoin investments Scams recovery expert Beware of Bitcoin investment schemes scammers, posing as experienced "investment managers," lure investors with tales of massive cryptocurrency profits. Promising hefty returns, these fraudsters ask for an upfront fee, only to vanish with your money, leaving you with empty promises. They may even ask for personal information under the guise of fund transfers, risking your cryptocurrency security. Don't let the allure of quick wealth cloud your judgment. Always verify the credibility of those you're investing with and remember, if it sounds too good to be true, it probably is. Stay informed, invest wisely, and protect your digital assets. if you're concerned about falling victim to fraud or if you believe you may already have! contact: WhatsApp: +1 (386) 348-7838 mikhailgroupprogrammercybersec@programmer.net for cryptocurrency lost to scams, including Bitcoin (BTC), Tether (USDT), Ethereum (ETH), bank transfers funds Scam.
    2026 оны 07 сарын 29 | Хариулах
  • CORNER STONE (154.47.26.248)
    Hi everyone, I made a promise to myself that I was going to come back here and testify about the great job of Schwartz Software Hackers Services , schwartzsoftwarehackingprogram at gmail dot com did for me with their magnificent hacking skills, they didn’t just get back my scammed money i invested with a fake investment company that was almost $810.000 but to my greatest surprised I got back the money I invested but they also use their sophisticated skills to get even more than the money I invested that was found in the scam wallet during the period of recovery the transfer all the funds back to my wallet which was even more than I expected. If you have been wondering and looking for a way to get back your scammed funds of any kind, I will suggest you quickly get in contact with schwartzsoftwarehackingprogram@gmail.com or you can also get in touch with them through telegram. Email: (schwartzsoftwarehackingprogram@gmail.com) WhatsApp : +44 77 41 26 48 51 Telegram : https://t.me/schwartzsoftwarehackers Website; https://schwartzsoftwareha.wixsite.com/website
    2024 оны 12 сарын 11 | Хариулах
  • CORNER STONE (154.47.26.248)
    Hi everyone, I made a promise to myself that I was going to come back here and testify about the great job of Schwartz Software Hackers Services , schwartzsoftwarehackingprogram at gmail dot com did for me with their magnificent hacking skills, they didn’t just get back my scammed money i invested with a fake investment company that was almost $810.000 but to my greatest surprised I got back the money I invested but they also use their sophisticated skills to get even more than the money I invested that was found in the scam wallet during the period of recovery the transfer all the funds back to my wallet which was even more than I expected. If you have been wondering and looking for a way to get back your scammed funds of any kind, I will suggest you quickly get in contact with schwartzsoftwarehackingprogram@gmail.com or you can also get in touch with them through telegram. Email: (schwartzsoftwarehackingprogram@gmail.com) WhatsApp : +44 77 41 26 48 51 Telegram : https://t.me/schwartzsoftwarehackers Website; https://schwartzsoftwareha.wixsite.com/website
    2024 оны 12 сарын 11 | Хариулах
  • zochin (66.181.160.95)
    ene muusain gulugnuud yahaaraa haalttai hural hiih yostoi gej ard tumneesee nuuh yum yu baigaan haalttai hural hiij bgaa nam evsel buleg bulegleluudiig ulsiin esreg uildel hiisen turiin erhiig bulaaj avah uildel gej uzen tatan buulgaj eruu uusgeh huulitai boloh ni zuv yum bishuu
    2024 оны 11 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ 1 цаг 18 мин П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зохион байгуулалтыг нь хувийн хэвшилд өгөх хэрэгтэй 1 цаг 24 мин Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 2 цаг 16 мин COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ 2 цаг 26 мин СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ? 4 цаг 8 мин Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө 6 цаг 36 мин Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ 6 цаг 46 мин Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ 6 цаг 53 мин Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөжүүлж, япон хэлээр хэвлүүлсэн 6 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан 7 цаг 8 мин Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно 22 цаг 29 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав 22 цаг 52 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ 22 цаг 59 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна 23 цаг 7 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана 23 цаг 21 мин Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ 23 цаг 26 мин 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 23 цаг 35 мин Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа 23 цаг 43 мин "Төв Азийн III органик форум ба экспо–2026 "-г Улаанбаатарт зохион байгуулна 23 цаг 49 мин ОПЕК: Ирак улсад түүхий нефтийн олборлолт хамгийн ихээр нэмэгдлээ Өчигдөр 14 цаг 47 мин
iИх уншсан
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... Шатахууны хямрал ба бодит байдал Ормузын хавх Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө...
Top