x

С.Эрдэнэбат: Нийгмийн даатгалын асуудлыг засах ёстой ч шударгаар төлж байгаагаа шийтгэж болохгүй

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Таны хувьд Монголын үйлдвэрчний эвлэл (МҮЭ)-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тэгэхээр гишүүн болоод ямар зүйл дээр түлхүү анхаарал хандуулж ажиллах зорилготой байгаа вэ?

-Шинэ парламент маань гишүүдийнхээ тоог нэмж, нийгмийн олон дуу хоолойг оруулж ирсэн. Ингэснээр УИХ-ын гаргаж байгаа шийдвэр маань илүү бодитой болно гэж бодож байгаа. Тиймээс хамт олон маань намайг дэвшүүлсэн. Үүнээс гадна МАН орж ирээч гэдэг боломжийг тавьж өгсөн. Энэ утгаараа парламент илүү мэргэжлийн болсон гэдэг нь харагдаж байна. Тухайлбал, миний хувьд байнгын хороо, ажлын хэсэг, хуулийн төсөлд өмнө нь ажиллаж байсан. Гэвч орж ирээд үг хэлэх эрх байдаггүй. Зөвхөн санал өгдөг. Тэр санал маань яаж тусаж байгааг мэдэх боломжгүй. Гэтэл Үйлдвэрчний эвлэл гэх том айл, миний ард маш олон хүн байдаг. Тэдний хүсэл, эрмэлзэл хуульчлагдаж гарч чадаж байна уу гэдэг эргэлзээтэй байсан. Хуулийн нэг үг, үсэгний ард хүний амьдрал байдаг шүү дээ. Тиймээс миний хувьд ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийнхээ дуу хоолой болж түлхүү ажиллая гэдэг бодолтой байгаа. Мэдээж шинэ гишүүн учраас суралцах зүйл их байна. Харин хуулийн хувьд гэвэл Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад 20 гаруй жил багаас нь ажиллаад ирсэн учраас нэг их түүртээд байх зүйл алга.

-Тэгэхээр хуулийг чанартай гаргах тал дээр нэлээд анхаарч ажиллана гэсэн үг үү?

-Өмнө нь байнгын хороон дээр 3-4-хөн гишүүний саналаар бүхэл бүтэн хуулийн нэг заалт хасагддаг, эсвэл нэмэгддэг байсан. Тэр нь алдаатай байдаг. Одоо манай Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл яг шийдвэр гаргах түвшинд орж, дуу хоолойгоо гаргаж байгаа нь сайн хэрэг. Мэдээж миний бүх хэлсэн саналыг авна гэж байхгүй.

Зарим санал дээр цөөдөж байна. Одоо улсын төсөв ид хэлэлцэж байгаа. Энэ үед татвар, төлөгчид, баялаг бүтээгчдийн мөнгийг яаж жигд хүртээх вэ гэдэг асуултыг л би тавиад байгаа. Тийм учраас тендерийн хуулиа өөрчил. Энэ том төслийг авснаараа хэдэн жижиг дунд үйлдвэрлэлийг араасаа дагуулах юм. Үндэсний үйлдвэрлэгчдээ хэрхэн дэмжих юм гэдгийг нь асуудаг, харгалзан үздэг болох хэрэгтэй. Гадаадын улсууд ийм нийгмийн үнэлгээг хийдэг болсон. Ийм зүйлийг хийж өгөөч гэдгийг тавиад байгаа юм. Тендерийн хуулийн ажлын хэсэгт миний бие орсон. Тэгэхээр сүүлийн 10 жил хэн, хэн тендер авсан. Ямар гэр бүл, субьектын хооронд тендер явж байна. Үнэхээр мундагтаа аваад байна уу. Эсвэл танил тал, нам эвслийнхээ харьяаллаар аваад байна уу гэдгийг ил болгоно. Нэгхэн жишээ хэлэхэд, өнөөдөр манай улсын эмнэлгүүдийг мэс заслын бүх багаж, хэрэгслийг нэгхэн компани нийлүүлдэг юм билээ. Ийм монополь байж болохгүй. Манайд мундаг аж ахуйн нэгжүүд бий. Тэднийг бол хоёр гараа өргөөд дэмжинэ.

-Сүүлийн жилүүдэд том, том мөнгөн дүнтэй төсөл, хөтөлбөрүүд ярьж, уул уурхайн бүтээгдэхүүнийг асар ихээр худалдаалж, Дотоодын нийт бүтээгдэхүүн өслөө гээд байгаа. Гэтэл яг амьдрал дээрээ тогтвортой ажлын байр хомс, цалин бага, худалдан авах чадвар муудсан, татварын дарамт ихэссэн гэдгийг иргэд хэлж байна. Энэ тал дээр юу хийвэл болох вэ?

-Өчигдөр (уржигдар) манай Нийгмийн бодлогын байнгын хороо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхантайгаа уулзсан. Би өөрөө хөдөлмөрийн эдийн засагч хүн. Улстөрчид хөдөлмөрийн эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг маш сайн мэддэг байх ёстой. Одоо чинь эсрэгээрээ ажиллах хүч олдохгүй байна гээд байгаа. Гэтэл энэ чинь зөвхөн манайд ингээд байгаа зүйл биш. Сүүлийн үеийн залуучууд харьцангуй хүнд гэж хэлдэг, биеийн ачаалал шаардсан ажил хийх дургүй байна. Бүгд чөлөөтэй, цагт баригддаггүй ажил хийхийг хүсдэг болчихсон. Харин үүний эсрэг ажил олгогчид ажилтнаа өөрсдөө бэлтгэж, дэмжиж явах гэсэн зарчмыг барьж байна. Гэтэл манайд болохоор шууд гадны ажиллах хүчийг оруулж ирье гэж байна. Гэтэл иргэдээ гадагш нь явуулчихаад гадаадын хүмүүс оруулж ирэх гээд байгаа нь Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Улсын хар хайрцагны бодлого, ажиллах хүчний бодлого гэж байх ёстой. Сүүлийн үед бид багшийн хомсдолд орсон.

Яагаад ийм болсон гэхээр байрны мөнгө хийхээр гадагшаа явсан. Гэтэл мөрөөдөл нь байр байж болохгүй байхгүй юу. Уг нь бол тогтвор суурьшилтай ажиллах юм бол байртай болно гэдэг итгэл үнэмшлийг нь өгөх хэрэгтэй. Гэтэл судалгаагаар 1-5 дахь жил дээрээ ажлаасаа гарах нь их байна гэж гарсан. Тиймээс энэ тал дээр бид бодлого гаргаж ажиллах ёстой.

-Цалин хөлсийг нэмэх тал дээр та юу хэлэх вэ?

-Миний хувьд өмнөх Засгийн газартай, Үйлдвэрчний эвлэлд байхдаа нэлээд ажиллаж байж цалин нэмүүлсэн. Хөдөө орон нутгийн нэмэгдэл 40 хувь гэдгийг оруулж өгсөн. Үүний үр дүнд одоо хүмүүс орон нутагт их очиж ажиллаж байна. Үүнээс гадна гадаадад “Тархины гоожилт” гэж ярьдаг. Нэг үгээр сувилагчийг бэлдэхэд асар их цаг хугацаа, зардал гардаг. Тийм болохоор ганц хоёрхон мянган ам.доллар өгөөд бэлэн сувилагчийг манайхаас авч байна. Одоо манай бүх эмнэлэг сувилагчийн дутагдалтай. Үүнийгээ дагаад үйлчилгээ нь унана. Багш яг адилхан. Дээрээс нь чадвартай төрийн албан хаагчид ч цалин, төрийн дарамтаас болоод зугтаж байна. Тийм болохоор сая би Засгийн газрын хөтөлбөрт хэд хэдэн зүйлийг оруулж чадсан. Төр өөрөө дархлаатай байх үүднээс төрийн албан хаагчид өөрсдийгөө хамгаалдаг институци байх ёстой. Ямар ч том сайд, намын дарга байгаад төрийн албан хаагчийг шууд халах ёсгүй болгосон. Дээрээс нь улс төрийн хатуу гишүүнчлэлийг байхгүй болгоё гэсэн.

-Таныг МАН-ын жагсаалтаар ороод ирсэн гэж дургүйцэх хүмүүс бас байна?

-Анх санал тавихад нь би зөрүүлээд нөхцөлөө тавьсан. Би ямар нэгэн намын эрх ашигт үйлчлэхгүй. Цэвэр ажилчдынхаа дуу хоолой болно гэсэн. Харин намаас үүнийгээ чөлөөтэй тавь. Эсрэг санал өгч болно, асуудал тавьж болно гэсэн. Тийм ч болохоор би сая намрын чуулган дээр хамгийн олон үг хэлж, асуулт асуусан гишүүн болсон. Энэ нь попрох гээд байгаадаа биш. Надад маш олон хүн санал тавьдаг. Үүнийг хэлээд, асуугаад өгөөч гэдэг. Тийм болохоор тэдгээрийг нь багцлаад асуудалд ханддаг. Өмнө нь гишүүдийн асуултыг тэгсхийгээд аргалаад өнгөрдөг болсон бол одоо тийм юм байхгүй болсон. Салбар салбарын мэргэжилтнүүд ороод ирчихсэн учраас Засгийн газрын гишүүд маань маш их зүйлийг судалж, мэдэж байж орж ирэхгүй бол гишүүдийн асуултад унахаар болсон.

-Татварын дарамт их байна гэдгийг иргэд, аж ахуйн нэгжүүд хэлдэг. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Ер нь бол бага, дунд орлоготой иргэдийн татварыг чөлөөлөх, хөнгөлөх ёстой. Нэг хүнд оногдох амьжиргааны баталгаажих доод түвшин нь бүсээсээ хамаараад 450 орчим мянган төгрөг байна. Үүгээр нь тооцвол таван ам бүлээ тэжээдэг хүн наад захын хүнсний дутагдал, хомсдолд орохгүй байхын тулд 2.2 сая төгрөгийн орлоготой байх ёстой болж байна. Нэг гишүүнд ногдох орлого нь амьжиргааны баталагаажих доод түвшнээс доошоо орчихсон, эсвэл ойролцоо бол татварыг нь 50 хувь хөнгөлөх хэрэгтэй. Хоёрдугаарт, ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангасан, ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй ажилтнаа дэмжсэн, нийгмийн сайн сайхны төлөө ажил хийсэн аж ахуйн нэгжүүдийг татварыг хөнгөлөх ёстой. Би бол үүнийг санаачилж, дэмжсэн гишүүдийн нэг. Ингэх юм бол компаниуд хариуцлагатай болоод ирнэ. Мөн өнөөдөр шударгаар нийгмийн даатгал төлж байгаа иргэд хохирч байна. Өнөөдөр хувиараа нийгмийн даатгалыг хамгийн багаар төлж байгаад сүүлийн таван жилээ өндөр төлдөг хуулийн цоорхой гаргаад ирчихсэн. Энэ чинь шударга бус шүү дээ. Улстөрчдийн поп амлалтуудаас болоод манай Нийгмийн даатгалын сан өнөөдөр тун хүнд нөхцөл байдалтай болсон. Энэ алдаагаа засах ёстой. Гэхдээ шударга төлж байгаагаа шийтгэх байдлаар засч болохгүй. Мөн татвар дээр өндөр орлоготой хүмүүсээс өндөр л авах ёстой. Өнөөдөр Богд уулын ам бүрд өндөр үнэтэй байшингууд байна. Тэнд хүмүүс амьдарч байна. Ингэж болно. Гэхдээ бусдаас онцгой эрхтэйгээр дархан цаазат ууланд амьдарч байгаа бол үл хөдлөхийнх нь татвар өндөр л байх ёстой. Бусдаас илүү лиценз эзэмшиж байгаагийнхаа хэрээр татвараа илүү төлдөг л байх хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдыг бол дэмжинэ. Гэхдээ манай улсад ашигтай л байх хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэгчид, компаниудаас нь давуу эрхтэй хөрөнгө оруулагч байж болохгүй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 2 цаг 10 мин Мэдээж “Ар нь түүз!” 2 цаг 21 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 2 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 2 цаг 46 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 2 цаг 50 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 2 цаг 55 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 3 цаг 0 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 3 цаг 5 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 18 цаг 4 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 18 цаг 8 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 21 цаг 53 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 22 цаг 7 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 22 цаг 19 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаа... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажи... УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн
Top