x

Дипломат эмэгтэйчүүдийн “Сайн санааны үйлс” өдөрлөг 24 дэх жилдээ боллоо

Гадаад харилцааны яамны дэргэдэх “Эмэгтэйчүүдийн дипломат клуб”-ээс Монгол Улс дахь Элчин сайдын яамдтай хамтран жил бүрийн намар зохион байгуулдаг “Сайн санааны үйлс” олон улсын өдөрлөг боллоо.

24 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулсан тус олон улсын хандивын өдөрлөгт Европын холбоо, Япон, Энэтхэг, БНСУ, Лаос, ОХУ-ын Элчин сайдын яам болон Тайландын Өргөмжит консулын газрынхан оролцов. Мөн эмэгтэй манлайлагчтай үндэсний бизнесүүд, жижиг дунд үйлдвэрлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид зэрэг 60 орчим нэгж оролцов. Тус үйл ажиллагаанд Гадаад харилцааны яамны төлөөлөл, Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар гэр бүл, ажилтнуудын хамт, олон улсын байгууллагууд, Нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн төлөөлөл, Эмэгтэйчүүдийн дипломат клубийн гишүүд оролцож, улс орнуудын соёлын үйл ажиллагаатай танилцаж, бэлэг дурсгалын зүйлс худалдан авч, үндэсний хоолны амталгаа хийв. Энэ жилийн үйл ажиллагаанд Европын холбооны ТРАМ-экспортыг дэмжих төслийг хэрэгжүүлж байгаа арьс шир, ноос ноолуур, гоо сайхны чиглэлээр ажиллаж байгаа үндэсний гарааны бизнесүүд болон жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг дэлгэсэн байлаа.

Уг үйл ажиллагаагаараа цугларсан хандивын хөрөнгөөр нийгмийн зорилтот бүлэгт зориулсан тодорхой төслүүдийг санхүүжүүлж сайн санааны үйлсийг дэлгэрүүлэхийн зэрэгцээ хувиараа аж ахуй эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ сурталчлах, зах зээлд өөрийн байр сууриа олоход нь тодорхой дэмжлэг үзүүлж харилцан өгөөжтэй ажилладаг уламжлал тогтжээ.

“Сайн санааны үйлс” өдөрлөгийг нээж, Эмэгтэйчүүдийн дипломат клубийн тэргүүн С.Онон хэлсэн үгэндээ, “Клуб байгуулагдсаны 25 жилийн ойг өнгөрсөн оны тавдугаар сард тэмдэглэж, түүхээрээ бахархах, ирээдүйд энэхүү уламжлалаа үргэлжлүүлэн улам өргөн хүрээтэй ажиллах эрмэлзлэл хэвээр байгаа” хэмээн онцоллоо. Тэрбээр, “1998 оноос эхлэлтэй байгууллага маань өнөөдөр гишүүнчлэл болон оролцогчдынхоо хүрээллийг тэлсэн. Энэ жилийн үйл ажиллагаанд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн оролцоо маш их байна. Оролцогчдын тоо өмнөхөөсөө хоёр дахин их болсон. Ялангуяа Монголын талын оролцогч ихэд нэмэгдсэн нь энэ жилийн гол онцлог юм” гэв.

Клубийн үйл ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж “Сайн санааны үйлс” өдөрлөг нь олон нийтийн хүсэн хүлээдэг үйл ажиллагааны нэг болсныг зохион байгуулагчид нь дурдаж байв. Тус клуб өнгөрсөн хугацаанд эмзэг, зорилтот бүлэгт зориулсан том, жижиг 100 гаруй төслөөс тавыг нь 2023-2024 онд  хэрэгжүүлсэн байна.

Өдөрлөгт хүндэт зочноор оролцсон НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын Суурин зохицуулагч  Тапан Мишра клубийн нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагааг чин сэтгэлээсээ, тууштай хэрэгжүүлж ирсэнд талархал дэвшүүлэхдээ, “Монгол Улсын гадаад харилцааны яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клубийн 24 дэх удаа зохион байгуулсан “Сайн санааны үйлс" олон улсын өдөрлөг нь дэлхий нийтэд сайн үйлсийг түгээх, олон улсад цөөнгүй асуудал байгаа энэ цаг үед хүн төрөлхтний сайн сайхны төлөөх цагаа олсон үйл явдал боллоо. Үүнийг зохион байгуулсан монголын эмэгтэйчүүдийн дипломат клубдээ баярлаж байна. Уг санаачилга нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт, зорилгод нийцсэн үйл ажиллагаа болж эмэгтэйчүүдийн үүрэг нийгэмд хичнээн чухал болохыг харуулж байна” гэв.

Өдөрлөгийн үеэр Монголын соёлын өв болсон, “Өлзий” хээн урлалын талаар гар урлаачид танилцуулав. 660 сампингаар холбосон энэхүү бүтээл нь 3350 торго, өөдөс зүүсэн бөгөөд 55 хэсгээс бүрджээ.

"Өлзий" хээ нь 5.72х4.45 см хэмжээтэй ба үүнийг урлахад Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэг болон гадаадын 18 орны нийт 70 орчим үйлчин оролцжээ.  Баяр жаргал, эд баялгийг дуудан, урт удаан наслахыг бэлгэддэг учиртайг тодруулан олны сонорт хүргэлээ. Мөн  Монгол, Лаос, Орос хүүхэд залуучууд, уран бүтээлчид ая дуугаа өргөж, Лаос, Японы Элчин сайдын яамнаас эх орноо видеогоор сурталчилж, япон хүүхдүүд “Мочи-Цүки” хэмээх будааны боов хийж үзүүлсэн нь олны сонирхлыг татав. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 13 цаг 22 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 14 цаг 11 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 14 цаг 19 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 14 цаг 20 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 14 цаг 21 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 14 цаг 23 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 15 цаг 58 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 16 цаг 2 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 16 цаг 3 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 16 цаг 5 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 16 цаг 6 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ 17 цаг 40 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 18 цаг 3 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 18 цаг 10 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 18 цаг 16 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв 18 цаг 19 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? 18 цаг 58 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 19 цаг 23 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 19 цаг 45 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив 19 цаг 47 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top