x

Хангарди ордны барилга, эд хөрөнгийг 13 тэрбум 763 сая төгрөгөөр үнэлжээ

Нийслэлийн захиргааны Яармаг дахь Нутгийн захиргааны цогцолбор руу нүүсэнтэй холбоотойгоор Хангарди ордныг нийслэлийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэх шийдвэр гарсан. Тэгвэл Хангарди ордны барилга, эд хогшил, тоног төхөөрөмж, хангамжийн материал зэрэг төрийн өмчид шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалтыг нийт 13 тэрбум 763 сая төгрөгөөр үнэлснийг Нийслэлийн өмчийн харилцааны газраас НИТХ-д танилцуулжээ.

Хангарди ордон болон газрын үнэлгээг өмнө нь хоёр удаа хийлгэсэн байна. Тухайлбал, 2018 онд НИТХ-ын шийдвэрээр Нийслэлийн өмчийн харилцааны газар захиалга өгч, үнэлгээ хийлгэхэд барилга болон газрыг нийтэд нь 43 тэрбум 423.3 сая төгрөгөөр үнэлжээ. Харин 2022 онд дахин хийсэн үнэлгээгээр тус барилгыг 77 тэрбум 745.4 сая төгрөг, газрыг 2 тэрбум 105.6 тэрбум төгрөгөөр үнэлсэн байна.

Хоёр дахь удаагийн үнэлгээг хийлгэхээс хоёр жилийн өмнө буюу 2020 онд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба зэрэг Нийслэлийн засаг захиргааны байруудыг нэгтгэн Яармаг дахь шинэ цогцолбор руу нүүлгэх шийдвэр гарсан. Хангарди ордныг дуудлага худалдаагаар хувьчилахаар болж, нийслэлийн өмчөөс хувьчлах тогтоолыг НИТХ-аас гарган хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад оруулсан байдаг.

Өмч хувьчлах комиссоос дуудлага худалдааны анхны үнийг 43 тэрбум 423 сая 400 мянган төгрөгөөр тогтоож байжээ. Гэвч 2020 оны арваннэгдүгээр сарын 20-нд зарлагдсан байсан дуудлага худалдааг тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан юм байна. 

Өмнө нь хоёр ч удаа хийлгэсэн хөндлөнгийн үнэлгээний дүнгээс хэт бага буюу 13.7 тэрбум төгрөгөөр Хангарди ордныг үнэлж, төрийн өмчид шилжүүлэх болсонд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан дараах байр суурийг илэрхийлсэн байна.

Ж.Батбаясгалан:

-"Хоёр жилийн өмнө бараг 80 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй байсан обьектыг бид шилжүүлж байна. Нийслэлийн өмчийн харилцааны газар гарч буй тогтоол шийдвэрийн томъёоллыг өргөн барихдаа иргэд, олон нийтэд сайн таниулж, зөв ойлголт өгөх хэрэгтэй.  Нийслэлийн өмчийг үнэгүйдүүлж байгаа мэт ойлголтыг иргэдэд өгч болохгүй. НЗДТГ хөрөнгө гаргаж хийлгэсэн хөндлөнгийн үнэлгээний дүнгээр энэхүү обьектыг балансаас балансад буюу нийслэлийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэх саналыг би Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл болон нэгдсэн хуралдаан дээр дахин дахин хэлж байгаа” гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 13 цаг 24 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 14 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 14 цаг 21 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 14 цаг 22 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 14 цаг 23 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 14 цаг 25 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 15 цаг 59 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 16 цаг 4 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 16 цаг 5 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 16 цаг 7 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 16 цаг 8 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ 17 цаг 42 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 18 цаг 5 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 18 цаг 12 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 18 цаг 18 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв 18 цаг 21 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? 19 цаг 0 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 19 цаг 25 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 19 цаг 47 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив 19 цаг 49 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top