x

Олон улсын хиймэл оюун ухааны олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдыг хүлээн авч уулзав

УИХ-ын Хиймэл оюун, их өгөгдлийн лобби бүлгийн гишүүн Ч.Анар, Д.Ганмаа, Ж.Золжаргал, С.Лүндэг, О.Номинчимэг, А.Ундраа, Д.Энхтүвшин нар Хиймэл оюун ухааны олон улсын олимпиадуудад амжилттай оролцсон багш, сурагчдыг энэ сарын 18-нд хүлээн авч уулзлаа.

Бүгд Найрамдах Болгар Улсад наймдугаар сарын 9-15-ны өдрүүдэд зохион байгуулсан хиймэл оюун ухааны анхдугаар олимпиадад Монголын баг оролцож, мөнгөн медаль хүртсэн аж. Түүнчлэн есдүгээр сарын 8-12-ны хооронд Саудын Арабын Хаант Улсад болсон хиймэл оюун ухааны анхдугаар олимпиадад оролцсон нэг сурагч алт, нэг сурагч хүрэл медаль хүртсэн байна. Тус бүлгийн гишүүд дээрх олимпиадад оролцсон сурагчдад баяр хүргэн, эх орныхоо ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулах хиймэл оюуны салбарын түүчээлэгчид болохыг хүслээ. Мөн удирдан бэлтгэсэн багш нарын оролцоо, заах арга барилыг онцолж, энэ салбарыг Монгол Улсад хөгжүүлэхэд чухал үүрэгтэйг тэмдэглэв.

Уулзалтаар тус бүлгийн гишүүд төрийн үйл ажиллагааг хиймэл оюун ухаан ашиглан илүү ухаалаг, үр дүнтэй болгох, нийгмийн тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх боломжуудын талаар багш сурагчидтай ярилцсан юм. Тухайлбал, нийслэл хотын түгжрэл, агаарын болон хөрсний бохирдол зэрэг асуудал, мөн боловсрол, эрүүл мэндийн салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэхийн ач холбогдлын талаар санал солилцов.

УИХ-ын гишүүн Ч.Анарын зүгээс Монгол Улс цаашид хиймэл оюуны судалгааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон улсад өрсөлдөх чадвартай боловсон хүчнийг бэлтгэх, оюутан, сурагчдын оролцоог нэмэгдүүлэх нь үндэсний хөгжилд чухал үүрэгтэйг тэмдэглэсэн. Мөн ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн түвшинд хиймэл оюун ухааны чиглэлийн хичээл, сургалт, төслүүдийг хэрэгжүүлж, тэдний шийдлийг улс оронд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд ашиглах, турших, оролцоог хангаж ажиллах нь оюутан, сурагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, инновацыг дэмжихэд чухал алхам болохыг онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 13 цаг 22 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 14 цаг 11 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 14 цаг 19 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 14 цаг 20 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 14 цаг 21 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 14 цаг 23 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 15 цаг 57 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 16 цаг 2 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 16 цаг 3 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 16 цаг 5 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 16 цаг 6 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ 17 цаг 40 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 18 цаг 3 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 18 цаг 10 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 18 цаг 16 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв 18 цаг 19 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? 18 цаг 58 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 19 цаг 23 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 19 цаг 45 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив 19 цаг 47 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top