x

Агаарын зоригт шонхор Д.Дэмбэрэлийн нэрэмжит сургууль 100 жилийн ойгоо тэмдэглэлээ

 БНМАУ-ын баатар, агаарын зоригт шонхор Д.Дэмбэрэлийн нэрэмжит Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Ерөнхий боловсролын сургууль өнгөрсөн амралтын өдрүүдэд түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэлээ.

 

Зүүнбүрэн сумын Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль анх 1921 оны 10 дугаар сард Богд хаант Монгол Улсын Түшээт хан аймгийн Эрдэнэ чин вангийн хошууны Тамгын хоолойд хошуу тамгын мээрэн түшмэл асан Бавуудорж, Гаваа зайсан, Бат-Очир нарын санаачилгаар анхны шаваа тавьжээ.

Түүний дараа 1923 онд хуралдсан хошуу захиргааны Засаг, засаг бус ван гүнгүүдийн хуралдааны шийдвэрээр хошуу тамгыг Илдэн сумын Норовбанзадын хөндийд залах шийдвэр гаргасны дагуу 1924 онд хошуу тамгыг залж анх 14 сурагчтай бага сургуулийг үүсгэн байгуулсан гэх түүхэн эх сурвалж байдаг.

 Улмаар 1928 онд Муухүүгийн Цэвээндорж "Багшийн сургууль" төгсөж анхны шинэ үсгийн багшаар ажиллаж байжээ.

 Өнөөдөр түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа тус сургуулиас олон арван алдартан гавьяатнууд төрөн гарсан байна.

 Тодруулбал, БНМАУ-ын баатар, агаарын домогт шонхор Д.Дэмбэрэл, Монгол Улсын мото спортын анхдагч, Зууны шилдэг дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат багш Л.Баасанжав, Монголын үндэсний бөхийн түүхэнд өөрийн дархан дүүгүүрдэх мэхээрээ мөнхөрч үлдсэн Монгол Улсын начин Ч.Мөнхтогтох, Монгол Үндэсний шагайн харвааны Улсын мэргэн М.Олонбаяр, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Бадрал нар юм.

Мөн тус сургуулийн багш нараас анх төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор багш С.Сүрэнжав шагнуулж байсан байна.

 Зүүнбүрэн сум ирээдүй хойч үе түүхэн алдартнуудаараа бахархаж, үйл хэргийг нь мөнхөд дурсаж явах зорилгоор 2000-2004 оны аймгийн ИТХ-аас Монгол Улсын Засгийн газарт санал хүргүүлж, 2003 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 151 дүгээр тогтоолоор БНМАУ-ын баатар Д.Дэмбэрэлийн нэрэмжит болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо 15 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 21 цаг 5 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 21 цаг 21 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 21 цаг 50 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 22 цаг 44 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Уржигдар 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Уржигдар 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Уржигдар 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Уржигдар 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Уржигдар 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Уржигдар 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Уржигдар 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Уржигдар 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Уржигдар 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Уржигдар 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Уржигдар 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Уржигдар 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Уржигдар 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Уржигдар 13 цаг 08 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top