x

ХУД-ийн 7 хорооны 18 байршилд орон сууцнууд хөрсний усанд автжээ

Хан-Уул дүүргийн нийт 7 хорооны 18 байршилд орон сууцнууд хөрсний усанд автсаныг дүүргийн ИТХ-ын дарга Г.Батсайхан мэдээлжээ. 

Г.Батсайхан:

-"Улаанбаатар хотод үерийн ус зайлуулах байгууламж дутагдалтай байна. Нийслэлийг зорьж суурьших хүн амын урсгал хурдацтай нэмэгдэхийн хэрээр үер усны байгууламжуудыг төлөвлөж, бүтээн байгуулах ажлыг шуурхайлах шаардлага тулгарч байгаа. Нөгөөх нь хөрсний усны асуудал. Бороо хур элбэгшиж, голын усны түвшин нэмэгдсэнээр хөрсний ус дээшилдэг. Манай дүүргийн тухайд 7 хорооны 18 байршилд нэр бүхий орон сууцны хорооллуудад хөрсний усны асуудал хөндөгдөж байна. Энэ бол цэвэр технологийн алдаа. Нэг байршилд баригдсан хоёр барилгын нэгнээс нь хөрсний ус ундраад, нөгөөх нь зүгээр байдаг. Энэ бол барилгын компани стандарт нормоо зөрчсөн, технологийн алдаа гаргасан, хяналт шалгалт дутуу тавигдсан, туршлага дутсан асуудал. Хөрсний устай холбоотой гомдол, дуудлага бүр дээр мэргэжлийн байгууллагууд очиж ажиллаж байна. Гэхдээ байнга ус шавхаад байна гэж байхгүй. Цаашлаад ийм байдал удаан үргэлжилбэл барилгын насжилтад нөлөөлнө. 

Шийдэх технологиуд бий. Дэлхийн улс орнууд далай дээр байшин барьж, гүүр тавьж байхад манайд хөрсний ус нэвчилтийг шийдэхэд хэцүү биш. Хөрсний ус шүүрсэн бүх барилгын асуудлыг шийдэж, шүүрэлтийг зогсоох ёстой. Үүнд онцгой анхаарна. Наад барилга чинь хувийн өмч болсон гээд иргэнээ хаяж болохгүй. Арматур боож байгаа ажилтан, мужаан, барилгын инженер, удирдлагууд ямар хариуцлага үүрч байгаагаа ойлгож, стандарт, дүрэм журмыг ягштал баримтлаад явчихвал болох зүйл. 

Нөгөө талаас иргэд орон сууц, барилга худалдах авахдаа маш сайн хянаж шалгах мэдлэг туршлагатай байх ёстой. Олон зуун саяар яригдах эд хөрөнгө шүү дээ. Хэчнээн сайн байршилтай байлаа гээд чанаргүй бол өөрийн болоод бусдын амь нас, эд хөрөнгө, боломжийг үгүй хийх эрсдэлтэй" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо 15 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 21 цаг 6 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 21 цаг 22 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 21 цаг 51 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 22 цаг 45 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Уржигдар 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Уржигдар 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Уржигдар 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Уржигдар 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Уржигдар 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Уржигдар 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Уржигдар 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Уржигдар 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Уржигдар 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Уржигдар 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Уржигдар 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Уржигдар 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Уржигдар 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Уржигдар 13 цаг 08 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top