x

БНСУ-ын тусламжаар суурилуулсан газрын гэрлэн дохио -40 градуст тэсвэртэй, нэг тоннын даацтай

Улаанбаатар хотын төвийн  гурван байршилд явган хүний гарц дээр газрын лед гэрлэн дохио суурилуулаад байгаа. Уг гэрлэн дохиог БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж, Худалдан Авах Ажиллагааны Газар, "Сонг Пунг Суллед" ХК-ийн дэмжлэгээр хэрэгжүүлжээ. Солонгосын мэргэжилтнүүд өөрсдөө ирж, гэрлэн дохиог суурилуулсан байна. 

Газрын гэрлэн дохио нь хотын замын хөдөлгөөнд оролцож явахдаа гар утаснаасаа харцаа салгахаа больсон иргэдийн аюулгүй байдлыг хангахад зориулсан аж.

Мөн зам хөндлөн гарах үед босоо гэрлэн дохиог автобус хаагаад зогсчихвол харагддаггүй. Энэ тохиолдолд газрын гэрлэн дохионы улаан өнгө асчихсан байвал хүн урагшаа явдаггүй гээд олон талын ашигтай.

Өвлийн улиралд утаанаас болж харагдах орчин мууддаг үед бага насны хүүхдүүд гарцан дээр аваар осолд өртдөг. Үүнийг бууруулахад чиглэсэн шинэ бөгөөд ухаалаг шийдэл болохыг албаны эх сурвалж онцолжээ.

Явган замын босоо гэрлэн дохиотой шинээр суурилуулсан газрын лед гэрлэн дохиог холбосон учир босоо гэрлэн дохиотой адил өнгөөр асна. Уг гэрлэн дохиог нийслэлийн өөр байршилд дахиж суурилуулахгүй, БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн жишиг төсөл юм байна. Газрын лед гэрлэн дохиог суурилуулахад Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын инженер, техникийн ажилтнууд мөн оролцсон байна.

БНСУ-ын Засгийн Газрын санхүүжилттэй буцалтгүй тусламжийн туршилтын төслийн ерөнхий зохицуулагч Г.Ундрам:

-"Газрын ухаалаг гэрлэн дохиог ашиглалтад оруулснаас хойш зургаан сарын хугацаанд аваар ослыг бууруулж буй эсэх болон хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг судална. Газрын лед гэрлэн дохиог нийлүүлсэн БНСУ-ын "Сонг Пунг Суллед" ХК нь 2017 онд чанарын баталгааг эзэмшсэн, албан ёсны үйлдвэрлэгч юм.

Нийслэл хотод явган хүн их явдаг байршилд ухаалаг гэрлэн дохиог суурилуулах санал тавьж, Монголын талаас Нэгдүгээр сургууль зүүн урд талын явган хүний гарц, Төв шуудангийн уулзвар, Гадаад Хэргийн Яамны уулзварын байршлыг тодорхойлж өгсөн. Төслийг монгол талаас Нийслэлийн Замын Хөгжлийн Газар хариуцаж байна.

Газрын гэрлэн дохио нь -40 градусын хүйтэнд тэсвэртэй, хагарахгүй. Нэг тоннын даацтай учир скүүтэртэй хүн зорчиход эвдэрч, гэмтэхгүй. Нэг жилийн баталгаа өгч байгаа, хэрэв гэрэл нь хагарвал Замын Хөгжлийн Газрын мэргэжилтнүүд засвар үйлчилгээг хариуцна. БНСУ-ын мэргэжилтнүүд гэрлэн дохиог суурилуулж байх хугацаандаа монгол талын мэргэжилтнүүдэд давхар сургалт зохион байгуулсан .

БНСУ-д уг гэрлэн дохиог суурилуулснаар 4-5 жилийн хугацаанд явган зорчигч осолд өртөх нь 30 гаруй хувиар буурсан судалгаа бий.

Уг төслийг хэрэгжүүлэхэд БНСУ-ын Засгийн газраас 100 сая воннын тусламж өгсөн, энэ зөвхөн бүтээгдэхүүний төлбөр. Гэрлэн дохиог үйлдвэрлэгч компанийн зүгээс ажилчдын хөлс, гаалийн татварт 400 сая воннын зардал гаргасан. Төсөл хэрэгжүүлсэн нийт өртөг 700 сая орчим төгрөг болсон" гэв.

Мөн нийслэлийн дүүргүүдийн тохижилт үйлчилгээний хэлтсээс уг гэрлэн дохиог авч, суурилуулах санал гаргасан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 47 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 1 цаг 7 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 1 цаг 10 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 1 цаг 14 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 1 цаг 21 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 2 цаг 10 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 2 цаг 11 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 2 цаг 13 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 4 цаг 7 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 5 цаг 4 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 5 цаг 10 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 5 цаг 14 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 5 цаг 31 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 5 цаг 39 мин Түүх бол сургамж-багш 5 цаг 41 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 5 цаг 47 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 5 цаг 52 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 5 цаг 54 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 7 цаг 18 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 7 цаг 24 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түүх бол сургамж-багш Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц...
Top