x

Гэр хорооллын иргэдэд тохирсон ногоон зээлийн бүтээгдэхүүн хэрэгтэй

ӨНөөдөр МУИС-иас "Ногоон гэр хороолол" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Хэлэлцүүлэгт "Сэцэн Билгүүн" консалтингийн үүсгэн байгуулагч О.Лхагвасүрэн дараах илтгэл, мэдээллийг хийсэн байна.  

О.Лхагвасүрэн:

-"Ногоон хөрөнгө оруулалтыг татах механизмыг Монгол Улс дотооддоо бий болгох гэж хичээж байгаа ч маш удаан байна. Ногоон гэдэгт орон сууцнаас гадна сэргээгдэх эрчим хүч, хог хаягдлын менежмент гээд олон асуудал бий.

Өнөөдрийн хэлэлцүүлэг эдгээрээс ногоон орон сууцыг голчилж байна. Ногоон орон сууцаар дамжуулж яаж яндангүйгээр Улаанбаатарт аж төрөх вэ тухай ярилаа. Хөрөнгө санхүүгийн асуудлаа шийдсэн цагт л энэ зорилго биелнэ. 

Хөрөнгийн санхүүжилтийн механизмыг бий болгодог дотоодын эрх зүйн орчин, дотоодын санхүүгийн байгууллагуудыг үүсгэн байгуулах шаардлагатай байгаа. Бидний хувьд Азийн Хөгжлийн Банк, Ногоон сангийн нэн хөнгөлөлттэй 30 жилийн хугацаатай зээлээр Монголд эко хороолол, ногоон орон сууцны хөрөнгө оруулалтын сан байгуулах ажил дээр зөвлөхөөр ажиллаж байгаа. Санг Хөгжлийн Банкны дэргэдэх Хөрөнгө оруулалтын менежментийн компанийн дэргэд байгуулна. Бид сүүлийн таван жилийг энэ ажилд зарцууллаа. 

Иргэдийн худалдан авах чадварт нийцсэн шинэ төрлийн ипотекийн бүтээгдэхүүнийг яаж хөгжүүлэх вэ, дотоодын санхүүгийн байгууллагууд яаж оролцох вэ, эрсдэлээ яаж хуваах юм, зээлээ эргэн төлөх чадварт тохирсон ямар бүтээгдэхүүн байх вэ, нөгөө талд үүнийг барих барилгын компаниудад ямар санхүүжилт олгох вэ гэсэн эрэлт, нийлүүлэлт аль аль талыг бодолцох шаардлагатай.

Орон сууц хаана баригдаж байна гэхээр хоосон талбарт эсвэл төвийн худалдан авах чадвар харьцангуй сайтай хэсэгт л баригдаж байна. 

Утаанаас салъя гэвэл гэр хороолол чухал. Нэг хашаанд 2-5 айл амьдарч байгаа. Тэдний 60 хувь нь албан бус сектор буюу орлого нотлох боломжгүйгээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүс. Тэдэнд тохирсон ямар шийдлийг гаргах вэ гэдгээ бодох ёстой юм. Ногоон санхүүжилт хийдэг олон улсын байгууллага их болсон байна. Тэдний хямд эх үүсвэрийг татах замаар ногоон шийдэл гаргах хэрэгтэй" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 43 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 1 цаг 3 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 1 цаг 7 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 1 цаг 10 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 1 цаг 18 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 2 цаг 7 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 2 цаг 7 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 2 цаг 10 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 4 цаг 4 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 5 цаг 1 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 5 цаг 6 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 5 цаг 11 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 5 цаг 28 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 5 цаг 35 мин Түүх бол сургамж-багш 5 цаг 38 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 5 цаг 44 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 5 цаг 48 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 5 цаг 51 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 7 цаг 15 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 7 цаг 21 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түүх бол сургамж-багш Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц...
Top