x

Яармагийн Арцатын ам дахь "Smart" олон улсын сургууль руу бүлэглэн халджээ

Яармагийн Арцатын аманд байрлах "Smart" олон улсын сургууль руу 10-20 залуу бүлэглэн халджээ. Тус сургуулийн байгууламж дээр гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан өмчийн маргаан үүсгэсэн юм байна.

Үүссэн нөхцөл байдлын талаар "Smart international school"-ийн холбогдох мэргэжилтнээс тодруулжээ.

-Өнөөдөр хичээл сургалтын үйл ажиллагааг доголдуулсан асуудал сургууль орчимд үүссэн гэсэн үү. Нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө үү? 

-Тийм ээ. Манайх Яармагийн Арцатын аманд үйл ажиллагаа явуулдаг. Шүүх дээр дуучин Т.Баясгалантай өмчийн маргаантай байгаа. Гэхдээ шүүх шийдвэрээ эцэслэн гаргаагүй. 

"Шүүхийн шийдвэр эцсийн байдлаар гараагүй тул энэ байранд хичээл сургалтын үйл ажиллагааг тогтвортой явуул" гэсэн албан чиглэлийг Нийслэлийн Боловсролын Газраас ирүүлсэн. Гэвч сургуулийн байр руу үл таних залуус нэвтэрч ороод хаалга үүдийг түгжиж, гэрэл цахилгаан болон хаяг эвдэх зэргээр балмад үйлдэл гаргаад байна. 

Өнгөрсөн долоо хоногоос хойш ийм үйлдэл гаргасан. Өнөө өглөө хичээл сургуульдаа ирсэн сурагчдыг оруулахгүй дээр дурдсан асуудал үүсгэлээ. 

-Үүнээс үүдэн хэчнээн сурагчийн эрх ашиг хөндөгдөж байна вэ? 

-"Smart" сургууль 780 сурагчтай. Сургууль бол онцгой бүс, хүүхдүүд тайван орчинд сурч боловсрох эрхтэй. 

-Үйл ажиллагаанд саад учруулж, хэдэн хүн нэвтэрсэн юм бэ?

-Тоог нь нарийн хэлж мэдэхгүй байна. Барагцаалбал 10-20 залуу байсан. 

-Дуучин Т.Баясгалантай холбоотой өмчийн маргаан хэдэн оноос хойш үргэлжилж байгаа юм бэ?

-2024 оны дөрөвдүгээр сараас хойш үргэлжилж байна. Манай сургууль хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэвч нөгөө талд хууль бус аргаар удаа дараа сургуулийн орчинд ийм үйлдэл гаргаж байна.

Сургуулийн тог таслах, үүдэнд хаяг өлгөх, цахимаар худал мэдээлэл тарааж эцэг, эхчүүдийг турхирах зэрэг асуудлыг удаа дараа гаргаж байгаа.

Өнөөдөр гаргасан үйлдэл бол үнэхээр хэрээс хэтэрлээ. Энэ бол хүүхэд сурч боловсорч байгаа орчин.

-Энэ зөрчилтэй холбоотойгоор та бүхэн холбогдох газруудад гомдол гаргасан уу?

-Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гомдол гаргасан байгаа. Цагдаагийн байгууллагаас сургуулийн бүсэд нэвтэрсэн уг асуудлыг шалгаж байгаа.

-Үүссэн нөхцөл байдлын улмаас өнөөдөр хичээлийн үйл ажиллагаанд доголдол үүссэн үү? 

-Өглөө 08:00 цагаас хичээл эхэлдэг. Энэ үйлдлийн улмаас хичээл 10 минут хоцорч орсон бөгөөд сурагч, багш, ажилчдад тайван бус сэтгэл зүйн орчныг бий болгосон. 

зурагЭх сурвалж: ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 34 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 54 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 58 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 1 цаг 1 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 1 цаг 9 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 1 цаг 58 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 1 цаг 58 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 2 цаг 1 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 3 цаг 55 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 4 цаг 51 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 4 цаг 57 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 5 цаг 2 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 5 цаг 19 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 5 цаг 26 мин Түүх бол сургамж-багш 5 цаг 29 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 5 цаг 34 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 5 цаг 39 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 5 цаг 42 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 7 цаг 6 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 7 цаг 12 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түүх бол сургамж-багш Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц...
Top