x

Рио Тинтогийн бүтээсэн цэцэрлэгт хүрээлэн олон улсын Ногоон паркийн стандарт хангалаа

Их Британийн Green Flag Award-ийн шинжээчид өчигдөр /2024.09.08/ Рио Тинто Монгол компанийн бүтээн байгуулсан “Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн”-д ажиллалаа.

Green Flag Award буюу нийтийн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн стандарт, шаардлага тогтоож баталгаажуулах үйл ажиллагаа анх 1997 онд Их Британид эхэлж байв. Өдгөө Скандинавын орнуудад 24, Мексикт 10, Ойрх Дорнодод 56, Австралид 8, Шинэ Зеландад 30 гаруй цэцэрлэгт хүрээлэн энэхүү стандартыг хангаад байна.

Рио Тинто Монгол компани нь шинээр бүтээсэн цэцэрлэгт хүрээлэнгээ олон улсын түвшинд нийцүүлэхээр онцгой анхаарч ажилласны үр дүнд энэхүү стандарт, шаардлагуудыг хангаж  Монгол Улсад төдийгүй төв Азидаа анх удаа Green Flag Award хүртэж чадлаа.

Энэхүү баярт үйл явдлын талаар Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал “Бид бүтээн байгуулсан цэцэрлэгт хүрээлэнгээ олон нийтэд хүртээмжтэй, үргэлж цэвэр тохилог, өөрийгөө нөхөн сэргээдэг, нээлттэй, амьд орчин байгаасай гэж хүсэж, дэлхийн жишиг шалгууруудыг хангахаар  сэтгэл зүрхээ зориулан ажилласны үр дүн ийнхүү гарлаа. Олон улсын стандартад нийцүүлснээр  төрөлх хотдоо ногоон байгууламжийн шинэ жишиг тогтоож цаашид олон хүнд урам зориг өгнө гэж найдаж байна” гэсэн юм.

Green Flag Award-ийн Олон улсын хамтын ажиллагаа хариуцсан менежер Карл Маклийн “Энэхүү шалгуурыг хангахад хувь нэмрээ оруулсан хүн бүрд баяр хүргэе. Green Flag Award хүртэх нь тийм ч амар биш. Рио Тинто Монгол компани  олон улсын стандартыг хангахын тулд цэцэрлэгт хүрээлэнгээ бүтээх төсөл хэрэгжүүлэхдээ болон цаашид Улаанбаатар хотын иргэд цэцэрлэгт хүрээлэнгээ одоогийнх шигээ гоё сайхнаар авч үлдэх чиглэлд удирдлагын түвшинд маш их хичээл зүтгэл гаргасныг онцлон дурдмаар байна. Энэ чиглэлийн мэргэжилтний хувиар би карьерынхаа туршид олон цэцэрлэгт хүрээлэнгээр зочилж байлаа. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн нь шүүхэд хамгийн таатай, шилдэг цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг байв”

Шинжээчид шинэ цэцэрлэгт хүрээлэнг дараах 8 ерөнхий шалгуураар үнэлж дүгнэснээр гэрчилгээ олгохоор шийдвэрлэжээ.

  1. Хүртээмжтэй орц, гарц - Хаанаас ч орж болохоор, аюулгүй, тэмдэг тэмдэглэгээтэй, бүх хүнд тэгш хүртээмжтэй байх,
  2. Эрүүл, аюулгүй, тайван байдал - Чанарын өндөр шаардлага хангасан байгууламж, үйл ажиллагаатай, төхөөрөмжүүд нь хүний аюулгүй байдлыг хангасан байх, нохой муурын зориулалтын талбай бүхий, хог хаягдлаас ангид байх,
  3. Цэвэр цэмцгэр байдал, арчилгаа - Хог хаягдлын менежмент, ногоон цэцэрлэг, барилга байгууламж, төхөөрөмжийн арчилгаа,
  4. Хүрээлэн буй орчны менежмент - Хүрээлэн буй орчны нөлөөг удирдаж буй байдал, хаягдал бууруулах чиглэлээр авч буй арга хэмжээ, химийн бодис, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож буй стратеги,
  5. Биологийн олон янз байдал, ландшафт, өвийн чиглэлээр авч буй арга хэмжээ - Байгалийн онцлог байдал, зэрлэг ургамал, амьтныг хэрхэн хамгаалж байгаа, ландшафтаа хэрхэн хадгалж байгаа, хуучны барилга, дурсгалаа хэрхэн хадгалж үлдсэн байдал,
  6. Олон нийтийн оролцоо - Менежмент, цэцэрлэгт хүрээлэнгийн хөгжилд олон нийтийн оролцоог хангаж буй байдал,
  7. Олон нийтийн харилцаа, маркетинг - Мэдээллийн сувгууд, боловсрол олгох, тайлбарлах чиглэлээр авч буй арга хэмжээ,
  8. Удирдлага, зохион байгуулалт - Менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлж буй байдал

зураг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 3 цаг 36 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 3 цаг 56 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 3 цаг 59 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 4 цаг 3 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 4 цаг 10 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 4 цаг 59 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 5 цаг 0 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 5 цаг 2 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 6 цаг 56 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 7 цаг 53 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 7 цаг 59 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 8 цаг 3 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 8 цаг 20 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 8 цаг 28 мин Түүх бол сургамж-багш 8 цаг 30 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 8 цаг 36 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 8 цаг 41 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 8 цаг 43 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 10 цаг 7 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 10 цаг 13 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна
Top