x

Говийн бүсэд гэр бүл салалт, баруун бүсэд өсвөр насны жирэмслэлтийн асуудал тулгамдаж байна

Аймаг, орон нутагт хүний эрхийн зөрчил нэмэгдэж буйтай холбоотойгоор ХЭҮК трэх аравдугаар сараас эхлэн баруун, хангай, говь, төв, зүүн, хойд бүсэд "Хүний эрхийн төлөө хамтдаа" арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.  

ХЭҮК-оос орон  нутагт түгээмэл байгаа хүний эрхийн зөрчлийн талаар мэдээлсэн нь:

Хангайн бүс: Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн зөрчил нийтлэг байна. Түүнчлэн гэмт хэрэг зөрчлийн тоо ихэсжээ. Тэр дундаа захиргааны зөрчил, охид бэлгийн хүчирхийлэлд өртөх, нэр хүндэд халдах, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны нөхцөл байдал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах эрх зөрчигдсөн байна.

Говийн бүс: Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймагт 210,000 орчим хүн амьдарч байгаа бөгөөд уул уурхайн салбар голчлон хөгжсөн.

2023 оны жилийн эцсийн байдлаар Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ)-ий 24 хувь, нэгдсэн төсвийн орлогын 29 хувь, нийт экспортын орлогын 91 хувийг бүрдүүлэхийн зэрэгцээ 62,000 ажлын байрыг бий болгож байгаа.

Үүнийг дагаад уул уурхайгаас үүдсэн тоосжилт, хүүхдийн эрхийн асуудал, замын хөдөлгөөний аюулгүй байдал, авто замын хучилт тээвэрлэлт, гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрх, зорилтот бүлгийн эрх хамгаалах асуудал говийн бүс нутагт тулгамдаж байгаа.

Төвийн бүс: Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт газар тариалан, хөдөө аж ахуй, мал аж ахуйн голлох салбарыг эрхэлдэг бөгөөд улсын үр тарианы 60 орчим хувийг үйлдвэрлэдэг.

Төвийн хатуу хучилттай авто зам, төмөр замаар холбогдсон бүс нутаг. Дээрх бүс нутагт шилжин ирэгсдийн тоо жил болгон нэмэгдэж байгаа.

Тухайлбал Дархан-Уул аймагт сүүлийн гурван жилд нийт 6,000 гаруй иргэн шилжиж ирсэн тоон үзүүлэлтээр улсдаа тэргүүлж буй. Үүнийг дагаад зорилтот бүлгийн эрхийн асуудал ихээр хөндөгдсөн. 

Тулгамдаж буй асуудалтай холбоотойгоор төсөв хөрөнгийг шийдвэрлэх, хүүхдийн эрх, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй, хагас, бүтэн өнчин хүүхэд, асрамж халамжийн төв дэх хүүхдийн сурч боловсрох эрх, иргэдийн газар өмчлөх эрхийг баталгаажуулах, гэр бүлийн хүчирхийлэл, ажилгүйдэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төрийн албан хаагчийг хөдөлмөрлөх нөхцөлөөр хангах зэрэг асуудал тулгамдаж байна.

Баруун бүс: Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт буюу агаар, ус, хөрсний бохирдол, гэмт хэргийн зөрчлийн гаралтыг бууруулах, ерөнхий боловсролын сургуулийн багшийн хүрэлцээгүй байдал, хүүхдийн хүчирхийлэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрлөх эрх, гэр бүлийн хүчирхийлэл, өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлт зэрэг хүний эрхийн асуудлууд байна.

Түүнчлэн гаднын шалтгаант нас баралт тэр дундаа зам тээврийн осол, амиа хорлолт энэ бүс нутагт өндөр байгаа.

Тухайлбал Говь-Алтай аймагт

  • 2022 онд 295 хүн нас барсны 39
  • 2023 онд 267 хүн нас барсны 41 нь гаднын шалтгаантай нас баржээ.

Хүний эрхийн нөхцөл байдлын талаар комиссоос дүн шинжилгээ хийгээд 21 аймгийн Засаг дарга нарт мэдээллийг хүргүүлсэн юм байна. Мөн аймгийн Засаг дарга нар болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулахдаа хүний эрхийн нөхцөл байдлын талаар анхаарч үзэхийг зөвлөмж болгосон гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 18 цаг 38 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 19 цаг 28 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 19 цаг 35 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 19 цаг 36 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 19 цаг 37 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 19 цаг 39 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 21 цаг 14 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 21 цаг 18 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 21 цаг 20 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 21 цаг 21 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 21 цаг 23 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ 22 цаг 56 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 23 цаг 19 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 23 цаг 26 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 23 цаг 32 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв 23 цаг 35 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? Өчигдөр 12 цаг 27 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү Өчигдөр 12 цаг 02 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ Өчигдөр 11 цаг 39 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив Өчигдөр 11 цаг 37 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top