x

“U.S. Steel” компанийг Японд худалдахыг К.Харрис эсэргүүцжээ

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис “United States Steel” корпорацыг Японы ган үйлдвэрлэгч хамгийн том компанид худалдахын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсний зэрэгцээ ажилчин ангийнханд илүү таатай эдийн засгийн нөхцлийг бий болгоно гэдгээ амлажээ.

Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч К.Харрис Питтсбург хотод Хөдөлмөрчдийн өдрөөр болсон сонгуулийн кампанит ажлын цуглааны үеэр Америкийн компанийг худалдан авах гэж буй “Nippon Steel” корпорацын төлөвлөгөөний талаар хэлэхдээ, АНУ-ын ган үйлдвэрлэгчийг дотоодын эзэмшилд нь хэвээр үлдээж, үйл ажиллагааг нь явуулах ёстой гэж мэдэгдсэн байна.

Цэнхэр захт ажилчдын дэмжлэгийг авна гэж найдаж буй К.Харрис энэ оны долоодугаар сард ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнийг орхисон Ерөнхийлөгч Жо Байдентай хамт уг арга хэмжээнд оролцжээ. Дэд Ерөнхийлөгч үйлдвэрлэлийн салбарыг цаашид бэхжүүлэхээ амлахын сацуу “US Steel” компанийг “түүхт компани” гэж тодорхойлсон байна.

“Америкийн хүчирхэг гангийн компаниудыг хамгаалах нь манай улсын хувьд амин чухал. Миний бие Америкийн ган үйлдвэрлэгчид болон Америкийн бүх ажилчдын талд үргэлж баттай зогсох болно” гэж тэрбээр хэлжээ. 1901 онд үүсэн байгуулагдсан “US Steel”-ийн төв байр нь ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд хамгийн ихээр нөлөөлөх магадлалтай муж улсуудын нэг болох Пенсильвани дахь аж үйлдвэрийн хотод байрладаг.

Япон, Америкийн ган үйлдвэрлэгчид 14.1 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий худалдах, худалдан авах гэрээний талаар өнгөрсөн 12 дугаар сард олон нийтэд зарласан юм. Дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийнхээ хэмжээгээр дэлхийд гурав дахь том ган үйлдвэрлэгчийг бий болгох уг саналыг “US Steel” болон түүний хувьцаа эзэмшигчид дэмжсэн байна.

Харин “United Steelworkers union” үйлдвэрчний эвлэл уг хэлэлцээрийг эсэргүүцсэнээр улс төрийн нарийн төвөгтэй асуудал үүсжээ. Худалдан авалт хийхийг АНУ-ын холбогдох байгууллага одоогоор зөвшөөрөөгүй байна. Хэдийгээр “US Steel” нь нэр хүндтэй компани боловч Дэлхийн гангийн холбооны мэдээллээр өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд 24 дүгээрт бичигдсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 21 цаг 6 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ 21 цаг 55 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав 22 цаг 3 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв 22 цаг 4 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно 22 цаг 5 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа 22 цаг 7 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 23 цаг 42 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 23 цаг 46 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 23 цаг 47 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 23 цаг 49 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 23 цаг 50 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Өчигдөр 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Өчигдөр 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Өчигдөр 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Өчигдөр 13 цаг 08 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв Өчигдөр 13 цаг 05 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? Өчигдөр 12 цаг 27 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү Өчигдөр 12 цаг 02 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ Өчигдөр 11 цаг 39 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив Өчигдөр 11 цаг 37 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top