x

“Хятад улс хэрвээ Тайванийг авахыг хүсэж байгаа бол алдсан газар нутгаа Оросоос бас авах хэрэгтэй”

Хэрвээ Хятадын Коммунист Нам үнэхээр Тайванийг газар нутгийнхаа нэг хэсэг гэж үздэг бол алдагдсан газар нутгаа Оросоос бас авах хэрэгтэй гэж үзэж байгаагаа Тайванийн ерөнхийлөгч Лай Чин Тэ илэрхийлжээ.

Тэрбээр Ням гарагт орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа ингэж хэлсэн байна.

БНХАУ-ын эрх баригчид Тайвань арлыг хууль бус замаар салан тусгаарлагдсан Хятадын нэг муж бөгөөд хэзээ нэг цагт эх орондоо буцан нэгдэх ёстой гэж үздэг.

Тухайлбал эртнээс нааш Хятадын нэг хэсэг байсан Тайвань арал улс үндэстнийх нь хувьд “доромжлолын зуун” гэгддэг 1839-1949 оны хооронд гадаад гүрнүүдийн шахалт дарамтын улмаас эх газраас салсан гэж үздэг юм.

Энэ оны нэгдүгээр сард болсон сонгуулиар ерөнхийлөгч болсон Лай Чин Тэ түүхийн ижил цаг үед Оросын мэдэлд шилжсэн газар нутгаа Бээжингийн эрх баригчид буцааж авах талаар ямар нэг хүчин чармайлт гаргахгүй байгааг ярилцлагадаа онцолжээ.

“Хэрвээ нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын тухай ярьж байгаа бол яагаад Айгуны гэрээгээр Орос улсад алдсан газар нутгаа буцааж авахгүй байгаа юм бэ? Орос улс одоо хамгийн сул дорой үедээ байгаа биш гэж үү?” гэж Лай ярьсан байна.

1858 оны Айгуны гэрээгээр Хятад улс нэг сая хавтгай дөрвөлжин километр газар нутгаа Оросын хаант улсад алдсаныг тэр ийнхүү дурджээ.

Энэ газар нутагт сүүлд Владивосток гэгддэг болсон Хайшэнвейн боомт багтдаг юм.

“Оросоос газар нутгаа нэхэж чадахгүй байгаа бол тэд ижил шалтгаанаар Тайванийг хүчээр нэгтгэж чадахгүй гэж би бодож байна” гэж Лай тайлбарлажээ.

Түүний үзэж байгаагаар Бээжингийн гол зорилго нь геополитикийн агуулгатай буюу Тайванийг сүрдүүлэх замаар дэлхийн дэг журмыг өөрчлөх гэнэ. Харин арлыг хүчээр эзлэн авах бодит санаа агуулаагүй гэж тэр үзэж байгаа юм байна.

Хятадын сүүлчийн эзэнт гүрэн Чин 1895 онд байгуулагдсан шударга бус гэрээгээр Тайвань арлыг Японд алдаж байжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1945 онд арлыг Бүгд Найрамдах Хятад Улсын мэдэлд шилжүүлсэн бөгөөд иргэний дайны үр дүнд Коммунистуудад ялагдсан тэд 1949 онд Тайвань аралд дүрвэн гарч, засгийн газраа байгуулсан юм.

Эх сурвалж: The Guardian

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 1 цаг 1 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 1 цаг 17 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 1 цаг 46 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 2 цаг 40 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 23 цаг 16 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Өчигдөр 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Өчигдөр 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Өчигдөр 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Өчигдөр 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Өчигдөр 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Өчигдөр 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Өчигдөр 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Өчигдөр 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Өчигдөр 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Өчигдөр 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Өчигдөр 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Өчигдөр 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Өчигдөр 13 цаг 08 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв Өчигдөр 13 цаг 05 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top