x

Малчдын бүлэг, хоршооны үйл ажиллагааг сурталчлав

Уур амьсгалын өөрчлөлтөд малчдын дасан зохицох чадварыг нэмэгдүүлэхээр АДАПТ төсөл үйл ажиллагаа явуулж байна.
Төслийн багийнхан энэ сарын 23-25-ны өдөр Ховд аймагт “Төр, хувийн хэвшлийн түншлэл-2024” сэдэвт сургалт, үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.
Үүнд Ховд, Завхан аймгаас 80 гаруй малчин, хоршооны төлөөлөл оролцсон юм. Тэд орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, бусад үйл ажиллагаагаа танилцуулж, зарим байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Ингэснээр талууд ноолуур бэлтгэлийн чанар, стандартын шаардлага хангасан түүхий эдийг зах зээлийн үнээр, тогтвортой нийлүүлэх боломж бүрдсэн байна.  
Мөн малчдын байгуулсан хоршоог дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй төрийн бодлого, АДАПТ төслийн загвар үйл ажиллагаа, мал, түүхий эдийг нэг цэгт төвлөрүүлж, хоршоогоор дамжуулан борлуулах арга, бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах талаар мэдээлэл солилцлоо. 

"Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь" АДАПТ төслийг 2021-2028 онд Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймагт тус тус хэрэгжүүлж байна.  
АДАПТ төслийн томоохон зорилтын нэг бол уур амьсгалд тэсвэртэй, тогтвортой хөгжлийн шалгуур хангасан мал аж ахуйн бүтээгдэхүүнийг дэмжих, зах зээлтэй холбох юм. Энэ хүрээнд төслийн зорилтот дөрвөн аймгийн найман суманд уур амьсгалд тэсвэртэй мал аж ахуйн загвар үйл ажиллагааг төр хувийн хэвшил, малчдын түншлэл зарчмаар туршин хэрэгжүүлж байна. 









 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 3 цаг 32 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 3 цаг 52 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 3 цаг 56 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 3 цаг 59 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 4 цаг 7 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 4 цаг 56 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 4 цаг 56 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 4 цаг 59 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 6 цаг 53 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 7 цаг 49 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 7 цаг 55 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 8 цаг 0 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 8 цаг 17 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 8 цаг 24 мин Түүх бол сургамж-багш 8 цаг 27 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 8 цаг 32 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 8 цаг 37 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 8 цаг 40 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 10 цаг 4 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 10 цаг 9 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна
Top