x

ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцав

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2024.08.23) хуралдаж, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг сонсов. Нэр дэвшигч Энэбишийн Золзаяагийн танилцуулгыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилиг хуралдаанд танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар … Ерөнхийлөгч томилно”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Ерөнхий зөвлөл … Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулснаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ” гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тоог нөхөхөөр сонгон шалгаруулалтын нөөцийн оноогоор нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Энэбишийн Золзаяаг Байнгын хорооны хуралдаанд танилцуулж байна гэлээ. Нэр дэвшигч Э.Золзаяа нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн, 54 настай. Эмэгтэй, ам бүл 4. 1978-1988 онд нийслэлийн 18 дугаар сургууль,1988-1994 онд ОХУ Москва хот дахь Нийтийн ахуй, үйлчилгээний улсын академийн инженер техникийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. 1996-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгсөж, 2009-2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр 1999-2004 онд Нийслэлийн шүүхийн Тамгын газар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2004-2006 онд Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч, 2006-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч, 2013-2014 онд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэгдүгээр шүүхийн шүүгч, 2014-2015 онд Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2015 оноос нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа гэв. Нэр дэвшигч төрийн албанд 24 жил 7 сар, шүүгчээр 19 жил 9 сар, үүнээс давж заалдах шатны шүүхийн шүүгчээр 9 жил ажиллаж байгаа хэмээн Л.Энхбилиг дарга танилцуулав. Э.Золзаяа нь холбогдох хуулиудад заасан шалгууруудыг бүрэн хангаж байгаа, хууль зүйн дээд боловсролтой,  эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, шүүгчээр ажиллах мэдлэг, ур чадвар, ёс зүйтэй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанд бичгээр гаргасан хүсэлтийн дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-ын 9.4-т заасныг баримтлан Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад хоёрдугаарт эрэмбэлэгдэж, нөөцийн оноогоор нэгдүгээрт жагссан хяналтын шатны шүүхийн шүүгчийн нөөцийн оноотой нэр дэвшигчдээс нэгдүгээрт эрэмбэлэгдсэн нэр дэвшигч Энэбишийн Золзаяаг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилуулах саналыг танилцуулав.

Дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон нэр дэвшигчээс хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнийн тодруулсны дагуу нэр дэвшигч Э.Золзаяа сонгон шалгаруулалт болон шүүхийн хэрэг маргааныг хуваарилах үйл явцын талаар мэдээлэл өгөв. Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Улсын дээд шүүх нь бусад шүүхээсээ ялгаатай, хууль зүйн хувьд доод шатны шүүхүүдэд хэрэг маргаанаа хэрхэн, яаж шийдвэрлэх талаар хуулийн тайлбарыг хийх хэмжээний эрх мэдэлтэй гэдгийг онцлоод дээд шүүхийн хууль тайлбарлах үйл ажиллагаатай холбоотой байр суурийг лавлаж, хариулт авсан. Монгол Улсын шүүхийн тухай хуульд “…шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах …” зохицуулалттайг Э.Золзаяа шүүгч дурдаад энэ дагуу үүргээ гүйцэтгэж байгаа хэмээн үзэж буйгаа тайлбарласан.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир шүүгч нар Улсын дээд шүүх рүү шилжин ажиллах сонирхол хэр байдгийг, нэр дэвшигчийг Шүүхийн сахилгын хороонд дуудагдаж байсан эсэхийг тодруулсан бол Х.Баасанжаргал гишүүн нэр дэвшигчийг тодорхой хугацаанд Хуульчдын холбооны гишүүнчлэлийг түдгэлзүүлж байсан тохиолдлын талаар, С.Эрдэнэболд гишүүн Улсын дээд шүүхийн жендэрийн харьцааны талаар лавлаж, үүнтэй холбогдуулан байр сууриа илэрхийлээд шүүхийн үйл ажиллагаанд иргэд сэтгэл дундуур, итгэл алдарсан байдалтай байгааг дурдан Улсын дээд шүүхийн шүүгчид манлайлал үзүүлж, олон нийтэд шударга ёсны үнэ цэнийг ойлгуулах чиглэлээр анхаарал хандуулахыг санууллаа.

Үргэлжлүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулж буйтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, С.Эрдэнэболд, Х.Тэмүүжин, Д.Цогтбаатар нар байр сууриа илэрхийлж, нэр дэвшигчид хандан үг хэлэв.

Хууль зүйн байнгын хороо ийнхүү Шүүхийн ерөнхий зөвлөлийн дээрх саналтай танилцсан бөгөөд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн танилцуулгыг сонссон талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 5 цаг 11 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 5 цаг 27 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 5 цаг 56 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 6 цаг 50 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Өчигдөр 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Өчигдөр 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Өчигдөр 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Өчигдөр 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Өчигдөр 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Өчигдөр 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Өчигдөр 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Өчигдөр 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Өчигдөр 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Өчигдөр 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Өчигдөр 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Өчигдөр 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Өчигдөр 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Өчигдөр 13 цаг 08 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв Өчигдөр 13 цаг 05 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top