x

Монголын эзэнт гүрэнтэй холбоотой судалгааны бүтээлээ судлаачид хэлэлцүүлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Чингис хаан Үндэсний музей, Чингис хаан судлалын олон улсын холбоо хамтран зохион байгуулж буй "Монголын эзэнт гүрний өв, бичгийн эх сурвалж ба эд өлгийн соёл" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болж байна.

ОХУ-ын Алс Дорнодын түүх археологи угсаатан зүйн хүрээлэнгийн захирал, Чингис хаан судлалын олон улсын холбооны ерөнхийлөгч Николай Николаевич Крадин “Манай холбоо нь Монголын эзэнт гүрэн болоод Чингис хаан судлаачдыг нэгтгэх, тэдний бүтээлийг дэлхий дахинд таниулах зорилготой. Дэлхийн өнцөг булан бүрд олон тооны судлаач, археологичид энэ чиглэлээр ажилладаг тул тэдэнд судалгааны үр дүнгээ хуваалцах, харилцан туршлагаасаа солилцох, хамтран ажиллах боломжийг энэхүү хурал олгож байна" гэж хурлын ач холбогдлыг тодотгов.

Хуралд оролцогч Монгол, Япон, Орос, Итали, Австри, Хятад, Иран, Франц, Герман орны эрдэмтэн судлаачид Монголын эзэнт гүрэн ба харьяат улсууд, тэдгээрийн улс төрийн институц, шашин шүтлэг, угсаатны цөөнх, худалдаа солилцоо зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна. Наполын их сургуулийн профессор Лоренцо Публици “Алтан ордны улс, Европын орнууд хоорондын харилцаа холбооны талаарх хориод жилийн хугацаанд хийсэн судалгааны дүнгээр бол, монголчууд өөрсдийн эзэлсэн улс орнуудыг хүчээр барьж, соёлоо тулгахаасаа илүүтэйгээр тухайн улс оронд тохирох аргаар удирдан чиглүүлдэг байжээ. Тиймээс ч өнөөдрийн илтгэлдээ Италийн Венец, Женевийн архив болон ОХУ-ын архиваас авсан эхүүдэд энэ талаар хэрхэн бичиж үлдээсэн болохыг түлхүү ярилаа” хэмээв.

Академич С.Чулуун “Монголын эзэнт гүрэн дэлхий дахины улс төр, эдийн засаг, шашин, түүх соёл, оюун сэтгэлгээ, хууль, эрх зүй, шинжлэх ухаан, технологийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлж, түүх соёлын дахин давтагдашгүй өвийг үлдээсэн. Иймд өнгөрсөн хугацаанд Чингис судлалыг хөгжүүлэх, их хаан болон Монголын эзэнт гүрэнтэй холбоотой судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх, Чингис хаан Үндэсний музейг түшиглэн Чингис судлалын төвийг байгуулах зэрэг ажлыг хийж ирлээ. Эдгээрийн нэг нь энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал юм. Уг хурлын дараа Монголын эзэнт гүрэн, Чингис хааны түүхийг олон улсад зөвөөр таниулах зорилготой тусгай үзэсгэлэнг ирэх оны гуравдугаар сард Чех улсын Прага хотын Үндэсний музейд, аравдугаар сард Цюрих хотын Ритберг музейд, 2026 онд Берлиний Түүхийн музейд тус тус дэлгэнэ. Мөн Канад, АНУ-д дэлгэхээр төлөвлөж байна” гэв.

Тус эрдэм шинжилгээний хурал 23-ныг хүртэл үргэлжилнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо 1 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 7 цаг 6 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 7 цаг 22 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 7 цаг 51 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 8 цаг 45 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Өчигдөр 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Өчигдөр 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Өчигдөр 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Өчигдөр 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Өчигдөр 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Өчигдөр 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Өчигдөр 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Өчигдөр 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Өчигдөр 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Өчигдөр 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Өчигдөр 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Өчигдөр 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Өчигдөр 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Өчигдөр 13 цаг 08 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top