x

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 33 БАЙРШИЛД 676 ГАРААШИЙГ БУУЛГАН 12168 М2 ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, НИЙТИЙН ЭЗЭМШИЛД ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн өнөөдөр(2024.05.15) дүүргийн Гэр бүл, ёслолын ордонд болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр нийт 14 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 93.6 хувьтай байна. Тухайлбал, өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс,  

  • Дүүргийн хэмжээнд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үүрэг даалгаврыг өгсөн. Энэ ажлын хүрээнд холбогдох хэлтсүүдээс 6, 9, 10, 11, 18, 21, 22, 23-р хорооны нутагт байгаа үерийн далан, суваг шуудуу цэвэрлэх ажлыг зохион байгуулсан байна. Мөн үерийн эрсдэлтэй бүсэд буусан 236 айл байгаагаас 13 айлыг яаралтай нүүлгэх шаардлагатай гэсэн мэдээллийг өглөө.   

  • Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд далд болон ил зогсоол хийх байршлуудын судалгааг гаргах үүрэг даалгавар өгсөн. Үүний хүрээнд холбогдох хэлтсүүд дүүргийн 7 хорооны 9 байршилд ил далд, авто зогсоол байгуулах газрын судалгааг гаргасан байна.

  • Мөн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудын газар чөлөөлөлтийн ажлуудыг бүх шатанд эрчимжүүлэх үүрэг даалгаврын хүрээнд дүүргийн 33 байршилд 676 гараашийг буулган 12168 м2 газрыг чөлөөлж, нийтийн эзэмшилд хүлээлгэн өгсөн байна.

Шуурхай зөвлөгөөний үед холбогдох хэлтсийн дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Хаврын мод тарилтын ажлын хүрээнд дүүргийн 67 байршилд 16.378 мод тариад байна


 

Дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хаврын мод тарилтын явцын талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-д 43 байгууллага 2437 ширхэг хайлаас мод, дүүргийн ногоон байгууламжийг ашиглагч байгууллагууд нийт 11 байршилд 3515 мод, 9-р хорооны 70 өрхийн хашаанд 350 ширхэг жимсний мод, найман сургууль 11 цэцэрлэгийн хашаанд 1074 ширхэг мод тарьсан байна.  Ингэснээр дүүргийн хэмжээнд Хаврын мод тарилтын ажлын хүрээнд дүүргийн 67 байршилд 16.378 мод тариад байна.  

Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайг зүлэгжүүлэх, цэцгийн мандал суулгах ажлыг шат дараатай хийх бөгөөд 18,100 м2 талбайд зүлэгжүүлэлт хийх бол нийтийн эзэм 58,550м2 талбайг цэцэгжүүлнэ. 
 

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Нэгдүгээрт хүүхэд” уриатайгаар тэмдэглэнэ


 

Удахгүй болох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан авах арга хэмжээний талаар Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа мэдээлэл өглөө. Ингэхдээ “Энэ жил Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 1-34 хороо тус бүр “Нэгдүгээрт хүүхэд” гэсэн уриатайгаар 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 01-ний өдрүүдэд хорооны нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулна.  Иймд хороо бүр дээрх арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар төлөвлөгөөгөө ирүүлээрэй. Хороод энэхүү арга хэмжээг зохион байгуулахдаа,

  • Харьяалах Цагдаагийн газартай хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээд зэргээр хангах,

  • Ил задгай цахилгааны утас, траншейн нүх, хашаа хайсны бүрэн бүтэн байдал зэрэг орчны эрсдэлт хүчин зүйлүүдийг тооцоолж хяналтыг өндөр хэмжээнд тавьж шалгах,

  • Хүнсний бараа бүтээгдэхүүний ашиглалтын хугацаа, эрүүл ахуйн чанарыг харгалзан үзэж хордлогод өртөхөөргүй эко бараа бүтээгдэхүүн сонгох

  • Бага насны хүүхдүүдийг заавал эцэг, эхийн хараа хяналттай байгаа эсэхэд сайтар хяналт тавьж ажиллах зэрэг аливаа учирч болзошгүй эрсдэлийг сайтар анхаарч ажиллана уу гэсэн юм.

Хүүхдийн тусламжийн утсан ирэх дуудлага өнгөрсөн оны мөн үеэс 24 хувиар буурчээ


 

Хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Б.Даваажаргал мэдээлэл өгсөн. Тухайлбал, энэ онд Хүүхдийн тусламжийн 108 утсанд 410 дуудлага ирсэн нь өнгөрсөн оны  мөн үеэр 24 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Мөн ирж байгаа дуудлагын ихэнхийг үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн дуудлага эзэлж байна гэсэн юм.

Түүнчлэн хүүхдэд тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлох, хүүхдийн оролцооны байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэн ажлын хүрээнд дүүргийн хүүхдийн чуулганыг “Гэрэлт Ирээдүй” нэрийн зохион байгуулж, 600 гаруй сурагчид оролцсон. Мөн дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд мэргэжлийн баг ажиллуулж өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын 23 сургуулийн 20,000 гаруй хүүхэд, эцэг эхчүүд, багш ажилтнуудад хүрч ажилласан гэсэн мэдээллийг өглөө.

Мөн удахгүй болох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тус хэлтэст бүртгэлтэй Сайн дурын ажилтнуудыг хороодод ажиллуулахаар төлөвлөж байна гэсэн юм.

 

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, биелэлтэд анхаарал тавьж ажиллахыг нийт удирдах ажилтнуудад өглөө. Мөн Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг танилцуулаад дараах үүрэг даалгаврын өглөө. Үүнд,

  • 2025 оны “Орон нутгийн хөгжлийн сан”-гаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний санал асуулгад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, бэлтгэл ажлыг ханган цахим буюу e-mongolia, www.onhs.mn болон цаасан хэлбэрээр санал асуулгыг зохион байгуулах,

  • Хороолол дундах орц, гарцтай холбоотой зөрчлийг арилгаж, орц, гарц гаргах ажлыг газар дээр нь явж шийдвэрлэн хороолол тус бүрээр нь танилцуулах

  • Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд хуваарийн дагуу хог, хаягдлыг ачуулах болон хог хаягдлыг тээвэрлэх ажлын явцад газар дээр нь хяналт тавих, танилцуулах.

  • Усан оргилууруудыг ажилд оруулах болон нийтийн эзэмшлийн талбайг цэцэгжүүлэх ажлыг зохион байгуулах.

  • Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний эхний хагас жилийн хэрэгжилтийг 2024 оны 05 дугаар сарын 24-ний дотор Төрийн захиргааны удирдлагын хэлтэст цаасаар 2 хувь болон цахимаар ирүүлэх

  • Хорооны Засаг дарга, ажлын албаны албан хаагчдын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний эхний хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн үнэлгээний хуудсыг 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх

  • “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” А/301 дүгээр захирамжийн дагуу хороо бүр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, төлөвлөгөөний дагуу зохион байгуулах

  • 05 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдах “Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтийн тэмцээний маршрут дагуу хуваарилагдсан талбайд өөрийн байгууллагын чиг үүргийн хүрээнд олон нийтэд чиглэсэн соёл урлаг, хүмүүнлэгийн арга хэмжээг зохион байгуулах

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 17 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 22 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 24 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 17 цаг 19 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 17 цаг 39 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 17 цаг 43 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 17 цаг 46 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 17 цаг 54 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 18 цаг 43 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 18 цаг 43 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 18 цаг 46 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 20 цаг 40 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 21 цаг 36 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 21 цаг 42 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 21 цаг 47 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 22 цаг 4 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 22 цаг 11 мин Түүх бол сургамж-багш 22 цаг 14 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 22 цаг 19 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 22 цаг 24 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу...
Top