x

Дүүргийн хэмжээнд гэрээ байгуулсан 81 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна

Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр (2024.08.06) болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын явц, гарааш чөлөөлөлт, “Алтан намар” хүнсний ногоо болон хичээлийн шинэ жилийг угтсан үзэсгэлэн худалдааг зохион байгуулахтай холбоотойгоор бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонслоо.

УТХО-аар хийгдэж байгаа барилга байгууламжийн гурав нь 100 хувийн гүйцэтгэлтэй байна

Дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Мөнгөнхуяг төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй барилга байгууламжийн талаар мэдээлэл өглөө.  2024 онд дүүрэгт барилга байгууламжтай холбоотой нийт 13 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнээс 8 төсөл арга хэмжээ нь улс, гурван төсөл арга хэмжээ нь нийслэл, хоёр төсөл арга хэмжээ нь дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байна. Тухайлбал, УТХО-аар хэрэгжиж буй

  • 9-р хорооны Цогцолбор байр,

  • 9-р хороо, “Өргөө” цэцэрлэгийн барилга,

  • 198-р цэцэрлэгийн барилгын ажил 100 хувь дууссан бол 10-р хорооны Цогцолбор байр, 10-р хороонд баригдаж байгаа Бага, сургууль, цэцэрлэгийн байрны барилгын явц 95 хувийн гүйцэтгэлтэй байна.

Мөн Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 28-р хорооны цогцолбор барилга, 21-р хороонд баригдаж буй цэцэрлэгийн барилгын ажил 100 хувь дуусчээ.   

Гэрээ байгуулсан 81 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна

Дүүрэгт хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар Төлөвлөлт, гүйцэтгэл, удирдлагын хэлтсийн дарга Г.Энхцэнгэл мэдээлэл өглөө.

Энэ онд  дүүргийн хэмжээнд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 124 төсөл арга хэмжээ хэрэгжинэ. Үүнээс 81 төсөл арга хэмжээний хүрээнд гэрээ байгуулсан бол гэрээ байгуулагдаагүй ажил 22 байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд автозам, явган зам засвар шинэчлэлийн 11, барилга байгууламжийн 8, камержуулалт, гэрэлтүүлгийн 5, фасад засварын 8, тоглоомын талбай, тохижилтын ажлын 33, цахилгаан шат, засвар шинэчлэлийн 3, дээвэр засварын 11, бусад 26 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна.

Авто замын 6 багц ажлаас 5 нь хийгдэж байна

Энэ онд дүүрэгт авто замын 6 багц ажил хийгдэж байгаа. Энэ ажлын хүрээнд нийт 12 байршилд 10.8 км авто зам хийгдэнэ. Одоогоор гүйцэтгэгч шалгараагүй нэг багц ажил байна гэсэн мэдээллийг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ өглөө. 

Авто зам хийгдэж буй байршлууд:

  • 1, 3 ,4-р хороо, Цэрэнноровын гудамжны автозам,

  • 5-р хороо, 2, 3-р байрны баруун тал,

  • Энэбишийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө

  • Хасбаатарын гудамжны автозам

  • 24-р хороо “Алтай хотхон”-ы баруун талаас Мод боловсруулах үйлдвэрийн хойд талын авто зам хүртэлх авто зам,

  • 24 дүгээр хороо, Мод боловсруулах үйлдвэрийн хойд талын авто замаас Энгельсийн гудамж хүртэлх авто замыг тус тус хийж байна.

Мөн энэ онд дүүрэгт 6 байршилд 6,562м2 талбайд авто зогсоолын ажил хийгдэхээс өнөөдрийн байдлаар 5-р хороо, 2, 3-р байрны баруун талын авто зогсоолыг хийж байна. Бусад ажлууд удахгүй эхлэх юм. Түүнчлэн долдугаар сарын 26-аас 8-р сарын 26-нд хоёр үе шаттай шарилж устгалын ажлыг зохион байгуулах бол хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор их  цэвэрлэгээг зохион байгуулна.   

50 байршилд 830 гарааш буулгаж, 14940 мкв газрыг чөлөөллөө

Энэ онд дүүрэгт хийгдсэн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлэл өглөө. Нийслэл, дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд 51 байршилд 748 гарааш буулгаж, 13,464мкв газрыг чөлөөлөхөөс 50 байршилд 830 гарааш буулгаж, 14940 мкв газрыг чөлөөлсөн.

Хашаа арга хэмжээний хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийт 49 байршлын 1995 метр хашааг буулгаж, газар ашиглалтыг сайжруулж, явган хүний зорчигчийн зам талбайг нэмэгдүүлсэн бол нийт 12 байршлын 64 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж газар чөлөөлөөд байна.

“Алтан намар-2024” арга хэмжээг 1000 машины авто зогсоол дээр эхэллээ

Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах, нөөцлөх, нөөшлөх боломжийг бий болгох, нэмэгдүүлэх зорилт бүхий “Алтан намар-2024” арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Баянгол дүүрэгт энэ арга хэмжээг 1000 машины зогсоол дээр болох бөгөөд 08-р сарын 01-нээс 11-р сарын 01-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Мөн 2024-2025 оны хичээлийн жилийг угтсан сурагч, оюутан, эцэг эхчүүдэд хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцсыг нэг дороос өргөн сонголтоор худалдаж авах боломжийг бүрдүүлэх зорилгоор дүүргийн 15-р хороо, Байгаль эх цогцолбор талбай, 10000 нэрийн барааны урд талбай, 29-р хороо, Шинэ сандэй” худалдааны төвийн гадна талбайд  “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа”-г дүүргийн нутаг дэвсгэрт дараах 3 байршилд зохион байгуулан ажиллана гэсэн мэдээллийг Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Г.Батсүрэн дүүргийн удирдах ажилтнуудад өглөө. 

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалттай холбоотой удааширч, гацаж байгаа ажлууд бий. Иймд дээрх ажлуудыг шуурхайлах, мөн удааширч байгаа талаарх мэдээллийг дараагийн шуурхай хуралдаанаар танилцуулахыг үүрэг болголоо. Мөн Хот нийтийн аж ахуйн чиглэлийн чиглэлээр гэрээтэй ажиллаж байгаа компаниудын ажлыг наймдугаар сард дүгнэнэ гээд Нийслэлийн удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулж,  дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд, 

  • 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангуулах, энэ ажлын хүрээнд сургуулийн хоол үйлдвэрлэл, сургуулийн, цэцэрлэгийн засвар үйлчилгээ, орчны аюулгүй байдлыг хангуулахад анхаарч ажиллах,

  • Газар зохион байгуулалтын зарим хашаа явган замд саад болсон явган хүний замыг засаж сайжруулах, явган хүний замд саад болсон хашаа хайсыг буулгах арга хэмжээг зохион байгуулах,   

  • Дүүргийн хэмжээнд худалдан авах ажиллагаа удааширсан ажлуудыг зохион байгуулах,

  • 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд холбогдох хэлтсүүд бэлтгэл ажлаа хангах,

  • Төрийн албан хаагчдын ажлын цаг ашиглалтыг сайжруулах, дүүргийн ЗДТГ-аас энэ ажилд хяналт тавьж ажиллахыг тус тус үүрэг болгов.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 5 цаг 29 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 5 цаг 49 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 5 цаг 52 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 5 цаг 56 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 6 цаг 3 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 6 цаг 52 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 6 цаг 53 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 6 цаг 55 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 8 цаг 49 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 9 цаг 46 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 9 цаг 51 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 9 цаг 56 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 10 цаг 13 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 10 цаг 21 мин Түүх бол сургамж-багш 10 цаг 23 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 10 цаг 29 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 10 цаг 34 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 10 цаг 36 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 12 цаг 0 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 12 цаг 6 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түүх бол сургамж-багш Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top