x

"БНСУ-д хүн ам, орон сууцны тооллогыг гар утас ашиглан явуулж байна"

Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ) "Хүн амын тооллогын олон улсын бага хурал"-ыг Монгол Улсад гурав дахь удаагаа энэ сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Тус хурал нь хоёр жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд энэ жил Америк, Ази, Номхон далайн орнуудын үндэсний тооллого статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг болон Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо, БНСУ-ын Статистикийн газар хамтран зохион байгуулж байгаа аж. 

Оролцогчид "Ээлжит тооллогод ашиглах шинэ технологи болон мэдээллийн эх үүсвэрүүд" сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.  

ҮСХ нь Хүн ам, орон сууцны завсрын тооллогыг ирэх 2025 онд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна. 

Энэ үеэр Бүгд найрамдах Солонгос Улс(БНСУ)-ын Хүн ам, орон сууцны тооллогыг гар утас ашиглах явуулах асуулгын туршилтын талаар БНСУ-ын Статистикийн газрын судалгааны хүрээлэнгийн статистикийн арга зүйн хэлтсийн орлогч дарга Жон Мүүн Чой дараах туршлагаа хуваалцлаа. БНСУ 2020 оноос эхэлж гар утас ашиглан хүн амын тооллогоо хийж эхэлсэн ба энэ судалгааны аргыг ашиглаж эхэлснээр судалгаанд оролцогчдын тоо ихэссэн гэдгийг онцлов. 

Тэрбээр "Сүүлийн үед гар утсаа ашиглаж судалгаанд хамрагдах сонирхолтой хүмүүс ихэссэн. Өмнө нь тухайн айл өрхүүдийн гишүүд тогтмол завгүй ажилтай байдаг бол гэрээр нь явж санал асуулга, судалгаа явуулах нь төвөгтэй байдаг байсан. Гар утас ашиглаж судалгаа явуулж эхэлснээр хүмүүс интернэттэй орчинд л байвал хаанаас ч хамаагүй судалгаагаа өгөх боломжтой болсон нь давуу тал юм. 

Гар утас ашиглаж санал асуулга явуулахад дэлгэцийн жижиг хэмжээ болон интернэтийн хурд, салалтаас шалтгаалж буруу хариулт дээр дарах, өмнөх хариултууд нь хадгалагдахгүй байх зэрэг эрсдэлтэй байдаг. Мөн цаг хугацааны хувьд хэзээ хүмүүс тухтай санал асуулгаа бөглөх завтай байх вэ гэдгийг тооцоолох арга зүй хэрэгтэй байгаа. 

Түүнчлэн гар утас ашиглалт ямар байгаагаас шалтгаалж судалгаа бөглөх хурд нь янз янз байгаа юм. Хурдыг нэмэгдүүлэхийн тулд дарах товчийн байршлыг өөрчлөх зэргээр хүмүүст амар байлгах шинэчлэлтүүдийг хийж байна. Мөн QR кодоор шууд судалгаа руу ороод өөрийнхөө мэдээллийг өгснөөр өөрийн нэр, өрхийн мэдээлэл зэргээ шивж оруулах шаардлагагүй шууд танигдах байдлаар хийгдсэн байгаа" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дотоодын хэрэглээний 20 хувийг хангах туншилтай эмийн үйлдвэр нээлтээ хийлээ 13 цаг 46 мин Мега төслүүдэд дотоодын компаниудын оролцоог нэмэгдүүлнэ 14 цаг 57 мин Монгол Улсаас А.Уянга Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналд нэр дэвшлээ 14 цаг 57 мин Истанбулын шууд хэлэлцээнд Трампыг оролцуулах саналыг Зеленский дэмжив 14 цаг 58 мин Хаврын тариалалтад бэлэн байгаа буудайн үр 22 мянган тонноор буурчээ 14 цаг 59 мин АНУ Өмнөд Африкийн 59 цагаан арьст иргэнийг дүрвэгчийн статустай хүлээн авлаа 15 цаг 0 мин Говийн бүсийг аж үйлдвэр, ногоон эрчим хүчний төв болгон хөгжүүлэх шийдвэр гаргалаа 15 цаг 1 мин Хятад улсад 17 шинэ мэргэжил албан ёсоор нэмэгдлээ 15 цаг 2 мин Сумо бөхийн зуны башёд Монголын 21 сүмоч хүч үзэж байна 15 цаг 7 мин Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-наас эхэлнэ 15 цаг 12 мин Каннын кино наадам хэт задгай хувцаслалт, нүсэр гоёлоос татгалзах журам мөрдөнө 15 цаг 14 мин 2030 он гэхэд сувилахуйн салбарт 4.1 сая ажиллах хүч дутагдах төлөвтэй байна 15 цаг 17 мин “Хасын Хүлэгүүд” Азийн аваргуудын лигийн тэмцээнийг итгэл төгс тэргүүлж байна 15 цаг 18 мин Агроэкологийн сургуулийн хамт олон “Тужийн нарс”-нд 40,500 нарсны тарьц суулгаж ойжуулалт хийлээ 15 цаг 19 мин “Samsung” хамгийн нимгэн ухаалаг утас “S25 Edge”-ийг танилцууллаа 15 цаг 20 мин “Дөл-2025” цэрэг-спортын тэмцээний тэргүүн байрыг Халиун сумын “Оргил” тасаг эзэллээ 15 цаг 21 мин Шарга морьт, Хандгайтын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо 15 цаг 22 мин Говь-Алтай аймагт 100 мянган мод тарих бэлтгэл ажлыг хангаж байна 15 цаг 23 мин Нүдний ухархайгаар дамжуулан хүзүүний нугалмын хорт хавдрыг амжилттай авлаа 15 цаг 24 мин Монголын үндэсний бөхийн чансааг улсын заан Б.Бат-Өлзий тэргүүлж эхэллээ 15 цаг 25 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Л.Оюун-Эрдэнийн "шоронд" хоригдсон чөлөөт хэвлэл хувийн өмчи... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг т... “Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын э... Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг ... Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулн... Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэ... Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Top