x

Олимпын наадмын үеэр алдаршсан Өмнөд Солонгосын тамирчинтай уран бүтээлийн агентлаг гэрээ байгуулжээ

Парисын зуны олимпын наадмын үеэр биеэ авч явах өвөрмөц хэв маягаараа дэлхий дахинд алдаршсан Өмнөд Солонгосын буудлагын спортын тамирчин уран бүтээлийн агентлагтай гэрээ байгуулжээ.

Plfil агентлаг 31 настай олимпын мөнгөн медальт Ким Еэ Жиг төлөөлөх гэрээ байгуулснаа Даваа гарагт зарласан юм.

“Жүжигчид, уран бүтээлчдийг удирдах туршлага дээрээ үндэслэн бид Ким Еэ Жигийн дотоод болон гадаад дахь үйл ажиллагааг дэмжиж, төрөл бүрийн тайзан дээр од болон гялалзах нөхцөлийг бүрдүүлэх болно” гэж Plfil агентлаг мэдэгджээ.

Ким Еэ Жи өнгөрсөн олимпын наадмын 10 метрийн хийн гар бууны төрөлд мөнгөн медаль зүүсний дараа түүний өмнөх дэлхийн аваргад оролцож байх үеийн дүрс бичлэг сошиал ертөнцөд хүчтэй тарж, олны анхаарлын төвд орсон юм.

Тухайн бичлэгт Ким хэдийгээр дэлхийн дээд амжилтыг тогтоосон ч төдийлөн хөөрч догдлолгүй, ихэмсэг бардам дүр төрхөө хадгалж байгааг харуулжээ.

Тэрбумтан Илон Маск хүртэл түүний хөгжөөн дэмжигч болж, бичлэг дээр нь “Тэр тулаант киноны дүр бүтээхэд тохирох хүн. Ямар ч жүжиглэлт хэрэггүй” хэмээн бичиж байв.

Plfil агентлаг Кимийн богино хэмжээтэй видео контентуудыг бүтээж, олон улсын зах зээлд гаргахаар төлөвлөжээ.

Бас буудлагын спортыг дэмжих зорилгоор кино, телевизийн цувралд тоглох боломжийг эрэлхийлэхээ бас мэдэгдсэн байна.

Наймдугаар сарын 4-нд Парист болсон Өмнөд Солонгосын медальтнуудын хамтарсан хэвлэлийн хурлын үеэр Ким Еэ Жи дэлгэцийн урлагт хүч сорих ямар нэг төлөвлөгөө байхгүй, зөвхөн спортын амжилтдаа анхаарал хандуулах бодолтой байгаагаа хэлж байжээ.

 

Эх сурвалж: Yonhap News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 7 цаг 25 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 8 цаг 32 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 8 цаг 50 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 8 цаг 52 мин Сэрэмжлүүлэг 8 цаг 54 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 8 цаг 54 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 8 цаг 56 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 8 цаг 58 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 8 цаг 59 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 10 цаг 0 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 10 цаг 3 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 10 цаг 10 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 10 цаг 20 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 10 цаг 20 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 10 цаг 24 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 12 цаг 45 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 13 цаг 0 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 13 цаг 46 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 13 цаг 49 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 14 цаг 4 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top