x

Хөгжлийн бэрхшээлтэй сонгогч санал авах байранд орж чадаагүй, нууцаар санал өгөх боломж бүрдээгүй

Сонгуулийн үеэр хүний эрхийн зөрчигдсөн асуудлаар ХЭҮК өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

ХЭҮК-ын ахлах референт Ч.Ариунаа: 

-"Сонгуульд нэр дэвшигчид тэгш байдлаар өрсөлдөж чадаж байна уу, сонгуулийн сурталчилгааг хийж чадаж байна уу гэдгийг бид анхаарах шаардлагатай байна. Төрийн Бус Байгууллагуудын сүлжээ болон Шударга Сонгуулийн Төлөө Иргэний Нийгмийн Хяналт сүлжээний 240 ажиглагч 112 хэсгийн хороонд 2024 оны зургаадугаар сарын 28-нд ажиглалт хийжээ.

Эдгээр 112 хэсгээс 48-д нь тэргэнцэртэй сонгогч санал авах байр руу орох боломжгүй. 29 хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэгээс доошгүй санал авах бүхээг бэлдээгүй, 16 хэсэгт харааны бэрхшээлтэй иргэд саналаа өгөхөд саналын хуудсыг унших брайл үсэгтэй хавтас байгаагүй.

Монгол Улсад 115,000 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 82,000 гаруй нь сонгуулийн насныхан. Энэ нь сонгуулийн насны нийт иргэдийн 7%-ийг эзэлж байгаа юм. "Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцоо, сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилт судалгаа"-наас харахад 14-16% сонгуулийн байранд ганцаараа очих боломжгүй, хэн нэгнээс тусламж авах шаардлагатай болдог мэдээлэл байдаг.

Сонгуулийн санал авах байрны орчин хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэр хүртээмжтэй байсан талаар ХЭҮК-оос мониторинг хийлээ. Нийслэлийн есөн дүүрэг, 19 аймгаас 77 санал авах байр, зөөврийн хайрцгаар санал авах ажиллагаа хэр явагдсан талаар мониторинг хийхэд нийтлэг зөрчлүүд илэрсэн.

Санал авах байранд сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн мэдээ, мэдээлэл хангалтгүй, хэл ярианы бэрхшээлтэй хүнтэй харилцах арга зүйг эзэмшээгүй ажилтнууд байсан. Нийт санал авах байрны 55 буюу 73% нэгдүгээр давхарт, 20 буюу 26% 2, 3 болон В1 давхарт байрлаж байв. В1 болон нэгдүгээр давхарт байсан санал авах байрууд 3-аас дээш шаттай, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бие даан орох боломжийг бүрдүүлээгүй байна.

"Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо"-ноос Баянзүрх дүүргийн санал авах 20 байранд биечлэн мониторинг хийхэд 95% нь тэргэнцэртэй иргэдэд орц, гарц саадтай, хүртээмжгүй гэсэн дүгнэлтийг хийжээ.

Санал авах байрны хэмжээнээс хамаарч ширээ хоорондын зай хэт ойрхон байснаас нууцаар санал өгөх боломж бүрдээгүй. Зарим хэсгийн хороонд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авахдаа бүхээг, хуруунд бэхэн тэмдэглэгээ хийх үйлдлийг орхигдуулсан, хэсгийн хорооны гишүүд олуулаа нэг айлд нэвтрэн орсноос сонгогч нууцаар санал өгөх боломж бүрдэхгүй байсан зэрэг зөрчил илэрсэн.

Нийт санал авах 74 байрны 68 нь буюу 92% хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдод хүртээмжтэй нэг бүхээг бэлдсэн байсан ба нийт санал авах байрны 71% гадна болон дотор хаяг, мэдээллийн самбарыг олон нийт болон одой, тэргэнцэртэй хүмүүст хүртээмжтэйгээр өндөрт байршуулж, тод харагдахаар бичээгүй байсан.

Санал авах 73 байрны 62 буюу 85% нь сул хараатай сонгогч саналаа өгөхөд зориулан үсгийн фондыг 16-аас доошгүй хэмжээгээр хэвлэн байршуулж, 94% томруулдаг шил, брайл үсэг байршуулсан нь сайшаалтай. Сонсголын бэрхшээлтэй иргэдтэй харилцах ажилтан хангалтгүй байсан.

Санал авах байранд тавигдах ерөнхий шаардлагыг Сонгуулийн Ерөнхий Хорооноос баталсан байдаг. Шаардлагын 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Сонгуулийн төв байгууллагаас тус зааврын хэрэгжилтэд хяналт тавих шаардлагатай гэж дүгнэж байна.

Санал авах байранд дохионы хэлний анхан шатны мэдлэгтэй ажилтан байгаагүй. Хөгжлийн болон сонсголын бэрхшээлтэй иргэдтэй харилцах сургалт, мэдээллийг түгээх шаардлагатай байна. Санал авах байр тэргэнцэртэй сонгогч орох боломжоор хангагдсан байна гэсэн заалт бүрэн хэрэгжихгүй байна.

Аравдугаар сард болох орон нутгийн сонгуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, мэдээллээр хангах шаардлагатайг хэлье" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо 5 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 10 цаг 41 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 10 цаг 57 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 11 цаг 26 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 12 цаг 20 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Уржигдар 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Уржигдар 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Уржигдар 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Уржигдар 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Уржигдар 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Уржигдар 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Уржигдар 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Уржигдар 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Уржигдар 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Уржигдар 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Уржигдар 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Уржигдар 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Уржигдар 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Уржигдар 13 цаг 08 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top