x

Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөсгөх боломжгүй учир гүнзгийрүүлэх нь зөв

Сэлбэ, Дунд голын голдирлыг тэлж, түшиц хана хийх үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажлын тендерт “Билгүүн Монгол констракшн” ХХК шалгарсан.

Тэгвэл даланг барих бэлтгэл ажил энэ сарын 6-нд дуусаж, 1.5 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн түшиц ханыг хийж эхэлсэн байна. 

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул тус байршилд мэргэжилтнүүдийн хамт ажиллалаа.

Энэ үеэр УБЗАА-ийн Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж “Нийслэлийн Байгаль орчны газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудаас нийслэлийн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг үерийн аюулаас авран хамгаалахын тулд голын голдирол хааж, урсцыг боомилсон мод бургасыг нүүлгэн шилжүүлэх нь зөв гэсэн дүгнэлт гарсан. Иймд уг дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаасыг цэвэрлэх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үе шаттайгаар хийж байна. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар Сэлбэ, Дунд гол дагуу төр, хувийн хэвшил хамтарсан 22 аж ахуйн нэгж байгууллага 70 мянган шоо метр гаруй лаг хагшаасыг цэвэрлэн гаргалаа. Тодруулбал, нийт 8.5 км үерийн далан сувгийн лаг хагшаасыг 1-1.5 метрийн гүнтэй ухаж цэвэрлэн, 25-30 метрийн өргөнтэйгөөр үндсэн урсцыг сайжруулах ажлыг хийгээд байна” гэв. 

Сэлбэ, Дунд гол дагуу нийт 135 мянган шоо метр лаг хагшаасыг зөөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ингэхдээ мод бургасыг чөлөөлөхдөө далангийн хоёр талаар ургасан мод бургасыг чөлөөлөхгүйгээр голын үндсэн голдирлыг хааж, урсцыг сааруулсан мод бургасыг чөлөөлж буй. Энэ талаар Монгол Улсын усны зөвлөх инженер Ш.Баранчулуунаас тодрууллаа. 

Тэрбээр “Сэлбэ, Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэж буй үйлдэлд иргэд олон нийт сөрөг үзэл бодлоо илэрхийлээд буй. Харин мэргэжлийн талаас үзэхэд голыг үерээс хамгаалахад хоёр талын түшиц ханыг өндөрлөх,  голын голдирлыг өргөтгөх, голын голдирлыг шулуутгаж доош гүнзгийлэх гэсэн үндсэн гурван арга бий. Түшиц хана хийх нь хөрөнгө болон болон цаг хугацаа их шаарддаг бол хот дундуур урсаж байгаа голыг өргөтгөх боломжгүй байгааг бид харж байна. Иймд эцсийн арга нь голын голдирлыг шулуутгаж, лаг хагшаасыг цэвэрлэн доош гүнзгийлэх нь хамгийн түргэн шуурхай авч болох арга хэмжээ мөн.  Олон жилийн лаг хагшаас бөөгнөрч ургамал ургах хамгийн таатай орчин нөхцөл хөрсөнд үүссэн учир бургас болон нэг наст ургамал ихээр ургаж байна. Эдгээр шарилж төрлийн ургамлыг авч голын урсцыг сайжруулахаас өөр техникийн шийдэл байхгүй” гэв. 

Түүнчлэн өдрийн цагаар лаг хагшаасаа ухаж бэлдэн, шөнийн цагаар замын хөдөлгөөн татарсан үед “Цагаан даваа”, “Морингийн даваа”, “Нарангийн энгэр”-ийн хогийн цэгүүдэд тусгайлан бэлдсэн талбай дээр асгаж байгаа юм. Цаашид голын голдиролд ургасан мод бургас, лаг хагшаасыг цэвэрлэж, голын урсцыг сайжруулна. Усны газрын дарга З.Батбаяр “Олон улсын жишгээр бол хот дундуур урсаж байгаа голын лаг хагшаасыг үргэлж цэвэрлэдэг. Харин үерийн болон эргийн хамгаалалтыг усны инженерийн барилга байгууламжийг сайжруулан, голынхоо ёроолыг цементлээд голын эх дээр усан сан байгуулсан байдаг. Өнгөрсөн өвөл Сэлбэ голын мөс зөөсөн үйл ажиллагаа тухайн үедээ шүүмжлэлтэй  байсан ч үр дүнд шар усны үер болоогүй. Мөсийг зөөсөн ажиллагаа үр дүндээ хүрсэн шиг Сэлбэ, Дунд голын лаг хагшаасыг зөөж, цэвэрлэж байгаа үр дүн ч гэсэн гарна” гэв. 

Нийслэлийн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг үерийн аюулаас авран  хамгаалахын тулд голын голдирол хааж, урсцыг боомилсон 10 мянган мод бургасыг нүүлгэн шилжүүлсэн. Харин энэ тооноос арав дахин их буюу 100 мянган мод, бут, сөөгийг Улаанбаатар хотын ногоон байгууламж нэн шаардлагатай байршлуудад намрын улиралд тарьж  ургуулна гэдгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул онцоллоо.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 7 цаг 38 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 7 цаг 58 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 8 цаг 1 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 8 цаг 5 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 8 цаг 12 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 9 цаг 1 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 9 цаг 2 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 9 цаг 4 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 10 цаг 58 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 11 цаг 55 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 12 цаг 1 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 12 цаг 6 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 12 цаг 22 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 12 цаг 30 мин Түүх бол сургамж-багш 12 цаг 32 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 12 цаг 38 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 12 цаг 43 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 12 цаг 46 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 14 цаг 9 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 14 цаг 15 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түүх бол сургамж-багш Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top