x

УИХ-ын сонгуулийн санал хураалт орон даяар эхэллээ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт албан ёсоор эхэллээ. 

Монгол Улс энэ удаагийн парламентын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж байна. Ингэхдээ аймгууд 7, нийслэл 6, нийт 13 тойрогт хуваасан. УИХ-ын 78 гишүүнийг мажоритари тойрог, 48 гишүүнийг намын жагсаалтаар сонгож, нийт 126 гишүүнийг сонгоно.

Энэ удаагийн сонгуульд 1341 нэр дэвшигч СЕХ-д бүртгүүлж, зургаадугаар сарын 10-26-ны өдрийг дуусталх хугацаанд сурталчилгаагаа хийсэн. Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсоосон юм.

Энэ жил улсын хэмжээнд 2.2 сая сонгогч 19 нам, 2 эвслээс нэр дэвшсэн дэмжигчдийнхээ төлөө саналаа өгнө. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу өчигдөр зөөврийн хайрцгаар санал авсан бол энэ сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд гадаад улсад суугаа иргэдийн саналыг авсан юм. Сонгуулийн тогтолцооноос хамаарч саналын хуудас нь хоёр хэсэгтэй байх ба тойрогт нэр дэвшигчид болон нам эвсэлд саналаа өгнө. Гадаад суугаа монгол иргэдийн хувьд зөвхөн нам эвслийн төлөө саналаа өгсөн юм.

2024 оны ээлжит сонгуульд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг хэрэглэхээр УИХ-аас тогтоосон. Санал тоолох төхөөрөмжийн дүнг баталгаажуулах зорилгоор бүх хэсэгт хяналтын тооллогыг гар аргаар явуулна. Өнгөрсөн хугацаанд санал тоолох төхөөрөмжийн дүн, хяналтын тооллогын дүнтэй зөрсөн тохиолдол гараагүй. Хяналтын тооллогыг нээлттэй зохион байгуулах ба үйл явцыг хяналтын камерт тасралтгүй буулгаж баталгаажуулна гэдгийг СЕХ мэдээлсэн. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 9 цаг 51 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 10 цаг 11 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 10 цаг 14 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 10 цаг 18 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 10 цаг 25 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 11 цаг 14 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 11 цаг 15 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 11 цаг 17 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 13 цаг 11 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 14 цаг 8 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 14 цаг 14 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 14 цаг 19 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 14 цаг 35 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 14 цаг 43 мин Түүх бол сургамж-багш 14 цаг 45 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 14 цаг 51 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 14 цаг 56 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 14 цаг 59 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 16 цаг 22 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 16 цаг 28 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top