x

Х.Лхагвасүрэн: Ард иргэдийг айдаст автуулсан мэдээлэл цацаж байгаад харамсаж байна

“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр мэдээлэл “Өнгөрсөн өдрүүдэд ОХУ-аас Увс аймгийн боомтоор эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгтнүүд болох Тува иргэд Монгол Улс руу олноороо орж ирэх болсон. Үүнийг хуулийн байгууллагынхан яаралтай шалгах ёстой” хэмээн мэдээлсэн.

Уг мэдээлэлтэй холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас дараах тайлбарыг хийлээ.

ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагч, хошууч генерал Х.Лхагвасүрэн:

-“Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр хил хамгаалах, шалган нэвтрүүлэх албаны талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Увс аймаг дахь Боршоо боомтоор олон тооны гэмт этгээд Монгол Улсад нэвтэрсэн мэтээр мэдээлсэн.

Шалган нэвтрүүлэх алба нь хөрш зэргэлдээ орнуудтайгаа нягт хамтран ажиллаж, гэмт хэрэг үйлдсэн, олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн мэдээллийг солилцон хөрш зэргэлдээ орнууддаа нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авч ажилладаг.

Улсын хилийн асуудал нь өөрөө их эмзэг сэдэв. Хил хамгаалалттай холбоотой аливаа нэг мэдээ мэдээлэл буруу ташаа байвал улс оронд болоод олон улсад хор уршигтай юм.

Хэрэв ямар нэгэн сэжигтэй мэдээлэл ирсэн бол хууль хяналтын байгууллагуудад мэдээлэх үүрэгтэй. Гэтэл ард иргэдийг айдас хүйдэст автуулсан мэдээлэл цацаж байгаад хилчдийнхээ өмнөөс харамсаж байна. Энэ асуудлыг нэн даруй шалгаж, тогтоож өгнө үү гэж Тагнуулын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий Газарт хандаад байна" гэлээ. 

Манай улсад Монгол Оросын хилийн 10 боомт үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс Увс аймагт Давс сумын нутагт Боршоо, Тэс суманд Тэс боомт ажилладаг. Боршоо боомт нь Даваа-Бямба гарагт нийт зургаан өдөр ажилладаг байна. Тус боомтоор нэг сарын хугацаанд 10 орчим ОХУ-ын иргэн нэвтэрдэг /орсон, гарсан тоо/. 

Зургаадугаар сарын байдлаар тус боомтоор ОХУ-ын 5,701 иргэн орж ирсэн. Үүнээс одоогийн байдлаар 5,332 гарсан байна. 169 иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт байна. Үүний 56 нь эрэгтэй, 81 эмэгтэй, 32 хүүхэд байна. 

Нарийвчлан үзвэл сонгуулийн сурталчилгааны хугацаа буюу зургаадугаар сарын 10-27-ны хугацаанд 3,708 ОХУ-ын иргэн орж ирснээс 1,369 нь эрэгтэй, 2,317 эмэгтэй, 22 хүүхэд байна. 

ОХУ-ын хуулийн дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, эрх хязгаарлуулсан хүн Монгол Улсын хилээр орж ирээгүй гэдэг мэдээллийг ХХЕГ-аас өглөө. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо 10 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 15 цаг 52 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 16 цаг 8 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 16 цаг 37 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 17 цаг 31 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Уржигдар 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Уржигдар 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Уржигдар 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Уржигдар 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Уржигдар 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Уржигдар 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Уржигдар 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Уржигдар 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Уржигдар 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Уржигдар 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Уржигдар 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Уржигдар 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Уржигдар 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Уржигдар 13 цаг 08 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top