x

СЭЛЭНГЭ: Хөшөөнд мөнхөрсөн алдарт бөх Д.Оюунболд

Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. 1980 онд ЗХУ-ын нийслэл Москва хотод болсон зуны XXII олимпын наадмын чөлөөт бөхийн 57 кг жинд 23 насандаа хүрэл медаль хүртсэн, Сэлэнгэ нутгийн алдарт бөх, Монгол Улсын гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболдын хүрэл хөшөө Сэлэнгэ аймагт сүндэрлэн байдаг юм.

Өнөөдөр Олон улсын олимпын өдөр тохиож байна. 1948 оны Лондоны олимпын жилээс эхлэн жил бүрийн 6 дугаар сарын 23-ны өдрийг “Олон улсын олимпын өдөр” хэмээн дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.

Д.Оюунболд “Москва-1980” зуны XXII олимпийн их наадам, “Мехико-1978” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт, Дан Коловын нэрэмжит ОУТ-ий хүрэл, Тбилисигийн ОУТ-ий мөнгөн медальт, “Интернациональ” ОУТ-ий долоо, Найрамдалт армиудын (СКДА) тэмцээний тав, Монгол Улсын 12 удаагийн аварга зэрэг түүхэн амжилтын эзэн юм.

Ийм ч учраас түүний алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор энэхүү хүрэл хөшөөг 2015 онд Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын орны өмнө талд босгон байдаг.

Мөн Өргөн Сэлэнгийн бахархал болсон алдарт бөхийн гэр бүл, найз нөхөд, багш, шавь нарынх нь дурсамж ярилцлагаас гадна түүний тухай шүлэг, дуу, нийтлэл, найраглал, өгүүллэгүүд багтсан номыг хэвлүүлэн гаргажээ.

Энэхүү ном бичих санааг МҮОХ-ны гишүүн, Сэлэнгэ аймгийн “Барселон” олимпийн зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат анх санаачилж, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, зохиолч, хэвлэл мэдээлийн тэргүүн ажилтан, “Ган үзэгтэн” сэтгүүлч, МУСТА Т.Доржсүрэнгээр бичүүлсэн байна.

"Монголоо дуурсгасан алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболд” хэмээн номыг түүний найз “Монгол алт” компанийн захирал Ж.Мөнхтөр, унаган шавь Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргил нар ивээн тэтгэж хэвлүүлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо 13 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 18 цаг 53 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 19 цаг 9 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 19 цаг 38 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 20 цаг 32 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Уржигдар 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Уржигдар 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Уржигдар 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Уржигдар 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Уржигдар 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Уржигдар 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Уржигдар 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Уржигдар 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Уржигдар 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Уржигдар 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Уржигдар 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Уржигдар 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Уржигдар 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Уржигдар 13 цаг 08 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top