x

Солонгосын арьс арчилгааны Round Lab брэнд Монголд

Брэндийн албан ёсны төлөөлөгчдийн хамт Солонгосын алдарт бьюти инфлюэнсерүүд мөн ирэх гэж байна.

Дэлхийн гоо сайхны зах зээл дээрх хамгийн өндөр үр дүнтэй, шилдэг орц найрлагатай арьс болоод биеийн арчилгааны бүтээгдэхүүнүүдийг Монголын хэрэглэгчдэдээ албан ёсны эрхтэйгээр хүргэдэг Cloudnine дэлгүүр өдгөө бьюти ертөнцөд багагүй шуугиан дагуулж буй Round Lab, Beauty of Joseon, numbuzin, beplain, BLIV:U болон бусад алдартай брэндүүдийг санал болгож байна. Нарийн судалгаа болон туршилтын үр дүн дээр суурилан бүтээгдэхүүнээ шилж сонгодог Cloudnine дэлгүүр нь арьс арчилгаа, гоо зүйн зөв соёлыг түгээж, хэрэглэгч бүрд хүрч ажиллахыг зорьж байгаа бөгөөд “Love yourself more and Be on Cloud Nine” буюу “Өөрийгөө улам их хайрлаж, үүлэн дээр хөвж байгаа мэт аз жаргалтай бай” хэмээн уриалдаг билээ.

Тэгвэл тун удахгүй Round Lab брэндийн Солонгос дахь төлөөлөгчид болон Солонгосын бьюти ертөнцийн хамгийн нэр хүнд бүхий инфлюэнсерүүд болох Euni Unni, Soo beauty нар Монголд хүрэлцэн ирэх гэж байна. Үүнийг тохиолдуулан зургаадугаар сарын 20-22-ны хооронд Шангри-Ла молл дээр брэндийн поп-ап зохион байгуулагдах юм.зураг

Арьс арчилгааны шинэ стандартыг мэдрүүлэх зорилготой Cloudnine-ийн төлөөлж буй зарим брэндүүдтэй илүү дэлгэрэнгүй танилцацгаая.

Round Lab
Better skin, Better Round

Round Lab брэнд нь 2017 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш байгалийн цэвэр орц найрлагыг ашигласаар ирсэн бөгөөд бүтээгдэхүүнүүд нь хүний арьсанд хамгийн эрүүл нөлөөтэй бөгөөд өндөр үр дүн үзүүлдэг нь батлагдсан билээ. Энэхүү брэнд нь орчин үед хамгийн чухалд тооцогдож буй clean, pure гэсэн шалгууруудыг урдаа барьдаг маш том давуу талтай төдийгүй бүтээгдэхүүнүүд нь Солонгост шилдэг цэвэр орц найрлагатай гэх төрөлд удаа дараа тэргүүн байрын шагнал хүртсэн байна. Тиймдээ ч борлуулалт, сэтгэл ханамжийн хувьд Солонгосын зах зээлдээ л гэхэд тэргүүлэгч гоо сайхны брэнд гэдгийг статистик үзүүлэлтүүд харуулсаар байгаа юм.

Мөн Round Lab нь зөвхөн дотооддоо олддог буюу Солонгосын хойг дээрх ховор ургамлууд, далайн гүний ус, модны шүүс гээд хамгийн нандин бөгөөд цэвэр байгалийн орцуудыг шинэхэн дээр нь ашиглаж үйлчлүүлэгчдийн гарт хүргэдэг аж.

Брэндийн бүтээгдэхүүнүүдэд 4,000 метрийн гүнд орших Ulleungdo болон Dokdo тэнгисийн маш цэнгэг бөгөөд байгалийн шим тэжээлээр баялаг гүний ус, 1,500 метрийн өндөрт орших Taebaek уулын ховор ургамлууд, Geomundo арал дээрх мугворт, Inje газар нутгийн хус модны шүүс зэрэг шилдэг орцууд багтдаг.

Орц найрлагын гарал үүсэл тодорхой, сүүлийн үеийн технологи дээр суурилан бүтээгдсэн брэндийн олон төрлийн арьс арчилгааны цувралуудыг хэрэглэж үзсэн хүмүүс болон салбарын мэргэжилтнүүд тус брэндийн энэ их амжилтыг зүгээр нэг цуутай брэндийн нэр болон маркетингийн үр дүн гэж хардаггүй бөгөөд харин яг л үгүйсгэхийн аргагүй дээд зэрэглэлийн чанар, хаана ч байхгүй нарийн найрлага, нямбай хийцийнх нь баталгаа гэдгийг дуу нэгтэйгээр хэлдэг.

Тухайлбал, гадаад орчны нөлөөллөөс улбаалан эмзэгшиж, гэмтсэн арьсыг тайвшруулж, чийгээр ханган эрүүл арьстай болоход туслах 1025 Dokdo цуврал, Солонгосын нутаг дэвсгэрт ургасан амин дэмээр баялаг хус модны шүүсийг агуулсан Birch Juice цуврал, эмзэг, асуудалтай арьстай хэрэглэгчдэд зориулагдсан Mugwort цуврал. Мөн тайвшруулах болон нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлэх Pine Cica цуврал, арьсыг тэжээлээр хангаж, арьсны өнгийг сэргээх үйлчилгээтэй Soybean Nourishing цуврал, арьсны ханыг бэхжүүлж тайвшруулах үйлчилгээтэй Soybean Panthenol цуврал зэрэг нь 100% Солонгос гаралтай орц найрлагатай билээ.

TikTok, YouTube, Instagram гээд сошиал ертөнцийг тэр чигт нь байлдан дагуулж, дэлхийн даяар хэрэглэгчдийн зүгээс өндөр үнэлгээ аваад буй Round Lab брэнд нь өөр юугаараа онцлог вэ?

зураг

Бүхий л төрлийн арьсны асуудал руу чиглэсэн цогц үйлчилгээ

Үрэвсэл, нөсөө толбо, үрчлээсний эсрэг үйлчилгээ үзүүлээд зогсохгүй цэвэр орц найрлагын тусламжтай цусны эргэлтийг сайжруулж, эсийн дархлааг нэмэгдүүлж, гүний бохирдлыг гадагшлуулж, арьсны нөхөн төлжих явцыг эрчимтэй дэмжинэ.

Үнэ цэн

Дахин боловсруулах боломжтой савлагаа, байгальд ээлтэй будаг ашиглаж байна. Мөн брэнд нь бүтээгдэхүүнүүдтэй танилцах, хэрэглэх олон заавар, зөвлөмжийг хүргэдэг төдийгүй хэрэглэгчдийнхээ сэтгэгдлийг анхааралтай уншиж, бүтээгдэхүүнээ сайжруулсаар байгаа билээ.

Round Lab нь бидний амьдралыг илүү үзэсгэлэн төгөлдөр болгож байдаг утга учиртай зүйлсийг хийж, алхам алхмаар урагшилж яваа брэндүүдийн нэг юм.

BLIV:U
IBELIEVE, BLIVU

BLIV:U брэнд нь арьсны олон төрлийн асуудлыг шийдэхийн тулд чанартай орц, найдвартай тоног төхөөрөмж, үр дүн нь батлагдсан бүтээгдэхүүнийг бий болгодог.

Үр дүн, практикал байдал

Шаардлагагүй орц найрлагыг хасаж, өндөр чанартай түүхий эдийг зөв концентраци, шинэлэг технологийн дагуу түүхий эдийн шинж чанар, үйлчилгээг алдагдуулахгүйгээр бүтээгдэхүүнээ гарган авдаг. Ингэж гарган авсан бүтээгдэхүүн нь арьсны гүнд хүртэл үйлчилж, таны арьсанд өндөр үр дүн үзүүлэх болно.

Итгэл хүлээсэн

Ил тод үйлдвэрлэлийн явц, найдвартай клиникийн байгууллага, бүтээгдэхүүний чанарт анхаарлаа хандуулан ажилладаг тул BLIV:U брэндийн бүтээгдэхүүнийг бүрэн итгэлтэйгээр хэрэглэх боломжтой.

Тогтвортой үйл ажиллагаа

Дахин ашиглах боломжтой материал, шар буурцгийн бэх зэргийг ашиглан байгальд орчинд хамгийн ээлтэй аргаар бүтээгдэхүүний сав, баглааг шийдэн ажиллаж байна.

зураг

 

Euni Unni

Euni Unni бол өөрийн гоо сайхны мэдлэг, дуртай бүтээгдэхүүн, арьс, бие арчилгааны зөвлөгөө болон өдөр тутмын амьдралынхаа тухай контент бүтээгч билээ. Түүний хэрэгтэй, авууштай мэдээлэл болон эерэг бичлэгүүд нь олон үзэгчдэд хүрч чадсан тул Солонгос дахь хамгийн нэр хүндтэй, хүмүүсийн итгэлийг олсон инфлюэнсерүүдийн нэг болсон юм. Ингэснээр тэрээр мөн олон алдартай брэндтэй хамтран ажиллаж бүтээгдэхүүн хэрэглэж үзсэн бодит сэтгэгдлээсээ хуваалцдаг гэдгээрээ олонд танигдсан аж.

Лос Анжелест өссөн тэрээр бичлэгээ англи хэлээр хүргэдэг тул Солонгос төдийгүй олон улсад өөрийн нөлөөгөө үзүүлж чадаж байгаа юм. Мөн Англи дахь Pure Seoul дэлгүүрт дагагчидтайгаа уулзаж өөрийн туршлага, мэдлэгээ хуваалцах арга хэмжээ зохион байгуулсан удаатай. Харин энэ удаад Монголд ирж бид бүхний арьс арчилгааны ертөнцтэй танилцаж үнэ цэнтэй зөвлөгөө өгч, мартагдашгүй мөчүүдийг өнгөрүүлэх юм.

Instagram @euniunni, 101k followers
Youtube - @EuniUnni, 334k followers

Soo beauty

2021 онд арьс арчилгааны ертөнцөд өөрийн брэндийг үүсгэн байгуулж, хувь нэмрээ оруулж байгаа Soo Beauty контент бүтээгч нь өөрийн арьс арчилгааны мэдлэг, бүтээгдэхүүний сэтгэгдэл, үр дүн зэргийн тухай контент хийдэг билээ. Тэрээр арьсныхаа асуудлыг даван туулсан туршлага, бусад хүмүүст хэрэгтэй зөвлөгөө, мөн түүний сайн болон муу бүх талаас нь үр дүнг харуулдаг контент нь Солонгост олонд танигдаж, арьсны асуудалтай хүмүүст тусалсаар байгаа юм.

Soo Beauty арьсны асуудалтайгаа тэмцэж байх үед байцайны шүүс агуулсан орц найрлага тогтмол хэрэглэж, улмаар хүссэн үр дүндээ хүрсэн гэдэг. Тиймээс түүний үүсгэн байгуулсан Soo Good Beauty брэндийн тонер пад нь 83%-ийн байцайны шүүс, 5%-ийн сентелла тайвшруулах орц найрлагыг голлон оруулсан байна. Дагагчдадаа зөвлөгөө төдийгүй богино хугацаанд амжилт олж чадсан арьс арчилгааны брэнд хүртэл үүсгэн байгуулж, бьюти зах зээлд хувь нэмрээ оруулж яваа тэрээр Монголд ирж бид бүхний өдөр тутамтай танилцаж дурсамж бүтээхээр боллоо.

Instagram - @_soobeauty, 87.3k followers
Youtube @Soo Beauty 수뷰티, 382k followers

Brand - Soo Good Beauty

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо 15 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 21 цаг 7 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 21 цаг 23 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 21 цаг 52 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 22 цаг 46 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Уржигдар 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Уржигдар 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Уржигдар 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Уржигдар 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Уржигдар 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Уржигдар 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Уржигдар 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Уржигдар 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Уржигдар 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Уржигдар 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Уржигдар 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Уржигдар 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Уржигдар 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Уржигдар 13 цаг 08 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top