x

ХОВД: Торх улааны хүн чулуун хөшөө

Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Ховд сумын нутаг, Торх улаан гэх ууланд нүүдэлчдийн булш, хиргисүүр хөшөө дурсгал олон бий.

Тодруулбал, Торх улаан уулын хойт бэлд хоёр хүн чулуун хөшөө оршино. Үүнийг нутгийн иргэд Торх улааны хүн чулуун хөшөө гэж нэрлэдэг.

Энэ хүн чулуун хөшөөний нэг нь 323 см, нөгөө нь 279 см өндөр юм.

Газар хэвтэж буй хөшөөнд хүний нүүр, нүд, хамар, уруул зэргийг мэдэгдэм дүрсэлсэн байдаг. Мөн хоёр мөрийг маш тод товойлгон сийлсэн байна. Гарыг цээж орчимд нийлүүлэн ямар нэг зүйл барьж байгаагаар урлажээ. Энэ нь цаг хугацааны явцад их баларч бүдгэрсэн юм.  

Түүнчлэн дөрвөлжин хашлага чулуун байгууламж дотор босгосон тус хөшөөнд малгай, хүний нүүр, нүдийг арвай хэлбэртэй дүрсэлсэн байдаг. Мөн шулуун хамар, уруул ам зэргийг дүрсэлсний зэрэгцээ гарыг цээж орчимд нийлүүлэн домбо хэлбэрийн сав барьж байгаагаар урлажээ. Бас түүний доор сэлэм дүрсэлсэн байна.

Уг хөшөө нь дүрслэлийн техник, хэмжээний хувьд Монголд төдийгүй Төв Азид олдсон хамгийн томд тооцогдох хүн чулуун баримал гэдгээрээ онцлог юм.

Анх 2008 оны наймдугаар сард Ховд их сургууль, Монгол Алтай судлалын хүрээлэн, Томскийн их сургуулийн судлаачид Ховд, Эрдэнэбүрэн сумын нутагт археологийн хайгуул судалгаа хийхдээ олжээ.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 11 цаг 55 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 12 цаг 15 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 12 цаг 19 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 12 цаг 22 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 12 цаг 30 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 13 цаг 19 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 13 цаг 19 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 13 цаг 22 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 15 цаг 16 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 16 цаг 12 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 16 цаг 18 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 16 цаг 23 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 16 цаг 40 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 16 цаг 47 мин Түүх бол сургамж-багш 16 цаг 50 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 16 цаг 55 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 17 цаг 0 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 17 цаг 3 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 18 цаг 27 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 18 цаг 33 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top