x

ПАРИС 2024: Афганистан улс гурван эмэгтэй тамирчин олимпод оролцуулахаа мэдэгдлээ

Афганистан улс Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны шаардлагын дагуу "Парис 2024"-т хүйсийн тэгш байдлыг хангах болсноо зарлав. 

Тодруулбал тус улсаас ирэх олимпод зургаан тамирчин оролцохоор болсны гурав нь эмэгтэйчүүд байх юм. Тус улсын тамирчид дугуй, хөнгөн атлетик, усанд сэлэлт, жүдогийн төрлөөр цагаан хуудсаар оролцох боломжтой аж.

ОУОХ-ноос Талибаны эрх баригчдын энэ шийдвэрийг хүйсийн тэгш эрхийг хангахад дэвшил болно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Талибаны өмнөх хуулиар бол эмэгтэйчүүд спорт зааланд орохыг хориглосон байдаг. 

Хэдийгээр нааштай шийдвэр гаргасан ч "Парис 2024" олимпын үйл ажиллагаанд Талибаны засгийн газрын төлөөлөгчдийг оролцуулахгүй гэсэн өмнөх байр суурь хэвээр байгааг ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс онцолжээ.

ОУОХ өмнө нь 1999 онд Афганистаны Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ны үйл ажиллагааг түдгэлзүүлж, 2000 оны олимпод оролцох эрхийг нь хасаж байв. Улмаар 2001 онд талибанчууд засгийн эрхээ алдсаны дараа дахин сэргээсэн билээ.

Талибанчууд 2021 оны наймдугаар сард тус улсын засгийн эрхийг дахин авсан юм. Үүний дараа охидын дунд сургуулийг хааж, эмэгтэйчүүдийн зорчих эрхийг хязгаарлаж, цэцэрлэгт хүрээлэн, биеийн тамирын заал руу орохыг хориглосон. ОУОХ-ноос Афганистаны эрх баригчдад удаа дараа шаардлага хүргүүлсэн юм.

Эх сурвалж: Inside The Games

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын шатарчдыг олимпиадад оролцуулахгүй хэмээн ФИДЕ шийдвэрлэв 5 мин Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байв 57 мин Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ 1 цаг 9 мин Монгол, Хятадын ШУА-ийн Их сургуулиуд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 1 цаг 11 мин Бэлчээрийн чиглэлээр санхүүжүүлэх боломжтой 15 төслийг танилцуулав 3 цаг 20 мин Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 5 цаг 5 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 5 цаг 8 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 5 цаг 20 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 6 цаг 13 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 7 цаг 30 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 7 цаг 36 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 7 цаг 42 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 8 цаг 1 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 8 цаг 7 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 8 цаг 14 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 8 цаг 20 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 8 цаг 29 мин "Нарны илч” төслийн явцтай танилцлаа 8 цаг 34 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай үргэлжилж байна 8 цаг 39 мин Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа 8 цаг 45 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Г.Занданшатарын гурван засуул, бас… Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,...
Top