x

ХОВД: "Reach" хүмүүнлэгийн тусламжийн төсөл энэ онд хэрэгжинэ

Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Малчин өрх, тэдний хүүхдэд зориулсан хүмүүнлэгийн тусламжийг "Reach" төслөөр дамжуулан хүргэж байна.

Зудад нэрвэгдсэн, алслагдсан аймгийн малчин өрх, тэдний хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хүүхэд хамгааллын зарим хэрэгцээг хангах зорилготой "Reach" хүмүүнлэгийн тусламжийн төсөл 2024 онд Ховд, Баян-Өлгий аймагт хэрэгжих юм.

Онцолбол, энэ төсөлд Ховд аймгаас Алтай, Үенч, Булган, Мянгад, Мөнххайрхан, Мөст, Дөргөн, Дарви, Цэцэг гэсэн 9 сум хамрагдана.

Төслийн хүрээнд уг 9 сумын 135 малчин өрх болон сургуулийн дотуур байранд хүүхэд хамгааллын эрсдэлийн үнэлгээ хийж, хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, сургуулийн удирдлагуудад эрсдэлийг бууруулах чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгнө.     

Үүнээс гадна  дээрх 9 сумын 1200 гаруй хүүхдэд сургалтын хэрэглэгдэхүүн, ном, амин дэм түгээж, хүүхдийн боловсрол, эрүүл мэндийн хэрэгцээг хангахад зориулан 135 өрхөд мөнгөн дэмжлэг үзүүлэх юм.   

"Reach" төслийн нээлтийг энэ сарын 14-нд Ховд аймагт хийлээ.

Энэ үеэр төсөл хэрэгжүүлэгч Пипл ин Нийд олон улсын байгууллага, Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газартай хамтран ажиллах гэрээ байгуулав.  

Мөн хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургалт зохион байгуулахад Ховд аймгийн 9 сумаас 20 орчим хүн оролцсон юм.     

"Reach" хүмүүнлэгийн тусламжийн төслийг Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Элчин сайдын яам голлон санхүүжүүлж, Пипл ин Нийд олон улсын байгууллага, түүний Монгол дахь төлөөлөгчийн газар, Найзуудын клуб, Монголын андууд зэрэг байгууллага хамтарчээ.

Ховд, Баян-Өлгий аймгаас нийт 270 малчин өрх, 3400 хүүхэд  уг төслийн үр шимийг хүртэнэ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо 21 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн Өчигдөр 16 цаг 16 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) Өчигдөр 16 цаг 01 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ Өчигдөр 15 цаг 32 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа Өчигдөр 14 цаг 38 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Уржигдар 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Уржигдар 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Уржигдар 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Уржигдар 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Уржигдар 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Уржигдар 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Уржигдар 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Уржигдар 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Уржигдар 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Уржигдар 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Уржигдар 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Уржигдар 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Уржигдар 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Уржигдар 13 цаг 08 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top