x

Нэг тэрбум иргэний эрхийн төлөө монгол эмэгтэй

Нийгэм нь түүнийг бүрдүүлэгч төрөл бүрийн хүмүүсийн онцлог бүлгүүдээс тогтдог. Тэдгээрийн хоорондын харилцаа, уялдаа холбоо социологийн ойлголтуудаар тайлбарлагддаг. Хүйсийн, насны, ажил эрхлэлтийн гэх мэтээр нийгмийг бүрдүүлэгчдийг хэд хэд ангилан, бүлгийн онцлогуудыг судлан шинжилж болдог.

Өнөөдррийн бидний амьдарч буй ардчилсан нийгмийн үнэт зүйл, зарчим бол хэнийг ч ялгарварлан гадуурхахгүй байх явдал. Тэгш эрхийн зарчмаар хүний арьсны өнгө, зүс царай, нурууны өндөр нь тухайн хүний онцлог учир гадуурхалт байх ёсгүй билээ. Нийгэм дээр энгийн ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй иргэдийг төрөөс бодлогоор дэмжиж, тэдний амьдралын чанар, эрүүл мэнд чиглэсэн үйлчилгээ явуулдаг. Учир нь нийгэм түүнийг бүрдүүлэгч бүлгүүдийн эрх тэгш байдлыг хангасан, хүртээмжтэй байх зайлшгүй шаардлагатай. Үүнд албан байгууллагын налуу шат нь зөвхөн тусгай хэрэгцээт тэргэнцэртэй иргэдэд зориулагддаг зүйл биш. Бага насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд төдийгүй өндөр настнуудад налуу шатны хэрэгцээ үүсдэг.

Энэ мэтчилэн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал зөвхөн тусгай хэрэгцээт хүмүүсийын хэрэгцээ биш байдаг. Даяаршсан нийгэмд асуудлыг өөр дотроо шийдэх гэж зүтгэхээс илүүтэй дэлхийн улс орнуудтай санал бодлоо солилцож, сайн туршлагаа хуваалцах давуу тал бий. Дэлхийн найман тэрбум гаруй хүн амын нэг тэрбум нь тусгай хэрэгцээт хүмүүс. Тэд дэлхийн аль тивд, ямар үндэстэнд төрсөн, аль бүс нутагт амьдардгаас үл хамааран өдөр бүр олон асуудалтай нүүр тулдаг.

Нэг тэрбум хүний өмнө тулгамддаг асуудлыг шийдвэрлэхээр НҮБ 2006 онд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хороо”-г байгуулсан юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцд 183 улс нэгдсэн. Энэ долоо хоногт тус конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал зохион байгуулагдсан. Энэ үеэр НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны  2025-2028 оны гишүүний сонгууль болсон юм. Манай улсын хувьд анх 2020 онд “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны ерөнхийлөгч Д.Гэрэл 2021-2024 оны гишүүнээр сонгогдож байсан юм.

Нийт 27 улсын төлөөлөгчид НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүний есөн суудлын төлөө өрсөлдөж Монгол Улсын төлөөлөгч анх удаа энэ сонгуульд НҮБ-ын гишүүн 93 улсын дэмжлэг авснаар сонгогдсон юм. Энэ нь Монгол Улсын төлөөлөгч сонгуульд дэвшиж буй анхны тохиолдол билээ.

Хорооны гишүүд хараат бус, алагчлах үзэлгүй, өндөр ёс суртахуунтай, хүний эрхийн асуудлаар мэргэшсэн байх үндсэн зарчим баримталж “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенц”-ын хэрэгжилтийг хянах үүрэгтэй юм. Ийнхүү дөрвөн жилийн дараа сонгуульд дахин өрсөлдсөн Монгол Улсын төлөөлөгч Д.Гэрэл улиран сонгогдохоор болов. Хорооны гишүүд нь хараат бус, алагчлах үзэлгүй, өндөр ёс суртахуунтай, хүний эрхийн асуудлаар мэргэшсэн байх гэсэн зарчим баримталдаг. Дэлхийн аль ч оронд тусгай хэрэгцээт иргэний эрхийн асуудал хөндөгдсөөр байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо 23 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн Өчигдөр 16 цаг 16 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) Өчигдөр 16 цаг 01 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ Өчигдөр 15 цаг 32 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа Өчигдөр 14 цаг 38 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Уржигдар 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Уржигдар 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Уржигдар 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Уржигдар 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Уржигдар 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Уржигдар 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Уржигдар 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Уржигдар 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Уржигдар 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Уржигдар 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Уржигдар 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Уржигдар 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Уржигдар 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Уржигдар 13 цаг 08 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top