x

Домогт сагсанбөмбөгч Жерри Уэст таалал төгсжээ

ВАШИНГТОН, 2024 оны зургаадугаар сарын 13 /BBC/. Сагсан бөмбөгийн домогт тамирчин, Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /НБА/ логонд дүрээ мөнхөлсөн Жерри Уэст 86 насандаа таалал төгссөн талаар “Лос-Анжелес Клипперс” баг лхагва гарагт мэдэгджээ.

Ж.Уэст “Лос-Анжелес Лейкерс”-ийн бүрэлдэхүүнд НБА-ийн финалд есөн удаа оролцож, 1972 онд аварга болж байлаа. Мөн тэрбээр 14 жил тоглохдоо улирал бүр НБА-ийн Бүх оддын тоглолтод оролцож байсан юм.

“Сагсан бөмбөгийн асар өндөр ур чадварыг биеэр үзүүлсэн, өөрийг нь таньдаг бүх хүний анд найз нь байсан Жерри Уэст өнөө өглөө 86 насандаа амгалан нойрслоо. Түүнийг эцсийн амьсгалаа хураахад эхнэр Карен нь дэргэд нь байлаа” гэж “Клипперс” багийн мэдэгдэлд дурджээ.

Ж.Уэст лигийн түүхэнд Уилт Чемберлен, Оскар Робертсон нарын дараа 25 мянган оноо авсан гурав дахь тоглогч болж, 25 192 оноотойгоор зодог тайлж байжээ. Түүнчлэн 1960 онд Ром хотноо болсон Олимпоос алтан медаль хүртсэн АНУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж байсан билээ.

Тэрбээр 1974 онд сагсанбөмбөгчний карьераа өндөрлүүлсэн бөгөөд түүнээс хоёр жилийн дараагаас дасгалжуулагчийн эгнээнд шилжиж, “Лейкерс” багийг гурван улирал дасгалжуулж байлаа. Түүний дараа тус багийн менежер болж, 1980-аад оны “Showtime Lakers” гэгддэг түүхэн үеийг бүтээхэд хувь нэмрээ оруулж, арван жилийн хугацаанд багаа таван удаа түрүүлүүлж байсан билээ. “Лейкерс”-тэй хамтран ажиллах хугацаа нь 2000 онд дуусгавар болсны дараа Ж.Уэст “Мемфис Гриззлис”, “Голден Стэйт Уарриорз”, “Лос-Анжелес Клипперс” багуудад ажиллаж байв.

НБА-ийн Комиссар Адам Силвер мэдэгдэхдээ, “Жерри Уэст сагсан бөмбөгийн суут ухаантан байсан бөгөөд 60 гаруй жилийн турш лигийг тодорхойлсон эрхэм байлаа” гэжээ. “Тоглогч болоод удирдах албан тушаалтны хувьд Жерри Уэст сагсан бөмбөгийн спортод гүн гүнзгий нөлөө үзүүлсэн” хэмээн Сагсан бөмбөгийн алдрын танхимаас гаргасан мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
МАН-ын даргаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг сонголоо 23 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн Өчигдөр 16 цаг 16 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) Өчигдөр 16 цаг 01 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ Өчигдөр 15 цаг 32 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа Өчигдөр 14 цаг 38 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа Уржигдар 18 цаг 02 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Уржигдар 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Уржигдар 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Уржигдар 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Уржигдар 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Уржигдар 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Уржигдар 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Уржигдар 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Уржигдар 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Уржигдар 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Уржигдар 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Уржигдар 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Уржигдар 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Уржигдар 13 цаг 08 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top