x

Улиас модны унгирлыг усаар шүршиж байна

Улиас модны унгирлыг бууруулахаар модыг хэлбэржүүлэх, молцог баг цэцэг хяргах, тусгай тоноглол бүхий автомашинаар хөвөн гарсан үед усаар шүрших зэрэг аргуудыг авч байна

Улиас нь бургасны овогт хамаарах модлог ургамлын нэг бөгөөд эм улиас хавар молцоглож үрээ өгөх үед цагаан өнгийн унгирал унагадаг ба энэхүү унгиралыг багасгах үүднээс үрлэх мөчрийг хавар задрахаас нь өмнө таналт тайралт хэлбэржүүлэлт хийх, молцог түүх, унгирал гарсан үед шүршиж угаах зэрэг ажлуудыг тогтмол хийж, модны дохиурын тоосжилт, унгирал тархахаас сэргийлэх арчилгааны аргуудыг шат дараатай хэрэгжүүлэн унгиралын тоог бууруулах ажлуудыг хийж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 38,838ш улиас байдгаас үүний 46,9% буюу 18,232ш улиас эм улиас байдаг. Энэхүү эм улиас модны улингарын гаралтыг багасгах, бууруулах чиглэлээр 2024 оны хаврын хэлбэржүүлэлтийн ажлын хүрээнд 118 байршилд 5420 ширхэг навчит мод буюу нийт хэлбэржүүлэх эм улиас модны 50-60 хувийг хэлбэржүүлээд байна.

Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд мод сөөгийг хэлбэржүүлэхээс гадна молцог баг цэцэг хяргах, гараар түүх, тусгай тоноглол бүхий автомашинаар 6 сарын эхний 7 хоногоос эхлэн эм улиасны унгирал угаах ажлыг хөвөн гарсан үед усаар угаах зэрэг механик аргыг хэрэглэж байна.

Ингэснээр эм улиаснаас гарах үр хөврөлийн хэмжээ 40% хүртэл буурна. Мөн улиас модны унгирал задарч хийсэж буйг бууруулахаар 9 дүүргийн 118 байршилд хуваарийн дагуу тусгай техникээр даралтад усаар шүрших ажлыг зохион байгуулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 13 цаг 32 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 13 цаг 52 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 13 цаг 55 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 13 цаг 59 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 14 цаг 6 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 14 цаг 55 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 14 цаг 56 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 14 цаг 58 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 16 цаг 52 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 17 цаг 49 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 17 цаг 55 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 17 цаг 59 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 18 цаг 16 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 18 цаг 24 мин Түүх бол сургамж-багш 18 цаг 26 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 18 цаг 32 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 18 цаг 37 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 18 цаг 39 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 20 цаг 3 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 20 цаг 9 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top