x

"Сүүн дархлаа" зорилтот хөтөлбөрийг ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ), Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар(НЗДТГ) болон холбогдох төрийн байгууллагууд хамтран “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрт нийслэлийн ерөнхий боловсролын 12 сургуулийн бага, дунд, ахлах ангийн 18,840 хүүхэд хамрагдаж долоо хоногийн гурван өдөр “Д” амин дэмээр баяжуулсан сүү ууж байна.

БШУЯ, Жайка олон улсын байгууллагатай хамтран ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол хөтөлбөрийг дэмжих төслийн хүрээнд “Бага ангийн сурагчдын хоол тэжээлийн байдал”-д судалгаа хийхэд эрдэс, амин дэмийн дутагдал, ясны сийрэгжилт өндөр хувьтай гарсан. Энэ нь шим тэжээллэг хоол хүнсийг хангалттай хэмжээнд авч чадахгүй байгааг харуулж байна.

Тухайлбал сүү сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 3-4 дахин бага байгаа нь кальц болон “Д” амин дэмийн дуталд орж яс сийрэгжих, тархины хөгжил буурах, шүд цоорох зэрэг өвчлөлийн суурь болж байгаа юм. Тиймээс дээрх зорилтот хөтөлбөрийг нийслэл, дүүрэг, эцэг эхийн хамтын оролцоотойгоор хэрэгжүүлж эхэлжээ.

Хөтөлбөр хэрэгжүүлэхэд гарч буй зардлын тодорхой хэсгийг сурагчдын эцэг эх, асран хамгаалагчид гаргаж байгаа. Тэд энэ арга хэмжээг эрүүл мэндэд тустай зөв зүйл хэмээн талархан хүлээж авч байна.

Дундговь аймгийн ЗДТГ "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлж ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачууддаа сүү өгч эхэлсэн нь "Сүүн дархлаа" зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхлэлийг тавьжээ.

БШУЯ “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг цаашид улсын хэмжээнд ерөнхий боловсролын бүх сургуулиудад хэрэгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ, эцэг эх асран хамгаалагчдыг дэмжлэг чухал тул бүх нийтээрээ хамтран ажиллахыг уриалж байгаа юм.

Амин дэмээр баяжуулсан сүү ууснаар:

  • Бие махбодын дархлаа, эд эс, ясны хэвийн өсөлт хөгжилтийг дэмжих,
  • Тархи, мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулах
  • Бие махбодын өсөлт хөгжилд зайлшгүй шаардлагатай үл орлогдох амин болон тосны хүчил, аминдэм А, С, Д, В12, рибофлавин, кальц, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисын хэмжээ нэмэгдэж, шүдний өвчлөл буурах өндөр ач холбогдолтой бөгөөд дархлаа нэмэгдсэнээр сурах идэвх сайжирна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж: Боловсрол, Шинжлэх Ухааны Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хашима – Японы мартагдсан вант улс 6 мин Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа 9 мин Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын бохирдол нэмэгдсээр байна 10 мин Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 13 мин Нүдний даралт бууруулах орчин үеийн SLT лазер технологийг Монгол-Японы эмнэлэгт нэвтрүүлэв 22 мин Пауэрлифтингийн ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны монгол тамирчид төрлөө 24 мин Монгол Улс цөмийн зэвсэггүй статусынхаа талаар олон улсын хурлын индэр дээр байр сууриа илэрхийлэв 26 мин ‘Нэгдүгээр тойрог зам’ төслийн олон улсын тендерийг арванхоёрдугаар сарын 1-нд нээнэ 2 цаг 1 мин Манилад 500 мянга гаруй иргэн авлигын дуулианы эсрэг жагслаа 2 цаг 2 мин Японы ГХЯ-ны өндөр албан тушаалтан Хятадад айлчлан Тайванийн асуудлаар хэлэлцэнэ 2 цаг 5 мин Агаарын тээврээр зорчигчдын тоо 205.9 мянгаар өсөв 2 цаг 8 мин Арваннэгдүгээр сарын 21-нд бүх нийтээр амарна 2 цаг 10 мин Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон үед нуурын нимгэн мөсөнд гурван машин цөмөрчээ 2 цаг 14 мин Завхан аймгийн Баянтэс сум орчимд 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 2 цаг 19 мин Ирээдүй рүүгээ буцаад! 2 цаг 45 мин Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн эдийн засаг гэж хэлж болно 2 цаг 57 мин Үндэсний шигшээ баг АНУ-д хамтарсан бэлтгэл хийж байна 3 цаг 45 мин Иран Европтой цөмийн хэлэлцээрээ зогсоолоо 3 цаг 46 мин Португал, Норвегийн багууд ДАШТ-2026-д эрхээ авлаа 3 цаг 47 мин Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд 4 цаг 51 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ...
Top