x

"Улаанбаатар марафон 2024"-д 2000 хүн бүртгүүлсний тал нь 5 км-ийн зайд гүйгчид байна

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл үргэлжилж байна.

Энэ сарын 6-ны өдрийн байдлаар 6 төрөлд нийт 2000 гаруй иргэн бүртгүүлснээс 50 гаруй хувь нь 5 км-ийн зайд гүйгчид байна. 5км-ийн зайд гүйгчдийг 12-17 нас, 18 наснаас дээш гэсэн хоёр ангиллаар бүртгэж байна. Гэр бүлийн гүйлтэд 80 гаруй иргэн гүйхээр бүртгүүлжээ.

“Улаанбаатар марафон 2024”-ийн гүйлтийн төрлүүд болон онцлогийн тухай мэдээллийг танилцуулъя.

1.5 км

Энэ төрөл нь гэр бүл болон тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан төрөл бөгөөд хамтдаа гайхалтай дурсамжийг бий болгох, гэр бүлийн гишүүд, найз нөхөд нэгнээ хүлээж, дэмжиж, бие биедээ туслах зарчмаар бариандаа орж, тухайн өдрийг гайхалтай өнгөрүүлэх боломжийг олгодог.

Хураамж: 5,000 төгрөг

5 км - Эрүүл мэндийн гүйлт

Хэрвээ та анх удаа гүйх гэж байгаа энэ төрөлд бүртгүүлэх нь хамгийн тохиромжтой. Гүйлтийн спортоор хичээллээд удаагүй эсвэл тодорхой хэмжээнд спортоор хичээллэдэг, фитнест явдаг хүмүүст энэ төрөлд бүртгүүлэхийг зөвлөж байна.

Хураамж: 5,000 төгрөг

10 км

Гүйлтийн спортоос таашаал авдаг, амьсгалаа зөв хуваарилж сурсан, зөв тактиктай гүйдэг хүмүүс энэ төрөлд гүйх нь төгс сонголт юм. Учир нь: 10км нь маш их тэвчээр шаарддаг атлаа нэг мэдэхэд л дуусчихдаг онцлогтой.

Хураамж: 30,000 төгрөг

21 км Хагас марафон

Энэ төрөлд урьд нь марафонд гүйж байсан туршлагатай, дор хаяж 2-3 сар бэлтгэл хийсэн хүмүүс оролцвол зохистой. Та зориулалтын гутал, хувцас, тоноглол зэргийг шаардана.

Хураамж: 50,000 төгрөг

42 км Марафон

Бэлтгэлийнхээ үеэр дор хаяж 21 км 095м-т хэд хэдэн удаа гүйж үзсэн хүмүүс энэ төрөлд гүйхээр сонгодог. Хэрвээ өөрийнхөө хязгаарыг эвдэж энэ төрөлд амжилттай гүйж чадах юм бол таны амьдрал тэр чигтээ өөрчлөгдөнө гэж үздэг билээ.

Хураамж: 60,000 төгрөг

Тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй.

Марафонд гүйх хүсэлтэй иргэд https://ubmarathon.hipay.mn/ цахим хаягаар болон “Hipay” аппликейшнаар бүртгүүлэх боломжтой. Гүйлтэд оролцогчийн иргэний үнэмлэх, гадаад паспорт болон http:/ubmarathon.hipay.mn/ цахим хуудас, hipay аппликэйшнээр хийсэн төлбөрийн баримтыг үндэслэн энгэрийн дугаар олгож бүртгэл баталгаажсанаар гүйлтэд оролцох эрх нь нээгдэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн форум амжилттай боллоо 33 мин Д.Будзаан: “365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас хамгаална 34 мин Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх 7 хоногоос өсжээ 35 мин “Silk Way Star” шоуны финалын шилдгүүд тодорлоо 36 мин Газрын харилцааны бүх үйлчилгээг бүрэн цахимжуулна 38 мин “Honda”-гийн 832 спорт машины парад Гиннесийн амжилт тогтоов 40 мин Хашима – Японы мартагдсан вант улс 2 цаг 23 мин Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа 2 цаг 27 мин Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын бохирдол нэмэгдсээр байна 2 цаг 28 мин Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 2 цаг 31 мин Нүдний даралт бууруулах орчин үеийн SLT лазер технологийг Монгол-Японы эмнэлэгт нэвтрүүлэв 2 цаг 40 мин Пауэрлифтингийн ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны монгол тамирчид төрлөө 2 цаг 42 мин Монгол Улс цөмийн зэвсэггүй статусынхаа талаар олон улсын хурлын индэр дээр байр сууриа илэрхийлэв 2 цаг 44 мин ‘Нэгдүгээр тойрог зам’ төслийн олон улсын тендерийг арванхоёрдугаар сарын 1-нд нээнэ 4 цаг 18 мин Манилад 500 мянга гаруй иргэн авлигын дуулианы эсрэг жагслаа 4 цаг 20 мин Японы ГХЯ-ны өндөр албан тушаалтан Хятадад айлчлан Тайванийн асуудлаар хэлэлцэнэ 4 цаг 22 мин Агаарын тээврээр зорчигчдын тоо 205.9 мянгаар өсөв 4 цаг 25 мин Арваннэгдүгээр сарын 21-нд бүх нийтээр амарна 4 цаг 28 мин Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон үед нуурын нимгэн мөсөнд гурван машин цөмөрчээ 4 цаг 32 мин Завхан аймгийн Баянтэс сум орчимд 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 4 цаг 37 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Ирээдүй рүүгээ буцаад! Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top