x

Боксын олимпын эрхийн тэмцээнд Монголын долоон тамирчин өрсөлдөнө

Тайланд улсад боксын “Парис-2024” зуны олимпын наадмын эрх олгох сүүлчийн тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 2-нд болно. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, О.Батхүү, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор эрэгтэй долоо, эмэгтэй таван тамирчин өрсөлдөнө.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ, 57 кг-д Х.Энх-Амар, 63.5 кг-д гавьяат тамирчин Э.Цэндбаатар, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, 80 кг-д Г.Далай, 92 кг-д Н.Отгонболд, +92 Х.Бекнур нар тулалдах бол эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал, 57 кг-д Т.Болортуул, 60 кг-д М.Намуун, 66 кг-д Г.Бадмаараг, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар өрсөлдөхөөр өнөөдөр Тайланд улсыг зорив.

Манай улс боксын төрөлд одоогоор олимпын ганц эрх авсан нь эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд О.Есүгэн юм. Монголын боксын баг тамирчид 1972 оны Мюнхений олимпын наадамд долоон тамирчинаа илгээж байсан бөгөөд түүнээс хойш манай улсын ширэн ширэн бээлийтнүүд олимпын 10 наадамд оролцож буй билээ.

Зуны олимпын наадмаас Монголын долоон тамирчин медаль хүртсэн ба анх 1988 оны Сөүлийн олимпоос гавьяат тамирчин Н.Энхбат хүрэл, “Барселона-1992” олимпоос гавьяат тамирчин Н.Баярсайхан хүрэл, “Бээжин-2008” олимпоос Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгө, “Лондон-2012” олимпоос гавьяат тамирчин Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл, “Рио-2016” олимпоос гавьяат тамирчин Д.Отгондалай хүрэл медаль хүртэж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн форум амжилттай боллоо 31 мин Д.Будзаан: “365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас хамгаална 32 мин Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх 7 хоногоос өсжээ 33 мин “Silk Way Star” шоуны финалын шилдгүүд тодорлоо 34 мин Газрын харилцааны бүх үйлчилгээг бүрэн цахимжуулна 37 мин “Honda”-гийн 832 спорт машины парад Гиннесийн амжилт тогтоов 39 мин Хашима – Японы мартагдсан вант улс 2 цаг 22 мин Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа 2 цаг 25 мин Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын бохирдол нэмэгдсээр байна 2 цаг 26 мин Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 2 цаг 29 мин Нүдний даралт бууруулах орчин үеийн SLT лазер технологийг Монгол-Японы эмнэлэгт нэвтрүүлэв 2 цаг 38 мин Пауэрлифтингийн ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны монгол тамирчид төрлөө 2 цаг 40 мин Монгол Улс цөмийн зэвсэггүй статусынхаа талаар олон улсын хурлын индэр дээр байр сууриа илэрхийлэв 2 цаг 42 мин ‘Нэгдүгээр тойрог зам’ төслийн олон улсын тендерийг арванхоёрдугаар сарын 1-нд нээнэ 4 цаг 17 мин Манилад 500 мянга гаруй иргэн авлигын дуулианы эсрэг жагслаа 4 цаг 18 мин Японы ГХЯ-ны өндөр албан тушаалтан Хятадад айлчлан Тайванийн асуудлаар хэлэлцэнэ 4 цаг 21 мин Агаарын тээврээр зорчигчдын тоо 205.9 мянгаар өсөв 4 цаг 23 мин Арваннэгдүгээр сарын 21-нд бүх нийтээр амарна 4 цаг 26 мин Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон үед нуурын нимгэн мөсөнд гурван машин цөмөрчээ 4 цаг 30 мин Завхан аймгийн Баянтэс сум орчимд 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов 4 цаг 35 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Ирээдүй рүүгээ буцаад! Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top