x

Сонгууль ба “Сонгох ёслол” (Сонгууль VS Орос сонгууль)

Сонгууль ба “Сонгох ёслол”(Сонгууль ба Орос сонгууль)

Манай умард хөрш ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Мэдээж, Путин овогт Владимир ялах нигууртай байсан ба ялуулах ч гэж уг сонгуулийг хийсэн. Үүнийг дэлхий даяараа л мэдэж байсан. Өөрөөр хэлбэл, иргэдэд сонголт хийх боломж олгох гээгүй, нэгэнт хийгдсэн сонголтыг хүндэтгэн баталгаажуулах ёслолын арга хэмжээнд хүмүүсийг өргөнөөр оролцуулсан ёслол болоод өнгөрөв. (Владимир Путин гэснээс, Влади мир гэдгийг үгчилбэл “Ертөнцийг эзэмшигтүн” гэсэн утгатай нэр.Украйны Ерөнхийлөгч Зеленьскийн нэр ч бас адил. Нэр талаас нь харвал “Влади Мир”-ууд хоорондоо байлдаад, бараг л Game of thrones

Сонгуулийн маргааш зарим орон Владимир Путинд баяр хүргэж, зарим нь эгдүүцэж байна. Яагаад ? Тухайлбал, барууныхан, нэг намын удирдах ёсон, коммунист дэглэмтэй орнууд удирдагчаа сонгоход гаргадаггүй уур уцаараа Орост гаргаад байгаа юм бэ? Умард Солонгосын удирдагч нь “тэр” боллоо гээд мэдээлдэг л болохоос, “хууль бус томилгоо болов” энээ тэрээ болдоггүй биз дээ? 

Хятадын удирдагч Ши Зинпинийг үнэмлэхүй удирдагчийн эрхээ БХАТИХ, ХК-ын их хурлаар баталгаажуулан сунгахад дэлхий даяараа л түүнийг БНХАУ-ын тэргүүнээр хүлээн зөвшөөрдөг, баяр хүргэдэг. Америк ч юм уу, Англи бүүр ядахад Тайваны засгийн газар “Хятадын сонгууль хууль бус. Ши Зинпинь сонгогдсныг зөвшөөрөхгүй” гэж хэлдэггүй. 

Тэгвэл, Кремлийн удирдагч эрх мэдлээ баталгаажуулан сунгахад яагаад барууны ертөнц, ардчилсан ёсны тулгуур улсууд яагаад сөрөг байр суурьтай байна вэ? 

Орос орон учраас, тэд Украйн руу халдан довтолсон учраас онцгойлон ялгаварласан уу? Асуултын хариуг хамтдаа хайцгаая !

Ардчилал ба ардчилсан чөлөөт сонгууль нь хүн төрөлхтний үнэт зүйл. Америкчууд, барууны ертөнцийн төр ёсны амин сүнс нь ардчилал ба чөлөөт шударга сонгууль. Тэдний хувьд төр ёсны Иусус, Будда нь ардчилал. 

Хэнри Киссенжер бээр Америк ба Хятадын засаглалын үнэт зүйлс хийгээд ялгааг сонирхолтой тодорхойлсон байдаг. Америкчууд “Ардчиллыг хүн төрөлхтний үнэт зүйл. Түүнийг ариглан хадгалахаас гадна хүн төрөлхтөнд түгээн өмчлүүлэх үүрэг Америкт ногдсон” гэж ойлгодог. Иймээс АНУ өөрийгөө ардчиллыг хамгаалан хөгжүүлэгч ба түгээн дэлгэрүүлж хүн төрөлхтнийг аврагч гэж хардаг. Харин Хятадууд өөрийн засаглал, хууль цаазыг зөвхөн өөртөө тохирсон бөгөөд бусад улс орон төдий л таарч тохирох зүйл биш гэж үздэг хэмээн тайлбарласан байдаг. 

Сүм хийд хийгээд шүтээн бурханаа ариун байлгах нь санваартан хуврагуудын зорилго байдаг лугаа адил ардчиллын үнэт зүйлсийг ариглан хамгаалах нь Америк хийгээд барууны ертөнцийн үйл хэрэг болдог ажгуу. 

Учир иймээс, ардчилсан сонгуулийг, ард түмний төр засгаа байгуулах эрхийг “хүүхэд нохойн доог” болгон харагдуулж, дурын дарангуйлагчийн эрхээ сунгах ёслолын хэмжээнд аваачих нь хүн төрөлхний үнэт зүйлд өгч буй салаавч гэж тэд үздэг. 

Гэтэл зарим дэглэмийн удирдагчид “Та нар чинь ардчилсан сонгууль явуулаад ерөнхийлөгч сонгодог гэсэн бил үү? Би ч эндээ хөөрхөн ардчилаад болоод л байна. Яахав дээ, хөөрхий, ард түмнээ хүндэтгээд, ардчилсан сонгууль гэдгийг хийгээдэхсэн чинь дахиад л намайг 70-80 хувиар дэмжээд сонгочихлоо. Одоо яая гэхэв вэ. Ямар, ардчилахгүй байлтай ч биш” хэмээн хүн төрөлхтний үнэт зүйлсээр тохуурхах ажгуу. 

ХХ зууны дэлхий ертөнц эсрэг тэсрэг хоёр ангид хуваагдаж байхад зөвхөн нэг хэсэг нь ардчилсан сонгууль явуулаад болдог байж. Социализмын задралын дараагаар бүгд ардчилсан болж тоглодог улс төр дэлгэрсэн юм.

Үүнээс үүдээд, ардчилсан байдалтай дарангуйлагч дэглэм оршиж, түүнийгээ “хаанаас нь ч харсан ардчилсан сонгууль”-иар баталгаажуулаад явж болдог болчихов. Ардчилалд гаднаас нь аюул учирдаг байсан бол одоо дотор нь оржээ. Хүн төрөлхтний үнэт зүйл дотроосоо өвчилж эхлэв. Ардчиллыг ардчиллаар устгадаг хорт хавдар ?! 

Сонгогчдыг айлган дарамтлахаас эхлээд худалдан авах, хөрш орныхоо сонгуульд үзэл суртал болон мөнгөөр нөлөөлөх гээд ардчиллыг ардчилсан замаар мөхөөх технологиуд хөгжлөө. Эцсийн дүндээ, “Ардчилал чинь тийм хэрэгтэй зүйл мөн үү”, “Ардчилахаар бүх юм шударга болно гэсэн чинь хаана байна”, “Ардчилал хэрэгтэй юу” гэсэн эргэлзээ, ялангуяа постсоциалист ертөнцөд үүслээ. Энэ бол ардчилалд, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлд учирсан шинэ аюул.

Украйн руу дайн хийсэн Орос оронд сонгууль болсон учраас Барууны ертөнц ууртай байгаа юм биш. Үнэмлэхүй эрх мэдэлт ерөнхийлөгч нь хугацаагаа сунгасанд ингэтлээ жихүүрхсэн ч юм биш. 

Харин, тэрбээр өөрийн хугацааг сунгах ёслолдоо барууны үнэт зүйлс болох Ардчилал, ардчилсан чөлөөт сонгуулийн нэрийг ашиглаж байгааг үл хүлцсэн хэрэг. Өөрөөр хэлбэл ардчиллын амин сүнс, үнэт зүйлээр нь тохуурхаж “Та нар намайг ардчилахгүй, шударга бус байна гэдэг бил үү? Хар л даа. Би ч ардчилсан сонгуулийг ном ёсоор нь хэд хэдэн өрсөлдөгчтэй хийгээд, нууцаар чөлөөтэй санал хураагаад ялчихлаа. Бүүр Украйнаас булаан эзлэсэн нутгийн иргэд хүртэл намайг дэмжээд байх юм. Ямрав дээ, жанжин минь” хэмээн тавласанд маш эгдүүцэж байна. 

Хэрвээ манай өмнөд хөрш мал нядалгаандаа “Монгол Наадам”, нойльдоо орж хүндрэхийгээ “Монголын цагаан сар” гэж нэрлээд байвал бид аймаар уурлана биз дээ, яг түүн шиг. (Харин хойд хөршид ийм явдал болбол манайхан айсандаа “Ёстой гоё наадам юм байна. Мах идэх л гэж нааддаг биз дээ? Идсэн юм чинь бааж л таараа” гэх байх л даа.)

Дашрамд дурьдахад: ардчилал, угаасаа хүн төрөлхтний үнэт зүйл бол эцсийн дүндээ айдасгүй амьдрах л юм шүү дээ. Харамсалтай нь маш олон хүн айдасдаа ээнэгшиж, түүнээ хайрласаар байдаг.

ОХУ-д иймэрхүү “сонгууль” болоод өнгөрлөө. Ерөнхийлөгч В.И.Путин нь өөрийн бүрэн эрхийн хугацааг сунгах шийдвэрээ аль эрт гаргасан ба түүнээ бүх ард түмний оролцоотойгоор “аравнайлсан” нь энэ бөлгөө. Цаашдаа тэрбээр хэр удаан ерөнхийлөгч байхыг Оросын ард түмэн гэхээсээ илүү Владимир Путин хэмээх амьд бодгалийн биологийн нас л шийдэх ба тухай бүрт нь Орос орон даяар ийм ёслол болсоор байх болов уу?

Бидний хувьд ч иймэрхүү сонгуулиар тоглох нь шинэ юм биш. 1990 оноос өмнөх БНМАУ-д нэг намтай, тэр намаасаа нэр дэвшүүлсэн депутатыг батламжлах ёслолыг сонгууль, бүүр “ардчилсан сонгууль” гэж нэрлэдэг байсан. Ёслол төгөлдөр болгохын тулд цор ганц нэр дэвшигч нь уулзалт энэ тэр хийж хүртэл явдаг байлаа. Бүүр чамин нь, хүмүүс саналаа нууцаар гаргах ба битүү бүхээгт орж, ганц дэвшигчийн нэрийг дугуйлдаг байсан. Сонгогчид тэр ганц хүнийхээ нэрийг дэмжих процесс үнэхээр нууц, ямарч ажиглалтын камергүй болдогсон. Угаасаа ч санал хураах байранд тавъя гэхнээ камер байгаагүй цаг. Харин түүнийгээ олон нам, олон нэр дэвшигчтэй сонгууль мэт болгон жүжиглэдэггүй нь шударга гэмээр.

Харин өмнөд хөрш Хятадын хувьд бол тэд өөрийн дүрмээрээ тоглож байгаа бөгөөд барууны ардчиллын үнэт зүйлсээр тохуурхаагүй. Ши дарга нь ч, ХКН нь ч өөртөө тоглоомон өрсөлдөгч зохион жүжиглээгүй. Дүгнэлт нь: Ардчиллын эсрэг, ил тод ардчилалгүй байх нь заримдаа ардчилсан болж хорлохоос бага хөнөөлтэй ажгуу. 

Ижил дэглэмтэй, хувь заяа нь Кремлиас хамааралтай, эсвэл барууны ертөнцөд дургүйцлээ илэрхийлэх шалтгаантай улс орнуудын төрийн тэргүүний зүгээс В.Путинд баяр хүргэж байна. Хятад улсын Ши дарга Путинд баяр хүргэсэн нь сонгуульд ялалт байгуулсан энээ тэрээд нь биш, харин “ёслол”-д нь хүндэтгэл үзүүлж, “манай дүрэм манайдаа, танай дүрэм танайдаа” хэмээх хятад ухаанаар хандсных болов уу? 

Түлш эрчим хүч, дэд бүтцээрээ Оросоос хамааралтай боловч энүүхэндээ “ориг” ардчилалтай Монгол улсын хувьд иргэд нь дайны эсрэг, Засгийн газар нь Москваг аргадан дагах боловч сонгогчдоосоо их л “айсан байдал”-тай байдаг. Уламжлал ёсоор бол,Төрийн тэргүүн нь В.Путинд баяр хүргээд, иргэд нь сошлоор тэднийгээ бут аваад л, Засгийн газар нь үүнийгээ “хараат байдал”-тайгаа холбон барууныханд тайлбарлаад л явах болов уу?

Манай сонгууль ч удахгүй болно. Бидэнд орос маягийн ёслол-сонгуулийг давтах, эсвэл зайлсхийх хоёр зам байна. Яаж ч бодсон Монголчууд Хятадын замналыг давтахаас зайлсхийнэ. Х.Киссенжерийн хэлсэнчлэн, мянганы түүхтэй Хятадын төрийн үнэт зүйл хэвээрээ байх л юм бол тэд ч өөрийн онцлогтой засаглалыг бусдад санал болгохгүй биз ээ?

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 14 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 04 сарын 14 | Хариулах
  • Palmer (172.71.242.223)
    Энэ нь хэнд хамаатай байж болох вэ, Хуурамч зээлдүүлэгчид хоёр удаа луйвардуулсны дараа ноён Фил Х Рэнкинээс машин худалдаж авахаар хувийн зээлээ авсныхаа дараа би маш их баяртай байна. Төгс Хүчит Бурханд намайг Agent Hinson Loan Company-тай хамт ажилладаг хүн танилцуулсан бөгөөд тэр ч бас бизнесээ өргөжүүлэхийн тулд зээл авсан юм. Өнөөдөр би 75,000.00 еврогийн зээл авсанд хамгийн их гайхсан. Зээл авах шаардлагатай байгаа та бүхнийг Phil H Rankin и-мэйл хаягаар дамжуулан зээлийн өргөдөл гаргахыг уриалж байна: agenthinson@gmail.com Имэйл: agenthinson@gmail.com Баярлалаа Хатагтай Палмер
    2024 оны 04 сарын 05 | Хариулах
  • Монголхүү (172.69.252.155)
    Хэ хэ Цэнддоо гэгч хужаа Хятад, Америк 2оо өмөөрөөд үхлээ юу!!!!
    2024 оны 03 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Ираныг шаналган Израиль руу аврал эрэв 5 цаг 7 мин Их Британийн хаан III Чарльз олон нийтийн үйл ажиллагаандаа эргэж орно 5 цаг 51 мин Зургаан нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө 6 цаг 32 мин Австри Улс болон Улаанбаатар хот эрчим хүч, эрүүл мэнд, нийтийн тээврийн салбарт хамтарна 6 цаг 36 мин У.Хүрэлсүх: Хүүхэд залууст эх оронч үзэл олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ 7 цаг 31 мин Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний хараат байдал руу түлхэж байна 7 цаг 49 мин Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? 8 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 8 цаг 17 мин Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна 20 цаг 47 мин Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 20 цаг 52 мин Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 22 цаг 35 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 22 цаг 49 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 23 цаг 54 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ Өчигдөр 17 цаг 27 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо Өчигдөр 17 цаг 09 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ Өчигдөр 15 цаг 04 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ Өчигдөр 13 цаг 20 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Өчигдөр 12 цаг 53 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ Өчигдөр 10 цаг 11 мин Эрх чөлөөний үнэ цэнэ Өчигдөр 10 цаг 00 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Эрх чөлөөний үнэ цэнэ Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа...
Top