x

УОК: Биржээр арилжаалсан махны 92.8 хувийг экспортод гаргана

Улсын онцгой комиссоос өнөөдөр /2024.02.29/ ээлжит мэдээллээ хийлээ.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.ГАНХҮЛЭГ:

-Монгол Улсын хэмжээнд нийт нутгийн 90 гаруй хувьд цас орсноос өвөл, хаврыг хүндрэлтэй туулж байна. Засгийн газраас шаардлагатай арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Эхний удаад улсын нөөц, аймгийн нөөц дэх тэжээлийг бүрэн малчдад хүргэнэ. Хөдөө аж ахуйн корпораци дээр байгаа улаан буудайг мөсөн болон цагаан зудтай байгаа 111 сумын малчдад хүргэхээр хуваарилалт хийсэн. Одоогоор 12 аймаг гэрээгээ байгуулсан. Булган аймаг 300 тонн, Дорнод аймаг 600 тонн, Дорноговь аймаг 350 тонн, Өвөрхангай аймаг 900 тонн, Ховд аймаг 75 тонн, Хөвсгөл 225 тоннын буудайн гэрээ  байгуулсан. Баянхонгор аймаг 875 тонн улаан буудай авахаас 775 тонныг татсан,  Завхан аймаг 110 тонн буудай,  Төв аймаг 220 тонн, Хэнтий 491 тонн улаан буудайн татан авалт хийсэн. Сүхбаатар аймаг 1950 тонн буудай авахаар гэрээ байгуулсан.

Нийтдээ 1578 тонн улаан буудайг аймгууд татан аваад малчдад хүргэхээр ажиллаж байна. Буудайн үнэ нэг тонныг хөнгөлөлтэй үнээр буюу 750 мянган төгрөгөөр нийлүүлж байгаа. Малчдад үнэ төлбөргүй олгоно. Улсын хэмжээнд 14783 өрх отроор, 6,4 сая толгой мал хаваржиж нүүдэллэж байна. Мөн өөр аймагт 2765 өрх, тусгай хамгаалалттай газарт 3834 өрх, хилийн бүсэд 2305 өрх өвөлжиж, хаваржиж байна. Үүнээс Сүхбаатар аймгаас 1650 өрх, Өмнөговь аймгаас 404 өрх, Баян-Өлгий аймгаас 329 өрх,  Хөвсгөл аймгаас 621 өрх, Дорноговь аймагт 538 өрх отроор өвөлжиж байна. Отроор яваа малчдад зориулж Түр отрын штаб ажиллаж байна. Дорноговь аймгийн Айраг сум, Төв аймгийн Баянжаргалан суманд отрын штаб түр хугацаагар ажилласан. Одоо Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Улаан-Уул, Мөрөн сум, Увс аймгийн Тариалан сум, Сүхбаатар аймгийн  Эрдэнэцагаан сум, Дорнод аймгийн Матад суманд отрын штаб ажиллаж байна.

Хөдөө аж ахуйн биржийн ажлын албаны дарга Б.ГАНТӨМӨР: 

-Хөдөө аж ахуйн бирж 2024 онд мал, махны арилжаан дээр төвлөрч ажиллаж байна. Нийтдээ 277 хэлцлээр 785.5 тонн махыг 6.6 тэрбум төгрөгөөр арилжаалсан.  Хонины мах 440 тонн, үхрийн мах 174.4 тонн, ямааны мах  23.6 тонн, адууны мах 147 тонныг арилжсан. Нийт арилжсан махны 7,2 хувь нь дотоодын зах зээлд борлуулагдахаар  92,8 хувь нь экспортод гарна. Арилжааны ханш харилцан адилгүй.

Сарлагийн хөлдүү мах нэг кг нь 6500-8500 төгрөг, үхрийн сэврээсэн мах нэг  кг нь 11000-13500 төгрөг,  үхрийн хөлдүү мах нэг кг нь 7500-8500 төгрөг,  хонины хөлдүү мах  1 кг нь 6000-8000 төгрөг, сэврээсэн мах 1 кг нь 6500-9000 төгрөг,  ямааны мах нэг кг нь 4500-5500 төгрөгөөр арилжаалсан.

Өвөлжилтийн нөхцөл хүндэрсэн Архангай аймагт махны, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймагт малын арилжааг газар дээр нь зохион байгуулсан. Хэнтий аймгийн Галшар, Дархан, Баянмөнх, сумдад амьд малын арилжаа явагдаж байна. Амьд малын арилжаа зохион байгуулахад зам тээврийн хүндрэл үүссэн. Мал худалдан авах аж ахуй нэгжээс Улсын онцгой комисст хандсанаар Дорнод аймгийн Матад, Сүхбаатар аймгийн Асгат суманд мал авах ажиллагааг зохион байгуулсан. Нийт 10600 толгой малыг 27 айл өрхөөс үйлдвэрүүдэд нийлүүлэх үйл ажиллагаа явсан.

Гуравдугаар сарын 15-наас Төв аймгийн Аргалант сум дахь ложистикийн төв дээр мал, махны арилжааг долоо хоног бүр тогтмол зохион байгуулна. Ингэснээр малчид Улаанбаатар хотын мал төхөөрөх, боловсруулах үйлдвэрүүдэд дундын зуучлалгүйгээр нийлүүлэх боломжтой болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“No Rules 3” УСК-ны нээлт энэ орой “Корпорэйт”-д болно 2 цаг 55 мин Говийн өмнөд хэсгээр +29 градус хүртэл хална 2 цаг 56 мин НАТО бүх гишүүдээ ДНБ-ий хоёр хувийн батлан хамгаалахын зорилтод хүргэнэ 2 цаг 57 мин Нийслэлд 13 байршлын явган замыг байгалийн чулуугаар шинэчилж байна 2 цаг 58 мин “Бенфика” Аваргуудын лигийн үндсэн шатанд шалгарлаа 2 цаг 59 мин Тивийн аваргаас медаль хүртсэн хоёр дахь монгол буудагч тодорлоо 3 цаг 0 мин Б.Хулан өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Монголын медалийн салхийг хагаллаа 3 цаг 3 мин Копенхаген АНУ-аас Гринланд дахь нууц ажиллагааны талаар тайлбар нэхэв 3 цаг 4 мин Украины төлөөлөгчид Нью-Йоркт АНУ-ын талтай хэлэлцээ хийнэ 3 цаг 5 мин “Улаанбаатар смарт карт”-ын дата төвийг нэгдсэн дата төв рүү нүүлгэнэ 3 цаг 6 мин Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохицуулалт боловсруулж байна 20 цаг 26 мин UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчдад далбаа гардууллаа 20 цаг 27 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөлд амь насыг аварлаа 20 цаг 28 мин “Татар” хамтлаг өөрсдийн түүхээр уран сайхны кино бүтээлээ 20 цаг 29 мин Төрийн өмчит байгууллагуудын орон тоог цомхотгож, зардлыг 15 хувь хүртэл бууруулна 20 цаг 30 мин Боловсролын сайд, аймаг нийслэлийн удирдлагуудад тодорхой үүрэг өглөө 20 цаг 31 мин Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хориглов 20 цаг 31 мин “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө 20 цаг 32 мин АНУ Энэтхэгийн бараанд 50 хувийн татвар ногдуулж эхэллээ 20 цаг 34 мин Боловсрол, эрүүл мэнд, онцгой байдлын дөрвөн төсөл хэрэгжүүлнэ 20 цаг 35 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол... Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давта... Монгол, Солонгосын хамтын ажиллагаа эрдэс баялгийн салбарт ө... Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлаг... Д.Лүндээжанцан: 1945 оны Чөлөөлөх дайнтай холбоогүй нэг ч мо... Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Бүгд Найрамдах Ардч... Туул гол болон Улаанбаатар хот орчимд усны түвшин 50 см орчи... Өнөөдөр болох үйл явдлын тойм Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав
Top