x

Камила Валиева 2022 оны Европын аварга цолоо хураалгав

Олон улсын спортын арбитын шүүх Оросын уран гулгагч Камила Валиеваг сэргээш хэрэглэсэн гэж үзээд, гулгах эрхийг нь дөрвөн жилээр хассан шийдвэр гаргасан. Уг шийдвэр Нэгдүгээр сарын 29-нд гаргасны дараа 2022 оны Европын аваргын тэмцээний үр дүнг дахин шинэчлэн Камилагийн цолыг цуцлан алтан медалийг нь хураахаар шийджээ. Энэ тухай ISU өөрийн албан ёсны сайтаар мэдээлэв.

2021 оны арванхоёрдугаар сарын 25-нд Оросын аваргын тэмцээний үеэр Валиевагаас авсан шинжилгээгээр хориотой бодис триметазидин илэрсэн байв.

Ийнхүү  ISU  Европын аваргын 2022 оны алтан медалийг тэр үед хоёрт орсон Анна Шербаковад шилжүүлнэ. Мөнгөн медаль өөр нэг орос Александра Трусовад, хүрэл медаль Бельгийн Луна Хендрикст очно. Мөн энэ хугацаанд Камила Валиевагийн авсан шагналын мөнгөнүүдийг эргүүлэн тушаахыг шаардав. Зөвхөн Европын аваргын шагналын мөнгө гэхэд 21 мянган доллар. 2022 онд Камила хамгийн их орлоготой уран гулгагч болсон билээ. 

Энэ шийдвэр нь Оросын аваргын сүүлийн гурван тэмцээний шагналтнуудын дунд өөрчлөлт гаргаад байна. 2021 оны алт Трусовад, мөнгө Шербаковад, хүрэл нь Аделия Петросянд, 2022 оны мөнгө Елизавета Туктамышовад, хүрэл Софья Муравьевад шилжив. 2023 оны аваргаар Валиева гуравт байсны хүрэл Ксения Синиынад очлоо.

Мөн Валиева Оросын Гран-при тэмцээнд гурван удаа ялсан нь цуцлагдаж, шөвгийн тоглолтын мөнгөн медальгүй хоцорч байна.

Арбитражийн шүүхийн шийдвэрийн дагуу АНУ-ын баг Бээжингийн олимпийн багийн аварга болж, Орос цолоо бас хураалгалаа.

Олон улсын тэшүүрийн холбоо (ISU) Бээжингийн олимпийн багийн тоглолтын гуравдугаар байрыг Оросын багт өгч байна. Оросын багаас тоглолтоор авсан авсан Валиевагийн 20 оноог хасаад 54 оноотой болгосон нь гуравдугаарт оруулжээ. АНУ (65), Япон (63) оноотойгоор эхний хоёр байрыг авлаа.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (172.69.252.170)
    Энэ нэг муухай орос хүүхэнийг юун ч их бичдэг юм бэ, гоё бөгстэй хүүхэн юмуу хаашаа юм
    2024 оны 02 сарын 04 | Хариулах
    • Тайван бай үхлээ юу
      2024 оны 02 сарын 04
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 42 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 1 цаг 2 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 1 цаг 5 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 1 цаг 9 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 1 цаг 16 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 2 цаг 5 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 2 цаг 6 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 2 цаг 8 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 4 цаг 2 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 4 цаг 59 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 5 цаг 5 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 5 цаг 9 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 5 цаг 26 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 5 цаг 34 мин Түүх бол сургамж-багш 5 цаг 36 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 5 цаг 42 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 5 цаг 47 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 5 цаг 49 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 7 цаг 13 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 7 цаг 19 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түүх бол сургамж-багш Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц...
Top