x

Аргентинд хэмнэлтийн бодлогыг эсэргүүцсэн жагсаал болов

Лхагва гаригт Аргентины ерөнхийлөгч Хавьер Милейгийн дэвшүүлсэн эдийн засгийн хэмнэх хатуу бодлогыг эсэргүүцсэн ажилчдын жагсаал нийслэл Буэнос-Айрес хотод 12 цагийн турш болж өнгөрлөө. Хэт барууны популист үзэлтэй Хавьер Милей өнгөрсөн оны ерөнхийлөгчийн сонгуульд ялж гарч ирэхдээ хэт өндөр хөөргөдсөн инфляцыг бууруулахын тулд эдийн засгийн шинэчлэл хийж, цочроо өгнө гэж амлаж байсан юм. Тэрээр амласныхаа дагуу төсвийг танаж, төрийн өмчит олон газрыг хувьчлах, яамдыг цөөлөх бодлогоо дэвшүүлж эхэлсэн нь эргээд иргэдийнхээ эсэргүүцэлтэй тулгарч эхэллээ.

Энэ бослого жагсаал Аргентины Үйлдвэрчний ерөнхий холбооны нэрийн доор зохион байгуулагдсан байна. Үйлдвэрчний ерөнхий холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Хюго Яаски ерөнхийлөгч Милейг ядуурал, хууль бус хар ажилчдын тоо нь 90 хувьд хүрсэн Аргентин улсыг хүсэж байна гэж жагсаалын үеэр орон нутгийн радиод ярилцлага өгсөн байна. Одоогоор Аргентин улсын инфляцын түвшин 211%-д хүрсэн байгаа. Милейгийн бодлогын дагуу шинээр ажлын байр бий болох боломжгүй болсон, ард түмэн яах учраа олохгүй байна гэж жагсагчид хэлж байна. Өчигдөр жагсаал эхлэхээс өмнө Милейгийн өргөн барьсан эдийн засгийг чангатгах багц хуулийг Аргентины хууль тогтоох дээд байгууллагын нэг төлөөлөгчдийн танхим хүлээн авч баталсан байна. Улмаар орон нутгийн цагаар үд дундад энэ хуулийг эсэргүүцсэн жагсаал дэгджээ. Жагсаал Буэнос-Айрес даяар зам тээврийн хөдөлгөөн, банк, эмнэлэг, олон нийтийн үйлчилгээний газруудын үйл ажиллагаанд нөлөөлжээ. Жагсаалын улмаас дотоодын хэдэн зуун нислэг хойшлогдож, цуцлагдсан байна.

Иргэд “Эх орноо зарж идэх ёсгүй”, “Зарж идэх нь давуу эрх биш” гэсэн зурагт хуудас барьж, мөн Милейг дүрсэлсэн хүүхэлдэй барьсан хүмүүс ч жагсаж байсан байна. Жагсаал маш өргөн хүрээтэй болж байгаа тул хэчнээн хүн цугласныг хэлж мэдэхийн аргагүй байлаа гэж газар дээрээс нь сурвалжилсан Аль Жазийра агентлаг мэдээлжээ. Жагсаалын нөгөө талд ерөнхийлөгч Хавьер Милейгийн засгийн газар эдийн засгийн чангатгах бодлогоо олон жил хуримтлагдсан улсын өрийг багасгах зорилготой гэж тайлбарлаж байна. Өмнөд Америкийн энэ улс сүүлийн хэдэн арван жилийн турш маш их хөрөнгө мөнгө үрэн таран хийж, дотоодын зээлдэгчдэд ч, гадны зээлдэгчдэд ч асар их өр тавьсан, Олон улсын валютын сантай гэхэд 44 тэрбум долларын гэрээ байгуулж, улсын өрөө улам нэмэгдүүлсэн гэж Милейгийн засгийн газар өмнөх засгийн газруудыг буруутгаж байгаа. Тиймээс энэ улсыг өрнөөс салгах чанга бодлого хэрэгжүүлэхэд ямар ч жагсаал цуглаан биднийг зогсоохгүй гэж Аргентины батлан хамгаалахын сайд Патриша Булрих цахим хуудсандаа нийтэлжээ. Мөн энэ удаагийн жагсаалыг мафийнхан, хуучин бодлогодоо хэт бугшиж үлдсэн улс төрчид шинэчлэлээс айж өдөөн хатгаж байна гэж дүгнэжээ.  

Монголын мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.170)
    тэр хавьер мелей гэгч этгээд юу ч өөрчилж чадахгүй гэдэг нь тодорхой
    2024 оны 02 сарын 01 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 42 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 1 цаг 2 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 1 цаг 5 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 1 цаг 9 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 1 цаг 16 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 2 цаг 5 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 2 цаг 6 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 2 цаг 8 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 4 цаг 2 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 4 цаг 59 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 5 цаг 5 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 5 цаг 9 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 5 цаг 26 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 5 цаг 34 мин Түүх бол сургамж-багш 5 цаг 36 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 5 цаг 42 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 5 цаг 47 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 5 цаг 49 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 7 цаг 13 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 7 цаг 19 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түүх бол сургамж-багш Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц...
Top