x

Украины Ерөнхийлөгч давхар иргэншлийг дэмжлээ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский өнгөрөгч даваа гаригт дайн дажинтай байгаа үеэр нь ямагт тэдний талд гэдгээ илэрхийлж байгаа хилийн чанадад суугаа украинчуудад хандаж талархлын хэвлэлийн бага хурал хийсэн байна. Уг хурал дээр давхар иргэншил олгох бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Украинд өнгөрөгч даваа гариг буюу 22-ны өдөр “Эв нэгдлийн өдөр” тохиосон. Баруун, зүүн Украин одоогоос 105 жилийн өмнө нэгдсэн энэ өдрийг тохиолдуулж, парламентад энэ давхар иргэншлийн талаарх хуулийн төслийг оруулж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм байна.

Зеленский хилийн чанадад, тэр дундаа ОХУ-д оршин суугаа 4 сая орчим Украин иргэдийн эрхийг хамгаалах асуудлыг хэлэлцүүлэх ёстой гэж мэдээлсэн байна. Эдгээр 4 сая Украин иргэн нь ОХУ дахь хамгийн том диаспора буюу гаднын иргэдийн бүлэг юм. Одоогийн Украины үндсэн хуульд зааснаар тус улсын иргэн давхар иргэншилтэй байж болохгүй. Үндсэн хуулийн дагуу ингэж заадаг тул хилийн чанадад байгаа хэдэн сая Украин иргэд тухайн улсын иргэншлийг авч, Украины иргэн байх боломжгүй болдог гэсэн үг. Зеленскийн даваа гаригт гаргасан мэдэгдлийн дагуу үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар дэлхий дахинд тархан суурьшсан бүх Украин гаралтай иргэн, тэдний үр сад Украины давхар иргэншилтэй болох боломжтой болох юм байна. Гэхдээ Украин улсын үндэсний ашиг сонирхолд халдсан аливаа иргэн, хувь хүнд Украины давхар иргэншил олгохгүй гэж тодруулжээ.

Мөн түрэмгийлэгч орны иргэнд давхар иргэншил олгохгүй гэж мэдэгдсэн байна. Украин улс 2022 оны хоёрдугаар сард ОХУ гэнэт халдан довтолсноос хойш ОХУ-ыг түрэмгийлэгч улс гэж тодорхойлж эхэлсэн. Хоёр улсын дайн одоо ч намжих шинжгүй үргэлжилж байгаа энэ цаг үед Украин улсад хилийн чанадаас санхүү болон цэргийн тусламж маш их хэрэгтэй байгааг ерөнхийлөгч Зеленский илэрхийллээ. Хилийн чанадад ажиллахаар явсан ч эх орондоо эргэн ирж байлдаж байгаа цэргүүдэд мөн онцгойлон баярлаж талархсанаа илэрхийлсэн байна. Зеленскийгийн оруулсан хуулийн нэмэлт өөрчлөлтийн саналыг Украины парламент хэлэлцэж зөвшөөрөх ёстой. Ингэхийн тулд ойролцоогоор бүтэн жил зарцуулагдаж, Үндсэн хуулийн шүүхийн хяналтаар орсон байх ёстой юм байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.171)
    өгөр еврей үхэж далд ороосой!
    2024 оны 01 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 43 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 1 цаг 3 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 1 цаг 6 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 1 цаг 10 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 1 цаг 17 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 2 цаг 6 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 2 цаг 7 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 2 цаг 9 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 4 цаг 3 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 5 цаг 0 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 5 цаг 6 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 5 цаг 11 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 5 цаг 27 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 5 цаг 35 мин Түүх бол сургамж-багш 5 цаг 37 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 5 цаг 43 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 5 цаг 48 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 5 цаг 51 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 7 цаг 14 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 7 цаг 20 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түүх бол сургамж-багш Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц...
Top