x

Лангуун дээрх үнэ касс дээр зөрвөл хариуцлага хүлээлгэнэ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газраас 2022 оны наймдугаар сарын 17-ноос 31-нийг хүртэлх хугацаанд супермаркет, хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагаа холбогдох хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт явуулж, “С” ХХК-ийн сүлжээ дэлгүүрт худалдаалж буй бүтээгдэхүүнээс түүврийн аргаар 10 ширхэг бараа, бүтээгдэхүүний лангуун дээрх үнийг кассын үнэтэй тулгаж үзэхэд “А” ХХК-ийн дээдийн дээр 1 кг гурилын үнэ лангуун дээр 2440 төгрөг, харин кассад бичүүлэхэд 2560 төгрөг гэж зөрүүтэй гарсан тул 5 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

“С” ХХК-ийн зүгээс тухайн үед шинэчлэгдсэн үнийг хэвлэж, лангуун дээр нэг бүрчлэн байрлуулах үед хариуцсан ажилтны алдаа гарснаас бус лангууны бусад хэсэгт дээдийн дээд гурилын шинэчлэгдсэн үнийг байршуулсан байсан, тиймээс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан бараа, бүтээгдэхүүний талаарх үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй гэж маргасан боловч анхан шатны шүүхээс худалдан борлуулж буй бараа, бүтээгдэхүүний лангуу болон кассын үнэ дээрх байдлаар зөрүүтэй болох нь тогтоогдсон энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн, шийтгэл ногдуулсныг хууль зүйн үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээхдээ бараа, бүтээгдэхүүний өмнөх буюу хуучин үнийг солих ажиллагаа хийгдэж байсныг үгүйсгээгүй, гагцхүү ажилтны хариуцлага алдсан эсэхээс үл хамааран лангуун дээр “А” ХХК-ийн дээдийн дээр 1 кг гурилын үнийг 2440, 2560 төгрөг гэж зөрүүтэй байршуулсан бодит нөхцөл байдал нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “хэрэглэгч нь бараа, ажил, үйлчилгээний талаар үнэн, зөв мэдээлэл олж авах, …боломжоор хангагдсан байх”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах барааны нэр төрөл, үнийн талаар бодит мэдээллээр хангагдах эрхтэй” гэснийг тус тус зөрчсөн байна гэж үзлээ.

Иймд лангууны болон кассын үнэ хоорондоо зөрсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1-д “үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах” гэж заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн нь зөв гэж шийдвэрлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“No Rules 3” УСК-ны нээлт энэ орой “Корпорэйт”-д болно 3 цаг 19 мин Говийн өмнөд хэсгээр +29 градус хүртэл хална 3 цаг 20 мин НАТО бүх гишүүдээ ДНБ-ий хоёр хувийн батлан хамгаалахын зорилтод хүргэнэ 3 цаг 21 мин Нийслэлд 13 байршлын явган замыг байгалийн чулуугаар шинэчилж байна 3 цаг 22 мин “Бенфика” Аваргуудын лигийн үндсэн шатанд шалгарлаа 3 цаг 24 мин Тивийн аваргаас медаль хүртсэн хоёр дахь монгол буудагч тодорлоо 3 цаг 25 мин Б.Хулан өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Монголын медалийн салхийг хагаллаа 3 цаг 27 мин Копенхаген АНУ-аас Гринланд дахь нууц ажиллагааны талаар тайлбар нэхэв 3 цаг 29 мин Украины төлөөлөгчид Нью-Йоркт АНУ-ын талтай хэлэлцээ хийнэ 3 цаг 30 мин “Улаанбаатар смарт карт”-ын дата төвийг нэгдсэн дата төв рүү нүүлгэнэ 3 цаг 31 мин Шөнийн цагаар барилгын ажил хийхийг хязгаарлах эрх зүйн зохицуулалт боловсруулж байна 20 цаг 51 мин UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчдад далбаа гардууллаа 20 цаг 51 мин ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөлд амь насыг аварлаа 20 цаг 53 мин “Татар” хамтлаг өөрсдийн түүхээр уран сайхны кино бүтээлээ 20 цаг 53 мин Төрийн өмчит байгууллагуудын орон тоог цомхотгож, зардлыг 15 хувь хүртэл бууруулна 20 цаг 54 мин Боловсролын сайд, аймаг нийслэлийн удирдлагуудад тодорхой үүрэг өглөө 20 цаг 55 мин Өмнөд Солонгос сургуулиудад гар утас ашиглахыг хуульчилж хориглов 20 цаг 56 мин “The MongolZ” ирэх сард “Fissure Playground 2”-т өрсөлдөнө 20 цаг 57 мин АНУ Энэтхэгийн бараанд 50 хувийн татвар ногдуулж эхэллээ 20 цаг 58 мин Боловсрол, эрүүл мэнд, онцгой байдлын дөрвөн төсөл хэрэгжүүлнэ 20 цаг 59 мин
iИх уншсан
О.Алтангэрэл, Ч.Лодойсамбуу хоёр хасагдаж, О.Цогтгэрэл өрсөл... ЛУИЗ Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж... Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг бол... Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давта... Монгол, Солонгосын хамтын ажиллагаа эрдэс баялгийн салбарт ө... Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлаг... Д.Лүндээжанцан: 1945 оны Чөлөөлөх дайнтай холбоогүй нэг ч мо... Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Бүгд Найрамдах Ардч... Туул гол болон Улаанбаатар хот орчимд усны түвшин 50 см орчи... Өнөөдөр болох үйл явдлын тойм Аялал жуулчлалын бодлого, хөтөлбөрт аудит хийж эхэллээ Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав
Top