x

Байт харваан олон улсын тэмцээнүүдэд амжилт үзүүлсэн тамирчдад баяр хүргэлээ

“Дайчин чанар-тэсвэрийн талбар”-360 талбайд Монголын байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлсэн тамирчид, багш дасгалжуулагчидтай уулзан баяр хүргэж, урамшууллаа.

Өвөр Монголын Өөртөө Засах орны Ордос хотноо 9 дүгээр сарын 25-29-нд болсон "Олон улсын хүүхдийн наадам"-ын хөвгүүдийн ганцаарчилсан төрөлд Орхон аймгийн тамирчин Т.Абылай мөнгө, охидын багийн тэмцээнд "Нийслэл Өргөө" клубын тамирчин М.Золзаяа, "Нийслэл Өргөө" клубын тамирчин Б.Баясгалан, Төв аймгийн тамирчин О.Анужин  нар хүрэл медаль, холимог багийн тэмцээнд Төв аймгийн тамирчин О.Анужин Буриадын тамирчинтай баг болон харваж, мөнгөн медаль хүртсэн сайхан амжилттай ирсэн юм. Багийн дасгалжуулагчаар Ж.Отгон, Ө.Цэрэнмядаг, шүүгчээр багийн ахлагч Б.Цэцгээ ажиллажээ.

2018 оны 9 дүгээр сарын 07-15-ны өдрүүдэд Малайзь улсын Пенан хотноо болсон Ази Номхон далайн орнуудын Ахмад мастеруудын наадамд байт харвааны төрлөөр оролцсон тамирчид мөн л өндөр амжилт үзүүлсэн байна. Эрэгтэйчүүдээс СМ Б.Ганзориг, СМ Ж.Дашдорж нар мөнгөн медаль, СМ Б.Лхагвасүрэн хүрэл медаль, эмэгтэйчүүдээс ОУХМ Ш.Бямбасүрэн алт, Х.Отгонтуяа мөнгө, СМ П.Оюунцэцэг хүрэл медаль хүртсэн юм.

Дасгалжуулагчаар Добу Мэргэн клубын дасгалжуулагч Б.Золбоо, багийн ахлагчаар Ш.Оюунчимэг нар баг тамирчдаа удирдан оролцжээ. Тус наадам спортын 22 төрлөөр зохион байгуулагдаж, Монгол улсаас 130 гаруй тамирчид, дасгалжуулагчид, албаны хүмүүс оролцсон байна. Ахмадын Зөвлөлийн дарга Н.Бямбасүрэн тэмцээнд тамирчид, дасгалжуулагчдаа амжилттай бэлтгэснийг энд онцлон дурдая.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байт харвааны олон улсын стандартын талбай баригдсанаас хойш олон хүн нас, хүйс харгалздаггүй, эрүүл агаарт хичээллэх боломжтой энэ спортыг сонирхох нь олширсон юм. Тус талбайд байт харвааны холбооны удирдлагууд, багш дасгалжуулагч, тамирчид байт харваагаар хичээллэхийг хүссэн хүн бүрт хичээл заах юм байна.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Б.Жаргалан: Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж байгуулаад ир гэхээр хүчингүй болгож байгаад хийчихсэн 32 мин OpenAI ChatGPT Images загварыг танилцууллаа 42 мин “MongolZ” баг дэлхийн чансааны долоодугаарт бичигдлээ 1 цаг 36 мин Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов 1 цаг 39 мин Гренланд болон Аляскийн Анкориж хотод Канад улс консулын газраа нээнэ 1 цаг 40 мин Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2024 оныхоос 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ 1 цаг 42 мин Манай улс 2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ 1 цаг 43 мин Төрийн өмчит компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжих асуудлыг хэлэлцэв 1 цаг 48 мин Нэг хоногт согтуугаар жолоодсон 59 зөрчил илэрчээ 1 цаг 48 мин Усман Дембеле The Best FIFA Football Awards-ийн оны шилдгээр тодорлоо 1 цаг 50 мин Монгол Улсын төлөөлөгчид Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 11 дүгээр бага хуралд оролцож байна 1 цаг 52 мин Партизанд 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо 1 цаг 56 мин Онцгойгийнхон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гал унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судалж байна 1 цаг 58 мин Алслагдсан орон нутгийн англи хэлний боловсролыг дэмжих төсөл өргөжиж байна 1 цаг 59 мин Харвард хүнийг ухаантай болгодог уу? 3 цаг 41 мин “Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно 3 цаг 51 мин Төрийн дээрэм цагаандаа гарлаа 3 цаг 52 мин Монгол Улс ой тогтоол, оюун ухааны спортод долоо дахь удаагаа дэлхийд тэргүүллээ 3 цаг 52 мин Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 3 цаг 55 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 3 цаг 56 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top