x

Өдөр тутмын хяналт нь эрүүл мэнддээ зориулж буй “Эрсдлийн сан” юм

Бид өдөр бүр амьдарч буй орчин, алхаж буй явган зам, замын түгжрэл, нүүрсний утаа, хэт их төвлөрсөн хотжилт, хүүхдийн цэцэрлэгийн хүртээмж... гээд олон зүйлд бухимдаж амьдардаг. Зөвхөн бухимдаад өнгөрөх биш, өөрчлөхийн тулд өөрсдийн хэмжээнд эргэцүүлж, санал бодлоо илэрхийлдэг. Ийм ч болохоор шийдвэр гаргах түвшний хүмүүс нийтийн эрх ашгийг хөндөж буй эдгээр асуудлыг тулхтай авч үзэж, ахиц гаргахын тулд ажилласаар ирсэн.

Гэсэн хэрнээ бид нийтийг хамарсан, нийгмийн чанартай аливаа асуудалд шүүмжлэлтэй ханддаг шигээ өөрсдийн эрүүл мэндтэй холбоотой асуудалд анхаарал хандуулж чаддаг билүү? Таны эрүүл мэндэд чимээгүй заналхийлж байдаг эмгэгүүдтэй яг хэзээ нүүр тулдаг вэ?

1978 оноос хойш артерийн даралт ихсэлтээр дагнан судалгаа хийдэг AHA /American Heart Association/ гэх байгууллагын хамгийн сүүлийн үеийн судалгаагаар цусны даралт ихсэх өвчтэй дөрвөн хүн тутмын нэг нь л “өөрийгөө бүрэн хянадаг” гэсэн бол хоёр нь “өөрийн артерийн даралтыг ихэсдэг гэдгийг мэддэг, гэхдээ хянадаггүй” гэжээ. Харин үлдсэн нэг нь энэ өвчлөлөө “хянаж чадахгүй” болсон байдаг гэсэн байна.

Үүнтэй ижил судалгааг манай Анагаахын Шинжлэх Ухааны Их сургуулийн Зүрх судасний тэнхим хийсэн бөгөөд үр дүн нь дээрхтэй төсөөтэй гарчээ. Нийт хүн амын 20,7 хувь нь цусны даралт ихсэлттэй, 7 хувь нь даралтаа хэвийн түвшинд барьж чаддаггүй гэсэн байна. Өөрөөр хэлбэл, таван хүн тутмын нэг нь даралт ихсэх өвчтэй, тэдгээрийн гурван хүн тутмын нэг нь л өөрийн өвчлөлөө хянаж чаддаггүй, эмээ тогтмол уудаггүй болж таарах нь.

Сүүлийн жилүүдэд залуу хүмүүсийн дунд (40+, 40-) гэнэтийн нас баралт ихэссэн талаар мэдээллийн хэрэгслүүд болон нийгмийн сүлжээгээр мэдээлэх болсон. Үүнд хүргэсэн хүчин зүйл юу болохыг олон талаас нь тайлбарлаж байгаа. Үүний нэгд цусны даралт ихсэх өвчнийг нэрлэж байна. Тодорхой хэлбэл, цусны даралт ихсэх эмгэг нь зөвхөн ахимаг насанд илэрдэг гэсэн ойлголт хуучраад байна. Зохисгүй хооллолт, согтуурлах ундааны хэт их хэрэглээ, хөдөлгөөний дутагдал, стресс гэх мэт хүчин зүйлүүд артерийн даралт ихсэхэд нөлөөлдөг. Тиймээс нэгэнт даралт ихэсчихсэний дараа тогтмол хяналт тавихаас гадна даралт ихсэхээс урьтаад дээр хэлсэн эрсдэлт хүчин зүйлүүдээс зутгах буюу өдөр тутмын хооллолт, амьдралын хэв маягаа  хянаж байх хэрэгтэй болж байна.

Саяхан санамсаргүй сонссон хөгжилтэй гэхдээ бодууштай нэгэн түүхийг энд хуваалцая. Сүхийн талбай дээр жил бүр л сум сумын төгсөгчид арав, арван жилийн зайтай цугладаг даа. Хур ихтэй энэ зуны нар ээсэн цөөхөн өдөр талбай дээр хуран цугласан арван жилийн найзууд хөөрч бужигнахын хажуугаар нэг нэгнээсээ “даралтны эмээ авсан уу, алийг нь уудаг вэ, өдрийн аль цагт нь уух нь зөв бэ” гэхчилэн аминчлахыг сонсох үлгэрлүүштэй санагдав. Мэргэжлийн эмч нар нэгэнт даралт ихсэлт гэдэг онош тавигдсан бол даралт бууруулах эмийг өдрийн цагт тогтмол уухыг зөвлөдөг. Ялангуяа манай 70, 80-аад оныхон нийгмийн харилцаанд оролцохдоо тогтсон хэв журмыг мөрддөггүй, адгаж эсвэл аргацаах хандлагатай нь ажиглагддаг. Ногоон гэрлээр зам гарах ёстойгоо мэддэг ч "улаан гэрлээр гүйх", дугаарлах ёстойгоо мэдэж байгаа ч "би энд байсан юм" гэж зүтгэх бол энгийн шахуу үзэгдэл. Нэг талаас ертөнцийн жамаа дагаад нас, жин нэмсэн, нөгөө талаас нийгмээ дагаад, үүрч байгаа ачаанаасаа шалтгаалаад стресс гэдэг зүйлд хэт өртөмтгий болсон эл үеийнхэн наадаж наргихдаа ч эрүүл мэндээ хичээж, эмээ тогтмол ууж хэвшинэ гэдэг бол эерэг жишээ билээ.

Хэлж ирэхгүй хийсч ирдэг гэнэтийн осол, үхлийг бид сөрөх боломжгүй байж болох ч цусны даралт ихсэх энэ өвчлөлийг өдөр тутам хянаад, энгэртээ халааслаад байх бүрэн боломжтой юм. Тиймээс залуу хүн та толгой өвдөх, хүзүү хөших, анхаарал саринах, төвлөрөл буурах, зүрх дэлсэх, дотор муурайрах гэх мэт шинж тэмдэг илрэх төдийд мэргэжлийн эмчид хандахаа мартуузай. Болж өгвөл энэ шинж тэмдэг илрэхээс өмнө эмчид хандаад, өөрийнхөө цусны даралтын дээд, доод хэмжээг мэдээд авбал эрүүл мэндээ насан туршдаа хянаад явах боломж танд байна. Хяналт бол таны эрүүл мэнддээ зориулж буй “эрсдлийн сан” гэдгийг санаж яваарай.

Ц.Булгантуяа



Хаан банк сангаас “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы хүрээнд сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд зарласан цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхийн ач холбогдол, эрүүл зан үйл төлөвшүүлэхэд ард иргэдийн анхаарлыг хандуулах, хүн амын эрүүл мэндийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх, уг өвчинтэй хамтдаа тэмцэх зорилгоор шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд зориулан нийтлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
М.Ферстаппен Италийн Гран-Придийг түрүүлэв 7 цаг 5 мин Д.Трамп: Гадаадын компаниуд Америкийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой 7 цаг 7 мин Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүслээ 7 цаг 8 мин Орос эрчим хүчээ ашиггүй үнээр худалдахгүй 7 цаг 19 мин Тарваган тахлын идэвхжил 8–9 дүгээр сард оргилдоо хүрдэг 7 цаг 24 мин Прокуророос мөнгө угаасан болон бусад хэргийг шүүхэд шилжүүллээ 8 цаг 33 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг ухаалаг системээр илрүүлжээ 9 цаг 10 мин Төмөр замын авто зогсоол орчимд замыг түр хааж, ус зайлуулах шугам угсарна 9 цаг 13 мин Хятадад газрын гүнд нейтрино илрүүлэгч төхөөрөмжийг ашиглалтад оруулав 11 цаг 17 мин АНУ цагаачлалын бус визийн журмыг чангатгажээ 11 цаг 22 мин Улаанбаатар хотын ногоон бүсээс 31 тонн хог цэвэрлэв 11 цаг 24 мин Дижитал шилжилтээр эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломжийг судалж байна 11 цаг 27 мин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд ахиц гарлаа 11 цаг 34 мин Улаанбаатар метро төсөлд иргэдийн саналыг хүлээн авна 11 цаг 38 мин Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ 13 цаг 1 мин Ази Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо Монголд цуглана 13 цаг 8 мин Монголын даамчид Токиод алт, мөнгөн медаль хүртэв 13 цаг 33 мин Саудын Араб, ОХУ, Ирак, АНЭУ зэрэг найман улс олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцов 13 цаг 34 мин Дугуйт цанын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн Азийн цомоос медаль хүртэв 13 цаг 36 мин ЦЕГ хар тамхитай тэмцэх ажиллагаанд 11 этгээдийг баривчилж, эд мөрийн баримт хураан авчээ 13 цаг 57 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина...
Top