x

Л.Оюун-Эрдэнэд ирсэн урилга Монгол Улсыг ОХУ, Белорусь, Мьянмараас ялгаатайг харуулснаараа ач холбогдолтой!

"Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд Монголын Ерөнхий сайд уригдсан нь Ардчилсан Монголын үнэлэмж"

ОХУ, Белорусь, Мьянмар гурваас бусад дэлхийн бүх улс орны удирдагчдыг урьсан ИБУИНХУ-ын Цог жавхлант Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх төрийн ёслол өнөөдөр буюу есдүгээр сарын 19-нд Лондонд болно. Манай улсаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцохоор болж Цог жавхлан хаан III Чарльзтай мэндчилж, Монгол Улсын нэрийн өмнөөс Хатан хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийлж хүндэтгэл үзүүлнэ. 

Японы Эзэн хаанаас эхлээд Хаантай улсын бүх Эзэн хааныг болон гурван орноос бусад дэлхийн бүх улс орны төрийн өндөр дээд түвшний 500-аад төлөөлөгчийг урьсан. Тиймээс энэ бол зөвхөн эмгэнэл илэрхийлж хүндэтгэн салах ёс гүйцэтгэх урилга төдийгүй дипломат бодлогын цугларалт гэж хэлж болох юм. Салах ёс гүйцэтгэсний орой Эзэн хааны хүндэтгэлийн хүлээн авалт болно. Үүнд мөн Монгол Улсын Ерөнхий сайд оролцоно.

ИБУИНХУ-ын Цог жавхлант Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайдыг онцлон урьсан нь цаанаа учиртай. Юу гэвэл Баруун Европын улс орнууд Монгол Улсыг хүлээн зөвшөөрч хамгийн түрүүнд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ түүхэн шийдвэрийг 1963 онд Хатан хаан II Элизабет гаргаж байсан гэдгээрээ онцлогтой. Мөн НҮБ-д элсэхэд болон Монгол Улсыг ардчилсан замналаар замнахад анхнаас нь тууштай дэмжиж, үнэлж баршгүй туслалцаа үзүүлж байсан учраас өндөр ач холбогдол өгөхөөс аргагүй юм. Ерөнхий сайд асан Уинстон Черчиллийг сүүлчийн замд нь үдэхэд дэлхийн улс орны удирдагчид, төлөөлөгчдийг урьснаас хойш ийм том хэмжээний хүндэтгэлийн салах ёслол үйлдэж байгаагүй учраас ИБУИНВУ-ын зүгээс ихээхэн ач холбогдол өгч бэлтгэл ажилдаа орсон төдийгүй тээвэр ложистик, аюулгүй байдал гэхчлэн маш том сорилттой тулгарч байна.

Түүнчлэн британичуудын хувьд дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи Их эзэнт гүрний задрал, дараагийн хаант засаглалын байр суурь, шинэ Хааны бодлого өөрчлөгдөх гэхчлэн шинэ цаг үе, нөхцөл байдлыг угтан авч байна гэж ажиглагчид үзэж байгаа юм. Тиймээс энэ бол зөвхөн гашуудлын ёслол төдий зүйл огт биш. Дипломат бодлого, геополитикийн харилцааны хувьд тун чухал үйл явдал болж байна. Халуун сэтгэлт англичуудын хувьд Цог жавхлант Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэж хүндэтгэл үзүүлэх ёслолд оролцох туйлын хүсэлтэй, өөрсдийн итгэл үнэмшлээр үүнийг заавал хийх ёстой гэж үзсэн олон арван иргэд дугаарлах буй. Лондонд Эзэн Хаадыг болон дэлхийн дээд түвшний 500-аад зочид төлөөлөгчдийг хүлээн авч байрлуулах өндөр зэрэглэлийн зочид буудал олж байрлуулахад хүртэл амаргүй нөхцөл байдал үүсээд байгаа аж.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
М.Ферстаппен Италийн Гран-Придийг түрүүлэв 7 цаг 6 мин Д.Трамп: Гадаадын компаниуд Америкийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой 7 цаг 8 мин Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүслээ 7 цаг 9 мин Орос эрчим хүчээ ашиггүй үнээр худалдахгүй 7 цаг 20 мин Тарваган тахлын идэвхжил 8–9 дүгээр сард оргилдоо хүрдэг 7 цаг 25 мин Прокуророос мөнгө угаасан болон бусад хэргийг шүүхэд шилжүүллээ 8 цаг 34 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг ухаалаг системээр илрүүлжээ 9 цаг 10 мин Төмөр замын авто зогсоол орчимд замыг түр хааж, ус зайлуулах шугам угсарна 9 цаг 14 мин Хятадад газрын гүнд нейтрино илрүүлэгч төхөөрөмжийг ашиглалтад оруулав 11 цаг 18 мин АНУ цагаачлалын бус визийн журмыг чангатгажээ 11 цаг 22 мин Улаанбаатар хотын ногоон бүсээс 31 тонн хог цэвэрлэв 11 цаг 24 мин Дижитал шилжилтээр эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломжийг судалж байна 11 цаг 28 мин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд ахиц гарлаа 11 цаг 35 мин Улаанбаатар метро төсөлд иргэдийн саналыг хүлээн авна 11 цаг 39 мин Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ 13 цаг 2 мин Ази Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо Монголд цуглана 13 цаг 8 мин Монголын даамчид Токиод алт, мөнгөн медаль хүртэв 13 цаг 34 мин Саудын Араб, ОХУ, Ирак, АНЭУ зэрэг найман улс олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцов 13 цаг 35 мин Дугуйт цанын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн Азийн цомоос медаль хүртэв 13 цаг 37 мин ЦЕГ хар тамхитай тэмцэх ажиллагаанд 11 этгээдийг баривчилж, эд мөрийн баримт хураан авчээ 13 цаг 58 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина...
Top