x

УИХ-ын дарга М.Энхболд Хакүхо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа

Мэргэжлийн сүмогийн намрын башёд нэг ч уналгүй түрүүлж, хэд хэдэн түүхэн дээд амжилт тогтоосон ёкозүна Хакүхо Мөнхбатын Даваажаргалыг эх орондоо ирсэнтэй нь холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзлаа.

Тэрбээр энэ намрын тэмцээнд 41 дэх удаагаа түрүүлж, 1000 давааны босгыг давж, ёкозүна цолтойгоор 800 даваа авч, 13 жил дараалан дор хаяж нэг башёд түрүүлсэн гээд мэргэжлийн сүмогийн шинэ 4 дээд амжилтын эзэн болсон билээ.

УИХ-ын дарга М.Энхболд:

-Монгол түмний хайр хүндлэлийн хойморт заларсан, аугаа их аварга аав тань бурхны оронд залраад удаагүй байгаа болохоор барилдахад амаргүй байсан байх. Гэхдээ сүмогийн түүхэн дээд амжилтуудыг тогтоож, нэг ч уналгүй түрүүлсэнд баяр хүргэе. Таны энэ гайхам амжилтыг бүх монголчууд, монголчууд төдийгүй дэлхий дахины сүмо сонирхогч хүн бүхэн бахархан биширч байна. Хорь шахам жилийн хичээл зүтгэлийн үрээр мэргэжлийн сүмогийн ноён оргилд гарч, монгол хүний авьяас чадварыг гайхуулан, Монгол эх орноо дэлхий ертөнцөд сурталчилж буй Монголын хүү, нутгийн дүү Танд улам их амжилт, сайн сайхныг ерөөе гээд дурсгалын зүйл гардууллаа.

Их аварга Мөнхбатын Даваажаргал:

-Аав маань тэнгэрт дэвшсэн болохоор барилдахад амар байгаагүй ээ. Гэхдээ хичээж зүтгэсний үр дүнд сайхан амжилт үзүүлсэндээ баяртай байна. Эх орондоо ирэхсэн гэж их яарсан. Аавынхаа үүсгэн байгуулсан “Их шавь” биеийн тамирын дээд сургуулийн “Их шавь” цогцолборын нээлтэд оролцоод буцна.

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос намайг “Токио-2020” олимпийн наадамд оролцох Монголын багийн Элч төлөөлөгч (Olympic Ambassador)-өөр томилсон юм. Энэ чиглэлээр Японд хийх ажил их байгаа гэв. Тэрбээр Монголын олимпийн багийн Элчийн хувьд тусгайлан захиалж хийлгэсэн, кимоногийн даавууныхаа дээжийг УИХ-ын дарга М.Энхболдод дурсгалаа.

УИХ-ын дарга М.Энхболд Монголд мэргэжлийн сүмогийн холбоо байгуулах ажилд оролцож, түрүү бөхөд гардуулдаг Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг 2003 онд санаачилж, бүтээлгэж байснаа дурсав.

Хакүхо М.Даваажаргал тэр үед дөнгөж дээд зиндаанд дэвшсэн, энэ цомыг хэзээ нэгэн цагт авна даа гэж бодож байснаа сонирхуулав.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, чөлөөт бөхийн дэлхийн аваргын анхны медаль, Олимпийн анхны мөнгөн медалийг эх орондоо авчирч байсан домогт бөх, даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх амралтын өдрүүдэд аваргын төрсөн нутаг Төв аймгийн Эрдэнэсант суманд болох юм байна.

Уг тэмцээнийг жил бүр “Хакүхо сан”-гаас ивээн тэтгэж, зохион байгуулдаг билээ.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Б.Жаргалан: Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж байгуулаад ир гэхээр хүчингүй болгож байгаад хийчихсэн 36 мин OpenAI ChatGPT Images загварыг танилцууллаа 47 мин “MongolZ” баг дэлхийн чансааны долоодугаарт бичигдлээ 1 цаг 40 мин Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов 1 цаг 43 мин Гренланд болон Аляскийн Анкориж хотод Канад улс консулын газраа нээнэ 1 цаг 44 мин Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2024 оныхоос 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ 1 цаг 46 мин Манай улс 2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ 1 цаг 48 мин Төрийн өмчит компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжих асуудлыг хэлэлцэв 1 цаг 52 мин Нэг хоногт согтуугаар жолоодсон 59 зөрчил илэрчээ 1 цаг 53 мин Усман Дембеле The Best FIFA Football Awards-ийн оны шилдгээр тодорлоо 1 цаг 55 мин Монгол Улсын төлөөлөгчид Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 11 дүгээр бага хуралд оролцож байна 1 цаг 57 мин Партизанд 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо 2 цаг 0 мин Онцгойгийнхон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гал унтраах, аврах ажиллагаанд ашиглах туршлага судалж байна 2 цаг 2 мин Алслагдсан орон нутгийн англи хэлний боловсролыг дэмжих төсөл өргөжиж байна 2 цаг 3 мин Харвард хүнийг ухаантай болгодог уу? 3 цаг 45 мин “Eurovision 2026” уралдаанд 35 орон оролцоно 3 цаг 56 мин Төрийн дээрэм цагаандаа гарлаа 3 цаг 56 мин Монгол Улс ой тогтоол, оюун ухааны спортод долоо дахь удаагаа дэлхийд тэргүүллээ 3 цаг 57 мин Чингэлтэй Нэгдсэн эмнэлэгт 98 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 4 цаг 0 мин УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 4 цаг 1 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top