x

"Мэдрэмж хүний дотор оршдог, харин хүн хайрандаа оршдог"

Философич Симон Вейл "Анхаарал бол хамгийн ховор бөгөөд хамгийн цэвэр өгөөмөр сэтгэл" гэж хэлснээс 70 жилийн дараа яруу найрагч Ж.Д.МакКлатчи "Хайр бол бидний аливаа зүйлд анхаарал хандуулж буй тэр чанар" хэмээн бичжээ.

Өгөөмөр, харамгүй хайрыг бий болгодог анхаарал тавих тухай ойлголтыг Австри гаралтай Израилийн еврей гүн ухаантан Мартин Бубер 1923 оны экзистенциализмын өөрийнх нь шилдэг бүтээл болох “Би бас Та” (I and Thou) номондоо “Биднийг бие биенд маань бодит болгодог, тийм алсын хараатай харилцааны хэлбэрийн уул агуулга нь анхаарал хандуулалт” гэж өгүүлсэн байдаг.

Толстойн "Хайр бол зөвхөн одоо цагт хамаатай үйл ажиллагаа [мөн] хайрыг одоо буй байгаадаа илэрхийлдэггүй хүнд хайр байдаггүй" гэж хэлснийг давтаж, Бубер объектив чанарыг нь “Би” гээд, субьектив талыг нь “Та” хэмээн илэрхийлэн энэ хоёрын хоорондын ялгаа болон харилцааны хамгийн дотно талбарыг дараах байдлаар бичсэн байна.

“Одоо цаг, энэ бол бидний бодол санаан дахь "дууссан" гэх цаг хугацааны төгсгөлийг илэрхийлдэг цэг ч биш, эсвэл тогтсон, тогтоогдсон өгөгдсөн дүр төрх ч биш, харин жинхэнэ байгаагаараа дүүрэн бодит байх тухай тэр цаг хугацааг уулзалт, амьд харилцаагаар дүүргэх тухай. Та буюу субъектив оршихуй - “Би”-тэй “одоо” болсны хүчинд л өнөө цаг бий болдог” хэмээжээ.

[…]

Жинхэнэ амьтад одоо цагт амьдардаг, объектын амьдрал буюу хэрвээ “би” дангаараа тэр цаг хугацаанд байвал хайр нь хэзээнээ өнгөрсөнд оччихдог.

Буберын үзэж байгаагаар хайр бол нөлөөллөөс илүү том зүйл бөгөөд энэ нь хөдөлгөөнгүй мэдрэмж биш, харин одоод амьд байгаа динамик байдал юм. Проустийн хайр дурлалын загварын эсрэг үзэл баримтлалд тэрээр ингэж бичжээ.

Мэдрэмж нь хайрын метафизик ба метафизик баримтыг дагалддаг, гэхдээ тэдгээр нь түүнийг бүрдүүлдэггүй ... Мэдрэмжийг "хөгжүүлдэг". Хайр явах гэж ирдэг. Мэдрэмж хүний дотор оршдог, харин хүн хайрандаа оршдог.

Сэтгэл судлаачаас барималч болон шилжсэн Анн Труитийн тодорхойлолтоор хайр дурлал гэдэг нь "өөрсөддөө бие даасан байдлын ач ивээлийг олгож, харилцан бие биенээ нээх боломжийг олгох замаар бусдыг хүндэтгэх" хэмээн бичжээ.

Хайр зөвхөн өөрийн агуулга, объектынхоо төлөө чамайг надтай байлгах гэж зуурдаггүй. Харин хайр та хоёрын хооронд байдаг. Үүнийг мэддэггүй хүн, өөрийнхөөрөө тодорхойлсон өнөөхийг мэддэг ч хайрыг мэддэггүй. Хэдийгээр тэр түүнд өөрийн туулж өнгөрүүлсэн, мэдэрч, таашааж, илэрхийлж буй мэдрэмжүүдээ тайлбарладаг ч... Хайр бол чиний төлөөх “би” гэдэг хүний хүлээж буй ​​үүрэг хариуцлага, жижигээс том хүртэлх бүх зүйлийг нь нандигнах тухай юм.

Байгаль судлаач Жон Мюир "Бид ямар нэгэн зүйлийг сорчилж сонгоод салгаад авъя гэж оролдох тоолонд ямар ч зүйл орчлон ертөнцийн бусад бүх зүйлтэй холбоотойг ойлгох болно" гэж ажигласнаас хойш хагас зуун жилийн дараа Бубер үүнийг дэлгэрүүлээд “Бид орчлон ертөнцийн урсгалын харилцан амьдралд үл ойлгогдохоор амьдралаар амьдардаг” хэмээн бичжээ.

А.Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
М.Ферстаппен Италийн Гран-Придийг түрүүлэв 7 цаг 6 мин Д.Трамп: Гадаадын компаниуд Америкийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой 7 цаг 8 мин Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүслээ 7 цаг 9 мин Орос эрчим хүчээ ашиггүй үнээр худалдахгүй 7 цаг 20 мин Тарваган тахлын идэвхжил 8–9 дүгээр сард оргилдоо хүрдэг 7 цаг 25 мин Прокуророос мөнгө угаасан болон бусад хэргийг шүүхэд шилжүүллээ 8 цаг 34 мин Улсын дугааргүй тээврийн хэрэгслийг ухаалаг системээр илрүүлжээ 9 цаг 10 мин Төмөр замын авто зогсоол орчимд замыг түр хааж, ус зайлуулах шугам угсарна 9 цаг 14 мин Хятадад газрын гүнд нейтрино илрүүлэгч төхөөрөмжийг ашиглалтад оруулав 11 цаг 18 мин АНУ цагаачлалын бус визийн журмыг чангатгажээ 11 цаг 22 мин Улаанбаатар хотын ногоон бүсээс 31 тонн хог цэвэрлэв 11 цаг 24 мин Дижитал шилжилтээр эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломжийг судалж байна 11 цаг 28 мин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд ахиц гарлаа 11 цаг 35 мин Улаанбаатар метро төсөлд иргэдийн саналыг хүлээн авна 11 цаг 39 мин Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ 13 цаг 2 мин Ази Номхон Далайн өргөн нэвтрүүлгийн холбоо Монголд цуглана 13 цаг 8 мин Монголын даамчид Токиод алт, мөнгөн медаль хүртэв 13 цаг 34 мин Саудын Араб, ОХУ, Ирак, АНЭУ зэрэг найман улс олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцов 13 цаг 35 мин Дугуйт цанын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн Азийн цомоос медаль хүртэв 13 цаг 37 мин ЦЕГ хар тамхитай тэмцэх ажиллагаанд 11 этгээдийг баривчилж, эд мөрийн баримт хураан авчээ 13 цаг 58 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Сонсголон, Яармаг, Зайсан зэрэг чиглэлд шинэ авто зам тавина...
Top