x

Налайх дүүрэгт гүйлтийн зам ашиглалтад орууллаа

Хөнгөн атлетикаар хичээллэдэг баг, тамирчид бэлтгэлээ базааж, тив, дэлхий хэмжээний уралдаанд оролцон, амжилт гаргахад нь дэмжлэг үзүүлэх тартан замыг өчигдөр (2018.09.16) нээж, ашиглалтад орууллаа.

Монголын Хөнгөн атлетикийн холбооныхон 2013 онд ОХУ-д болсон Олон улсын хөнгөн атлетикийн 49 дэх удаагийн чуулганы үеэр эх орондоо тартан зам бүхий цогцолбор байгуулах хүсэлт гаргасан нь уг ажлын эхлэл байсан юм. Үүний дагуу Олон улсын олимпын хорооноос буцалтгүй тусламж үзүүлэхээр болж, Италийн “Мондо” компани 320 сая ам.долларын өртөг бүхий замыг авчирч, Налайх дүүргийн нутагт суурилуулсан билээ.

Найман зам бүхий 400 метр урт гүйлтийн талбайн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн бөгөөд Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Л.Болд, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

Нээлтийн ёслолын үеэр УИХ-ын гишүүн бөгөөд Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Л.Болд хоёр жилийн турш зам тавих газрын эрэлд мордсон нь бүтээн байгуулалтын ажилд учирсан хамгийн хүнд бэрхшээл байсныг дурдаад “Аливаа спортыг хөгжүүлэхэд материаллаг бааз тун чухал. Хөнгөн атлетик бол спортын хатан хаан. Хүссэн бүхэн хичээллэж, эрүүл байх боломжтой. Монголд анх удаагаа тавьж буй тартан зам хөнгөн атлетикийг хөгжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлнэ” гэсэн юм.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга 68 жилийн түүхтэй Монголын хөнгөн атлетикийн холбоо анх удаагаа “өмчтэй” болж буйг онцолсон. Тэрбээр “Манай улс 1964 онд анх удаагаа олимпод хөнгөн атлетикийн төрлөөр оролцож байсан ч амжилт гаргаж чадаагүй. Өдгөө өмнөх амжилтууд буурсаар байна. Бэлтгэл, сургуулилалт хийх зам, цогцолбор байхгүйтэй холбоотой. Удахгүй энд цогцолбор байгуулна. Ингэснээр монголчуудын тив, дэлхийд өөрсдийгөө дархалсан бөх, боксын төрөл дээр хөнгөн атлетик нэмэгдэх боломж бүрдэнэ. Ирэх 2020 онд Азийн хүүхдийн наадмыг Монгол Улсад зохион байгуулна. Нийтдээ 40 гаруй орны хүүхдүүд 21 төрлөөр өрсөлдөх юм. Тус тэмцээнд оролцох баг, тамирчид бэлтгэл хийхэд уг бүтээн байгуулалт том дэмжлэг болно” гэв.

Тус замд 22 төрлийн тэмцээн зохион байгуулах боломжтой. Олон улсын стандартад нийцсэн материал ашиглаж, сайтар наасан тул эдэлгээ удаантай. Ирэх жилүүдэд үзэгчдийн сандал болон цогцолборын барилгыг ашиглалтад оруулснаар бүх л төрлийн бэлтгэл хийх боломж бүрдэх юм.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан энэ талаар “Засгийн газраас авхуулаад холбогдох бүх албаныхан эл бүтээн байгуулалтад гар, бие оролцсон. Тэр хүмүүсийн дэмжлэгээр өнөөдөр тартан замыг нээж байна. Ингэснээр уурхайн хот, нийслэлчүүдийн эрүүл мэнд, спортын “уурхайн” эх үүсвэр  болох нөхцөл бүрдэж байна. Цаашид улам бүр хөгжүүлж, дөрвөн улирлын турш ажиллагаатай болгоно. Нийслэлээс үүнд анхаарна” гэсэн юм.

Эх сурвалж: НИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Лос-Анжелесын Олимпын тасалбаруудыг боломжийн үнээр борлуулна 41 мин Боловсролын салбарт БНСУ-ын Өмнөд Чүнчон мужаас сургалтын цахим тоног төхөөрөмж хандивлана 43 мин Найруулагч Жеймс Кэмерон албан ёсоор тэрбумтан боллоо 44 мин Италид 200 сая жилийн настай үлэг гүрвэлийн олон мянган мөр илрүүлжээ 47 мин Өвлийн саруудад төв, зүүн аймгуудаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх төлөвтэй 48 мин Тусгай замын автобусны төслийг АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлнэ 52 мин Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж хүргүүлжээ 53 мин Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүлэв 54 мин Б.Жаргалан: Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж байгуулаад ир гэхээр хүчингүй болгож байгаад хийчихсэн 1 цаг 50 мин OpenAI ChatGPT Images загварыг танилцууллаа 2 цаг 1 мин “MongolZ” баг дэлхийн чансааны долоодугаарт бичигдлээ 2 цаг 54 мин Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов 2 цаг 58 мин Гренланд болон Аляскийн Анкориж хотод Канад улс консулын газраа нээнэ 2 цаг 59 мин Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2024 оныхоос 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ 3 цаг 0 мин Манай улс 2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ 3 цаг 2 мин Төрийн өмчит компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжих асуудлыг хэлэлцэв 3 цаг 6 мин Нэг хоногт согтуугаар жолоодсон 59 зөрчил илэрчээ 3 цаг 7 мин Усман Дембеле The Best FIFA Football Awards-ийн оны шилдгээр тодорлоо 3 цаг 9 мин Монгол Улсын төлөөлөгчид Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 11 дүгээр бага хуралд оролцож байна 3 цаг 11 мин Партизанд 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо 3 цаг 14 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top