x

Монгол улс Өвлийн спортын ордонтой болно

Бүгд Найрамдах Чех Улсын тусламжтайгаар өвлийн спортын ордон байгуулах талаар өнгөрсөн онд санал тавьжээ. Өөрөөр хэлбэл, Прага хотноо өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын VII хуралдаанаар Монголын талаас тавьсан санал юм. Тухайн үед Чехийн тал дээрх асуудлыг судлан үзэж, эргээд хариу өгөхөөр болжээ.

Тэгвэл өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаатай Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын орлогч Олдржих Заяычек уулзах үеэрээ өнгөрсөн онд хөндөгдсөн асуудал нааштайгаар шийдэгдэхээр болсныг мэдэгдлээ. Тус улсын зүгээс техник эдийн засгийн үндэслэлийг хийж, хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдэх болсон тухай сайхан мэдээ дуулгасан юм. Мөн хоёр орны соёл, боловсролын салбар дахь харилцаагаа улам өргөжүүлэх боломж байгаа гэдгээ илэрхийлсэн.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа спортын ордон барьж байгуулах саналыг хүлээн авч, дэмжлэг, туслалцаа үзүүлэх болсонд баярлаж талархсанаа илэрхийлэн “Монгол Улсын Засгийн газрын зүгээс тавьсан хүсэлтийг нааштайгаар шийдэхээр болж, элчин сайд захидал илэгээсэнд талархал илэрхийлмээр байна. Иргэдийн маань хүсэн хүлээж байсан нэгэн асуудал биеллээ олох нь. Хоёр орны хамтын ажиллагаа ч цаашдаа үргэлжилж, өргөжинө гэдэгт итгэлтэй байгаа” гэж хэллээ.

Ийнхүү Бүгд Найрамдах Чех Улсын тусламжтайгаар өвлийн ордон барьж, монголчууд, Монгол Улсын өвлийн спортоор хичээллэдэг баг тамирчид бэлтгэл сургууль базаах ордонтой болох сайхан мэдээг дууллаа. Энэхүү ордонг барих санал, санаачилгыг УИХ-ын гишүүн Б.Жавхлан гаргасан бөгөөд өдгөө биеллээ олж, сүндэрлэхээр болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Лос-Анжелесын Олимпын тасалбаруудыг боломжийн үнээр борлуулна 44 мин Боловсролын салбарт БНСУ-ын Өмнөд Чүнчон мужаас сургалтын цахим тоног төхөөрөмж хандивлана 46 мин Найруулагч Жеймс Кэмерон албан ёсоор тэрбумтан боллоо 47 мин Италид 200 сая жилийн настай үлэг гүрвэлийн олон мянган мөр илрүүлжээ 50 мин Өвлийн саруудад төв, зүүн аймгуудаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх төлөвтэй 52 мин Тусгай замын автобусны төслийг АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлнэ 55 мин Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж хүргүүлжээ 56 мин Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүлэв 57 мин Б.Жаргалан: Оюу толгойн гэрээг хуульд нийцүүлж байгуулаад ир гэхээр хүчингүй болгож байгаад хийчихсэн 1 цаг 54 мин OpenAI ChatGPT Images загварыг танилцууллаа 2 цаг 4 мин “MongolZ” баг дэлхийн чансааны долоодугаарт бичигдлээ 2 цаг 58 мин Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов 3 цаг 1 мин Гренланд болон Аляскийн Анкориж хотод Канад улс консулын газраа нээнэ 3 цаг 2 мин Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 2024 оныхоос 2.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ 3 цаг 4 мин Манай улс 2 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ 3 цаг 5 мин Төрийн өмчит компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжих асуудлыг хэлэлцэв 3 цаг 10 мин Нэг хоногт согтуугаар жолоодсон 59 зөрчил илэрчээ 3 цаг 11 мин Усман Дембеле The Best FIFA Football Awards-ийн оны шилдгээр тодорлоо 3 цаг 12 мин Монгол Улсын төлөөлөгчид Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 11 дүгээр бага хуралд оролцож байна 3 цаг 14 мин Партизанд 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо 3 цаг 18 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top